Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2020 онд тэсэн ядан хүлээх 10 ном


 Шинэ он гарахтай зэрэгцэн хүн бүр өөр өөрийн төлөвлөгөө боловсруулдаг. Тэгвэл номын хорхойтон, үнэнч уншигчдын хувьд сэтгэл догдлон хүлээх 10 номыг хүргэж байна. Гол нь эх хэлээрээ унших боломжтой гэхээр бүр ч догдлол дүүрэн хүлээх биз ээ.


1. Жон Максвилл Күтси “Зэрлэгүүдийг хүлээхүй”

Хоёр жилийн өмнө уг зохиолоор кино хийж буй, түүнд нь монгол хүн тоглож буй тухай мэдээ гарсныг санаж буй байх. “Зэрлэгүүдийг хүлээхүй” бол өрнийн соёлын колончлолыг ёгтолж бичсэн гайхалтай бүтээл. Хэн нь иргэншсэн бэ, хэн нь зэрлэг вэ? Хийж буй үйлдлийг нь харахад зарим иргэншсэн гэх том улс ч зэрлэгүүд байх нь бий. 

Хэвлэлийн газар: Тагтаа паблишинг

2. Элиф Шафак “Хайрын дөчин дүрэм”


Турк гаралтай ч улс төрийн шалтгаанаар баруунд гарсан зохиолч. Уран бүтээлчийн хувьд Орхан Памуктай ижил замналыг туулж яваа ч бичлэгийн ур, амтын хувьд шулуун, хатуу хэр нь уянга халилыг мэдрүүлдэг зохиолч. 

Хэвлэлийн газар: Тагтаа паблишинг

3. Нэйл Гэйман “Каролайн”

Бараан дүрслэлээр дүүрэн энэхүү туужийг хүүхдийн гэж тодотгох ч “Софийн ертөнц” шиг гайхмаар уран төсөөлөл, сэтгэмж сүлэлдсэн зохиол. Нууцлаг нэгэн хаалга, ер бусын түүх, этгээд сонин хөрш гээд адал явдал гээч ёстой энэ билээ. 

Хэвлэлийн газар: Тагтаа паблишинг

4. Ким Ёнха “Эх орон чинь дуудаж байна” 

Манайд ер танигдаагүй Солонгосын уран зохиолын төлөөлөгч Ким Ёнхагийн “Эх орон чинь дуудаж байна” нууцлаг, сэтгэл догдлом бүтээл. Гэнэт нэг өдөр эх орноос нь буцаж ирэх захидал авсан Жи Ёнийг тэнд чухам юу хүлээж байгааг эргэцүүлнэ. Түүнийг цаазлах уу, эсвэл шинэ даалгавар өгөх үү, хэрхэх бол? 

Хэвлэлийн газар: Тагтаа паблишинг

5. Олдес Хаксли “Гайхамшигт шинэ ертөнц” 

Дисутопи зохиолын сонгодог жишээ. Жорж Орвеллын “1984” романтай дүйцэх уг зохиолд генетикийн өөрчлөлт, нөхөн үржихүйн асуудлыг хөнджээ.

“Болорсудар” хэвлэлийн газар

6. Жералд Мартин “Габриел Гарсиа Маркез” намтар 

Колумбын зохиол Г.Г.Маркезын “Зуун жилийн ганцаардал” романыг монголчууд чамгүй уншсан. Өнгөрсөн зууны сүүл, энэ зууны эхэн үед амьдарч асан утга зохиолын цөөн сарваахийн нэг нь Маркез. Түүний амьдралын адал сонин түүхээр энэ онд зорчих нь. 

