UBLife Logo
Newsfeed

Арнольд Шварценеггер армид унаж байсан танкаа худалдан авчээ

Арнольд Шварценеггер армид унаж байсан танкаа худалдан авчээ

Холливудын жүжигчин Арнольд Шварценеггер австри хүн гэдгийг бүгд мэдэх билээ. Арни 1965 онд 18 настайдаа Австрийн цэрэгт татагдсан юм.

Тэр гэрээсээ явах хүсэлтэй байсан тул сайн дураар алба хаахаар шийдсэн гэдэг. Том биетэй, ханхар залууг танкын дивизэд хуваарилсан байна. Цэрэгт Арни танк жолоодож, засаж сурсан төдийгүй мотоцикл, машин, трактор бүрэн эзэмшээд халагджээ.

Арнольд Шварценеггер цэрэгт байсан үеэ ийнхүү дурсаж байна.

"Нэг удаа би чөлөөгүй гарч яваад Штутгартад тэмцээнд ороод, Европын бодибилдингийн шилдэг залуу тамирчин цол хүртээд иртэл сахилгад суулгадаг байна. Хэд хоногийн дараа дарга нар энэ тухай мэдээд суллаж билээ. Ер нь танкчин байх хэцүү шүү. Жолооч нар танкандаа унтах хэрэг их гардаг байсан. Нэг удаа танкан доороо газар ухаад унтаад сэртэл танк алга болчихож. Хартал голын усанд живж байж билээ. Чирэгч машин авчирч байж, татаж гаргасан. Бас л сахилга. Дараа нь танкаараа байшин мөргөж, бас нэг удаа өөр дивизийн танктай уралдсан гээд л хэрэг өдүүлж байлаа. 1966 оны хавар би арми надад тохирохгүй юм байна гээд халагдах өргөдөл өгсөн юм. Гэтэл хэн ч харж үзэхгүй хагас жил боллоо. Харин дараа нь танкаар уралдан давхисны эцэст дарга дуудаад "Та энд байх нь манай цэргүүдийн эрүүл мэндэд тун аюултай байна. Тийм учраас бид таны хүсэлтийг хүлээн авахаар шийдлээ" гээд халагдаж билээ"

Олон жилийн дараа Арнольд Шварценеггер Австрид очиж, яг өөрийн унаж байсан танкаа худалдан авсан гэдэг. Одоо тэр танк гэрийнх нь хашаанд зогсож байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.