Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал


1

Засгийн газар цахилгаан, дулаан, усны төлбөрийг төр бүрэн хариуцах шийдвэрээсээ гурав хоногийн дараа буцав. Ингэхдээ Засгийн газар өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даах, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцахаар боллоо.

2

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн хэрэгт өөрийг нь яллах дүгнэлтийг прокуророос үйлдсэн талаар жүжигчин Б.Навчаа цахим хуудастаа нийтэлсэн нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх нийгмийн хэлэлцүүлгийг өдөөв.

3

2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд улсын хэмжээнд 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Эдгээр 18 тохиолдол бүгд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн бөгөөд тус голомтын халдвар нийт 20 болж байна. Хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна. 

4

УОК энэ сард Франкфурт, Сөүл, Токио руу нислэг үйлдэж, өнгөрсөн сард ирэх байсан ч хөл хорионы улмаас цуцлагдсан иргэдийг авчрахаар төлөвлөөд байлаа. Ийнхүү Франкфуртын чиглэлд хоёр нислэг үйлдэж, Европт гацсан иргэдээс 320 хүн ирсний дараа гадаад, дотоодод халдварын тоо өсөж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Сөүл рүү хийхээр төлөвлөсөн энэ сарын 25-ны нислэгийг цуцлав. 

5

Ардчилсан намын X Их хурал эхэллээ. 1206 төлөөлөгч цахимаар хуралдаж, намынхаа дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө батална. Шинэ дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа Их хурлаа дахин зарлаж, намын даргаа тодруулах юм. Энэ нь УИХ-ын 2020 оны сонгуулийн ялагдлын дараах болон Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн өмнөх АН-ын анхны их хурал юм. Мөн Монгол Улсын түүхэнд намын их хурал анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой.

6

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар Бодлогын хүүг хэвээр хадгалах (6%), Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргав.

7

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.

8

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн жилийг шинэтгэн хуваарилсан нэгдүгээр улирлын хичээлийн сүүлчийн өдөр өнөөдөр тохиов. Сурагчид 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл амарна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.