“Болорсудар” хэвлэлийн газар

7. Юваль Ной Харари “Homo Deus: Маргаашийн товч түүх”

Homo Deus: Хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн байгаль цаг уурын аясыг дагаж, түүний өмнө хүчин мөхөстсөөр өдийг хүрчээ. Тэгвэл хүн төрөлхтөн өөрсдийн түүхээ хэрхэн бичих бол гэсэн асуултаар “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” ном төгсдөг. Тиймдээ ч зохиогч энэхүү бүтээлээрээ тухайн асуултдаа хариулт өгөхийг зорьсон байна. Номын эхний хэсэгт Homo Sapiens хэрхэн бусад амьтдаас ялгарч, дэлхийд ноёрхлоо тогтоосон тухай, өөрсдийн үйлдэлд учир шалтгаан, мөн хэрхэн зохицон хамтарч, ажиллаж чаддаг болсноор хөгжин дэвжсэн тухай өгүүлнэ. 

“Монсудар” хэвлэлийн газар

8. Юдит Шаланский “Алдагдсан зүйлсийн жагсаалт” 

Гёте институт болон Мерк байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Хамтын орчуулга” төсөлд ”Монсудар” хэвлэлийн газар энэ жил хоёр дахь удаагаа хамтран Германы орчин цагийн нэрд гарч буй залуу зохиолч Юдит Шаланскийн “Алдагдсан зүйлсийн жагсаалт” бүтээлийг Азийн таван орны орчуулагч, зохиолчтой хамтран гаргахаар болсон нь энэ.

“Монсудар” хэвлэлийн газар

9. Орхан Памук "Шинэ амьдрал" 

“Би нэг өдөр нэг ном уншсан, тэгээд бүх амьдрал минь өөрчлөгдсөн.” Орхан Памукийн бадрангуй, шүлгэн, ид шидийн Шинэ амьдрал роман энэ өгүүлбэрээр эхэлнэ. Зохиолын баатар маань уншсан номынхоо нөлөөнд гүн орж, номын хуудас дундаас цацрах гэрэлд бүх амьдралаа зориулж, номын амласан шинэ амьдралыг хайдаг. Тэрээр уншсан номынхоо нөлөөгөөр хүнд дурлаж, их сургуулиасаа хөндийрч, Истанбулаас холын хотуудын зүг дуусашгүй аян замд гарна. Түүнтэй хамт энэ аян замд хот дамжин тэнүүчлэх уншигч гол дүрийн унших номоос илүүтэй түүнд тохиолдох адал явдлыг мөрдөн, уйтгар гуниг, аймшигт явдлын гүнд нэвтэрнэ. 

“Монсудар” хэвлэлийн газар

10. Томас Манн "Венец дэх үхэл"

Томас Манн энэ туужаа бичихдээ олон зохиол бүтээлийнхээ нэгэн адил хувийн амьдралаасаа сэдэл санаа авчээ. 1911 онд гэр бүлээрээ Венецэд амраад ирснийхээ дараа бичсэн энэ туужийн гол дүрд зохиолчийн хувийн амьдралтай холбоотой зүйлс олон талаар тусгалаа олсон байдаг. Тухайлбал, Ашенбах, Томас Манн хоёр хоёулаа алдар нэртэй, уран бүтээлийн олз омог арвин яваа зохиолчид бөгөөд уйгагүй шаргуу хөдөлмөр, хатуу зарчимч зангийнхаа ачаар энэ өндөрлөгт хүрч чадсан. Хэн хэн нь гэрлэж явсан гэдэг нь хангалуун сайхан амьдарч яваа ажил хэрэгч хүмүүсээс өнгөн дээрээ бол огтхон ч ялгаагүй амьдран, нийгэмд тогтсон хэв маягаас гажихгүйг хичээж явсныг илтгэнэ. Гэвч тэр хоёр дотооддоо бол хүмүүс хийгээд орчлон ертөнцийг уран бүтээлчээр хардаг гоо зүйн мэдрэмж цогцолсон хүмүүс. 

“Монсудар” хэвлэлийн газар

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
11
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bb 2020.01.07 64.119.25.240

thanks

0 Хариулах