Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Селфидэж байгаад амиа алдсан ХАРАМСАЛТАЙ 7 тохиолдол

2011 онд ердөө гурван тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 онд 98, 2017 онд 93 тохиолдол бүртгэгджээ.


"Селфидэх" гэдэг ойлголт дэлхий дахинд 2010 оноос хойш түгсэн гэж болно. Нийгмийн сүлжээндээ өөрийн аялж буй селфи, алдартантай авахуулсан селфигээ нийтлэх болсноор хөгшин залуугүй селфи дардаг болжээ. Монгол хэлэнд хүртэл “Өөрөг” зураг гэдэг тайлбар бий болсон байна.

Гэтэл селфи даруулах, гоё зураг авах гэсэн санаа нь үхлийн шалтгаан болж байгаа харамсалтай тохиолдлууд 2011 оноос бүртгэгдэх болжээ.  2011-2017 оны хооронд селфи дарах гэж байгаад нас барсан нийт 259 тохиолдол бүртгэгдсэн гэж BBC мэдээлжээ. 

Харин энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Одоогийн байдлаар энэ төрлийн үхлийн тохиолдол манай улсад бүртгэгдээгүй" гэсэн юм.  

2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр АНУ-д өсвөр насны гурван охин селфи дарж байгаад галт тэргэнд дайруулан нас баржээ. Үхлийн шалтгааныг Фэйсбүүктээ нийтэлсэн “Яг галт тэрэгний урд зогсож байна. Үнэхээр сайхан биш гэж үү?" гэсэн тайлбар бүхий зургаар тодорхойлжээ.

2011 онд ердөө гурван тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 онд 98, 2017 онд 93 тохиолдол бүртгэгджээ.

Судлаачдын хэлж буйгаар ар гэрийнхэн нь үхлийн шалтгааныг нь тэр бүр дурдахыг хүсдэггүй тул бодит амьдралд энэ тоо өндөр байх магадлалтай гэжээ. Харин 2018 оны тохиолдлын албан ёсны тоо гараагүй байна. ОХУ “Аюулгүй селфи” кампанит ажлыг хүртэл өрнүүлж байсан байна. 

АНУ-ын үндэсний номын сангийн холбооноос “Селфи авч болохгүй” гэдэг тэмдэг бий болгож, аюултай газруудад байрлуулвал үхлийн тохиолдлын тоо багасах болно гэжээ. Үүнд өндөр уулын оргилууд, өндөр барилгууд, нуур болон далайн эрэг, хавцлуудыг нэрлэжээ.  

Селфи дарах гэж байгаад нас барсан харамсалтай тохиолдлуудын ихэнх хувийг живэх, тээврийн хэрэгсэлд дайруулах, өндрөөс унах зэрэг эзэлж байна. Судалгааг харвал селфинээс шалтгаалан нас барсан хүмүүсийн тоогоор Энэтхэг, Орос, АНУ, Пакистан тэргүүлж байгаа бөгөөд 72,5 хувь нь эрэгтэй хүмүүс байна. Энэ тоо жил ирэх тусам өсч байгааг судалгаанд дурджээ.

Зарим тохиолдлуудыг сануулга болгох үүднээс дурдвал:

  • БНСУ-ын аялагч өнгөрсөн оны 12-р сард АНУ-ын "Grand Canyon”-д аялж яваад унан, сар гаруйн хугацаанд "ком"-н байдалтай АНУ-д эмнэлэгт эмчүүлж байна. Түүний гэрийнхэн эх оронд нь авч ирэх хүсэлтэй байгаа ч нэг сарын эмчилгээний төлбөр нэг тэрбум төгрөг болоод байгаа аж.

  • 2019 оны нэгдүгээр сарын 4-нд Энэтхэг улсын залуухан эрэгтэй Ирланд улсын "Cliffs of Moher" хадан цохион дээр селфи авах гэж байгаад унаж амь үрэгджээ.

  • 2018 оны аравдугаар сарын 12-нд Португалийн эмэгтэй Панамийн өндөр барилгын 27 давхрын тагтан дээр селфи дарах гэж байгаад унасан байна.

  • Израилийн 18 настай Томер Франкфуртер өнгөрсөн оны 9 сард АНУ-ын Ёсэмитэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялж байгаад, селфи авахдаа 250 метрээс унаж нас барсан байна.

  • 2018 оны 7 дугаар сард 19 настай Гавин Зиммерман селфи дарах гэж байгаад Австралийн "Нью Саут Вэйлс"-ийн хадан цохионоос унаж, амиа алджээ.

  • 2016 оны нэгдүгээр сард Энэтхэгийн 20 настай эрэгтэй "Жамму Кашмир" ууланд селфи дарах гэж байгаад унан амь насаа алджээ.

  • 2014 оны аравдугаар сард Филиппиний 18 настай эмэгтэй далай дотор селфи дарах гэж байгаад хүчтэй давалгаанд өртөн живжээ.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Уржигдар
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0