Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зургаадугаар сард санал болгох ЗУРГААН ном


Зургаадугаар сарын нартай, хуртай, хааяа салхитай өдрүүдэд унших ном санал болгоно доо гэж бодсоор хэд хонолоо. Ном хэвлэл өргөжиж, унших ном юу юугүй овоорох ч сонголт гэдэг чухал зүйлийг мартаж боломгүй. Тиймээс л зургаадугаар сард унших ЗУРГААН номыг жагсаан, та бүхэнд барьж байна. Ингэхдээ төрөл бүрээс сонгон оруулахыг хичээлээ. 


Д.Норов “Хөх тавилан”

Орчин цагийн хүүрнэл зохиолын гол төлөөлөгч, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” тууж шинээр хэвлэгдэн гарч байна. Бодит болон бодит бус ертөнц, хийсвэрлэл, уран зохиолын зүйрлэл, төлөөллийг ашиглан илбэ шидийн гэмээр үйл явдал өрнөх уг туужийг унших нь бидэнд эх хэлнийхээ уран зохиолын тухай таньж мэдэхэд тус болох буй за. 

Ж.Питер Морроу “Миний Монгол”

Монголын түүх гэвэл төгсөхгүй хөврөх агуу "том" түүх санаанд бууна. Гэхдээ түүх гэдэг жинхэнэ утгаараа өнгөрч одсоныг илтгэхээс орчин цагийн Монголын түүх бол хараахан бичигдэх цаг болоогүй гэж бодож байна уу? Ийн бодвоос бид алдаж байна. Түүх бол цаг хугацааны баримт учраас аль ч цагт төрж байдаг үйл явц. Энэхүү ном бол орчин цагийн Монголын түүхийн хамгийн эгзэгтэй цаг хормыг багтаасан амттай бүтээл. Учир нь, Монголын Хөдөө аж ахуйн банкийг дампуурлын ирмэгээс хөл дээр нь татан босгож асан 2000-аад оны эхэн үеийн нийгэм, улс төр, хүмүүс, банкны салбар, урлаг соёлын урьд өмнө нь сонсож байгаагүй түүхийг зохиогч энгийн сайхан хүүрнэжээ. Гол нь тэр түүхүүд хачин сайхан амттай уншигдана. 

“Цогт Чандманийн эрэлд”

Нэг талаараа энэ бол түүхийн, нөгөө талдаа аяллын ном. Учир нь, хүссэн бүхний хөл хүрдэггүй Түвд, Хойд Солонгос, Азербайжан, Халимаг, Шинжаан, Казахстанаар аялсан түүх голлоно. Тэр дотроо таван мянган жилийн түүхтэй дэлхийн анхны галын сүм, Халимаг, Торгуудын баатарлаг түүхээс, эртний нууцат Түвд орны сүм хийдүүдийн нууцын тайллаас, Шинжааны түүх, шинэ үеийн Астанагийн бэлгэдэл гэх мэт олон газарт очсон түүх бий. Гол нь энэ газрууд Монголын түүхтэй хэрхэн холбогдох талаар бичжээ.

Карл Цилмэр “Вирусийн ертөнц”

Саяхан нэг судалгаа уншлаа. Тэнд бичсэнээр бол бид өдөр тутамдаа вирустэй нүүр тулдаг ч түүний талаар маш бага зүйл мэдэж байсныг цар тахал илчиллээ гэж бичжээ. Карл Цилмэрийн энэ ном вирусийн ертөнцөөр биднийг дагуулан аялна. Хүн төрөлхтний түүхэнд учирсан цар тахал, вирусийн түүхийг өгүүлэх, нууцлаг, айдас хүрмээр уг бүтээл үнэн хэрэгтээ бидний таньж мэдээгүй бүхнийг танин мэдэхүй, шинжлэх ухааны үүднээс сонирхолтой тайлсан байна. Хүмүүн бид мэдэхгүй зүйлсээсээ айдаг. Тиймээс таньж мэдэх нь таныг айдсаас хамгаалах цор ганц алхам байж ч болох юм. 


“Үлгэрийн цуврал”

“Монсудар” хэвлэлийн газраас монгол ардын үлгэрийг зурагжуулан, хүүхдэд сонирхолтой байдлаар зохиомжлон, шинэчлэн бүтээжээ. Бидний мэддэг үлгэрүүдийг зураачийн бүтээлээр амь оруулж, үйл явдлыг хялбарчлан, эсвэл шинээр сэдэлжүүлсэн нь уг цувралыг онцлох шалтгаан болов. 

Элиф Шафак “Хайрын дөчин дүрэм” 

Туркийн зохиолч Элиф Шафак нь Исламын ертөнцөөс олон улсад хамгийн сайн танигдсан зохиолчдын нэг юм. Турк, англи хэлээр бүтээлээ туурвидаг түүний зохиолууд өдгөө дэлхийн тавь гаруй хэлнээ хөрвүүлэгдэж, олон соёлын уншигчдын зүрх сэтгэлийг татжээ. Тэрээр алдартай зохиолч төдийгүй эрдэмтэн, олонд танигдсан илтгэгч, эсээч, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний цөөнх болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын төлөө идэвхийлэн зүтгэгч, нийгмийн томоохон зүтгэлтэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.