Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

У.Хүрэлсүхийн мэдэгдлийн далд өгүүлбэрүүд

У.Хүрэлсүх ба Х.Баттулга


Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухайгаа ямар нэг үг хэлээгүй. Гэхдээ “Миний бие улс төрөөс явж байгаа юм биш” гэсэн нь хангалттай мэдээлэл юм. Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа олон нийтэд илэрхийлсэн мэдэгдлээс нь түүний дараагийн улс төрийн алхам илэрхий болж байна.  

Иргэдийн санаа бодлыг гуйвуулан улстөржүүлж, жагсаал цуглааныг үймээн самуун руу турхирч, цаашдаа ч улс орныг тогтворгүй, эмх замбараагүй байдал руу түлхэх гол дүрийг У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хэмээн буруутгалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргээ гүйцэтгэсээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой байсан боловч залуусын жагсаал цуглаан түүнд хавьгүй эрт буух далим олголоо. 

Албаа өгч буй Ерөнхий сайд ба одоогийн Ерөнхийлөгчийн хоорондын гайхалтай дотно харилцаанд ийнхүү удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг чиглэн хагарсан ангал үүссэн нь ил болов. “Төрийн хоёр институц хооронд зүй бус харилцаа үүсэх, монгол хүний амь нас үрэгдэхээс болгоомжилж” У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүнээс огцорч буйгаа илэрхийлсэн. Х.Баттулга дараагийн долдугаар сарын 1-ний буруутан болж мэдэхээс У.Хүрэлсүх урьдчилан сэргийлж буй нь улс төрд нөхөрлөж явсны “бэлэг” ч гэмээр.

Өөрийнх нь оронд шинэ Ерөнхий сайд томилогдсоноор ард түмний амгалан тайван, улс орны тогтвортой байдал хангагдана хэмээн тэрбээр үзэж байна. “Өөрийн сонгуулийн өрсөлдөгчөө улс төрийн замаар, улстөрчдийг айдсаар нь намнадаг” гэж У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүмжлээд, түүний энэ мэт гэм буруутай үйлдлүүдэд хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Тэрбээр шударга Шүүх, Авлигатай тэмцэх газартай байхын төлөө зүтгэхээ мөн илэрхийлсэн. Эндээс харахад, У.Хүрэлсүх өөрийгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын гол өрсөлдөгч гэдгээ зарлаж, түүнээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг авах тэмцлийг эхлүүлэв гэж ойлгож болохоор. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд нэр дэвшигчээр тодорч чадахгүй байх магадлалыг ч У.Хүрэлсүхийн эл мэдэгдэл “далд” өгүүлж орхив.          

Ийнхүү У.Хүрэлсүх цар тахлын үеийн цаг наргүй, нэр хүндгүй албаасаа чөлөөлөгдөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх улс төрийн бэлтгэлдээ эргэлт буцалтгүй орлоо. Мөн түүний удирдаж буй МАН-ын 100 жилийн ой нэг сарын дараа тохиох тул энэ үйл явдлыг онцгой түүхтэй угтахыг ч үгүйсгэхгүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
3
0
0
1
0
0
6

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шударга бай 2021.01.23 162.158.2.211

Хүрэлсүхэд хариуцлага тооцох хэрэгтэй. Улс орон хэцүү олон асуудалтаы байхад хамгийн чухал шийдвэр гаргадаг албан тушаалаас бууж болохгүй. Ийм ямар ч бодлогогүй шийдвэр гаргасных нь төлөө хариуцлага тооц. Чадна болгон гэж гарчаад ийм байдалтай орхиж болохгүй. Хариуцлага гэдэг зүйл байх ёстой.

0 Хариулах


Зочин 2021.01.23 172.69.252.145

Монголын ард түмнийг харийнхантай нийлж элэг барьж, тэнэг гэж басамжилж байна даа. Зүгээр л урвагч.

0 Хариулах


Zochin 2021.01.23 172.69.252.151

Baliar hun. Yaj ch bsan heZee ch ch demjihgui, ugaasaa l demjij bgaa ch ugui.

0 Хариулах


Уншинч 2021.01.22 172.69.252.151

МАН 100 жил гэж хөөрцөглөхийгхөө оронд хайдвартай вакцин оруулж ирж, 3 сая хүнээ хамгаалхаа бодооч. Танай намын түүх гэдэг цуст яргалал, нилуун коммунистуудыг үйл ажиллагаа л шүү дээ. Хичнээн хүний амь насанд халдлаа, хэлмэгдүүллээ!

0 Хариулах


намын даргаасаа чөлөөлөгдөх үү? 2021.01.22 172.69.252.133

үлмэдэх

0 Хариулах