Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Улстөрчдийн "хөөцөлдөлгөөн"

Нэг нэгийнхээ араас хөөцөлдөж явааг нь харахаар яг л муур хулганы араас гэтэж, хулгана нь муурынхаа хойно нуугдаж байх шиг.


Ер нь юугаар ч хамаагүй тууштай хөөцөлддөг хүн л юманд хүрдэг аж. Араас нь хөөцөлдсөөр байгаад олж авсан эд юм, үр ашиг, сэтгэлийн таашаал, бүр хүн ч байдаг. Иймэрхүү зүйл янз бүрийн тунгаар хүн бүхэнд л байдаг байх. “Хөдлөх” гэж үйл үгээс “хөдөлгөөн” гэсэн нэр үг үүсдэг бол “хөөцөлдөх” гэдгээс “хөөцөлдөлгөөн” үүсэх нь дамжиггүй. Тиймээс үүнээс хойш “хөөцөлдөлгөөн” гэе.

Сүүлийн үед Монголын улс төрд хөөцөлдөлгөөн цөөнгүй. Нэг нэгийнхээ араас хөөцөлдөж явааг нь харахаар яг л муур хулганы араас гэтэж, хулгана муурынхаа хойно нуугдаж байх шиг. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаад парламентаас гарч явсан Н.Гантулгын араас судлаач Д.Ганхуяг хөөцөлдөж яваа. Хөгшин хүн залуу хүний араас хөөцөлдөхөд хурдыг нь яаж гүйцэх билээ, гэвч хөлөө хүрэх Үндсэн хуулийн цэц хүртэл сураглан хөөцөлдөж явна. Судлаачийн зүгээс хэзээ хойно, Хэнтийд нөхөн сонгууль явуулах тов ойртмогц огцом гэнэт эхлүүлсэн энэхүү хөөцөлдөлгөөнийг Хэнтийд нөхөн сонгууль хийх сонирхолгүйгээрээ эрх баригч МАН захиалсан гэх улс төрийн таамгийг сөрөг хүчний лидер С.Эрдэнэ дэвшүүллээ. Нэгэн цагт МАХН-ын даргаар ажиллаж байхад нь Н.Багабандитай ойр шадарлаж байсан Д.Ганхуягт энэ цагийн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд буюу нөхөн сонгуульд намаа төлөөлөн дэвших магадлалтай цорын ганц нэр дэвшигчид өөрийн хөөцөлдөлгөөнөөрөө ийнхүү тус болох нь нэр төрийн хэрэг байж таарна. 

МАН-ын дотоодод УИХ-ын 2020 оны сонгуулийн тойргийнхоо араас хөөцөлдөцгөөж байна. Генсек Д.Амарбаясгалан Говь-Алтайгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг намынхаа гишүүнчлэлээс татгалзах хүртэл хөөцөлдөлгөөн явуулж, сарвайснаа авахаар болов. Д.Амарбаясгалангийнхаас дутуугүй тусгай хөөцөлдөлгөөнийг саяхан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачиллаа. Махны үнэд нөлөөлөхүйц хэмжээгээр малчдаас мах авч нөөцөлсөн хөргөгчүүдийн цоожийг буу үүрсэн тангуулынхан булга татсан явдал энэ жилийн топ хөөцөлдөлгөөнөөр нэрлэгдэх болов уу. Эрх баригчдын талбарт иймэрхүү хөөцөлдөлгөөн өрнөж буй бол АН-ын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг нь огцруулахаар хөөцөлдөж эхэлснээ өнөөдөр зарлав. Тэрбээр зөвхөн Засгийн газрыг бус УИХ-ыг ч тараахын төлөө хөөцөлдөхөө илэрхийллээ. Ингээд энэ сарын 30-нд жагсаал зохион байгуулах аж. С.Эрдэнийн араас бас л улс төрийн хөөцөлдөлгөөн хийж яваа хүмүүс бий. Өмнө нь АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг түүнийг огцруулахаар хөөцөлдөж эхэлсэн тул С.Эрдэнийн Засаг унагах хөөцөлдөлгөөн тийм ч тууштай гэдэг нь лөөлөө биз ээ. 

Улстөрчдийн хөөцөлдөлгөөн үргэлжилсээр...  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.