Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

М.Энхсайханыг хорьжээ

М.Энхсайханыг буруутгаж буй энэхүү гэрээ нь огт байгуулагдаагүй баримт бичиг.


Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд асан М.Энхсайхан өчигдөр тайлбар мэдүүлэг өгөхөөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст дуудагдаж очоод тэндээсээ хорих 461-р ангид саатуулагджээ. Түүнийг АТГ Тавантолгойн ордыг ашиглах гэрээг байгуулахдаа "Энержи Ресуст" ХХК-д давуу эрх олгох гэж байсан гэсэн үндэслэлээр шалгаж байсан билээ.

М.Энхсайханыг буруутгаж буй энэхүү гэрээ огт байгуулагдаагүй баримт бичиг гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Хэрэв байгуулагдсан бол улсад их хэмжээний хохирол учирч болзошгүй байсан гэж үзэж түүнийг цагдан хорьсон гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Мөн түүний хэргийг шалгах явцад “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ нарын гурван хүн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлэгт үндэслэн ийнхүү байцааж, цагдан хорих шийдвэр гаргасныг эх сурвалжууд мэдээлж байна.

АТГ "Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан байна" хэмээн мэдэгдэв.

холбоотой мэдээ
1
2020.07.08
Д.Сарангэрэл: Итгэлийг зүтгэлээр хариулахын тулд хичээнгүйлэн ажиллана
2
2020.07.08
Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа
3
2020.07.08
Т.Мөнхсайхан: Цар тахлын үед анхаарлаа сарниулж болохгүй. Илүү хянамгай ажиллах ёстой
санал болгох
1
3 өдрийн өмнө
Зуныг бүтээлч өнгөрүүлэхэд туслах урлагийн 3 төрөл
2
3 өдрийн өмнө
Аюулгүй наадах бэлтгэлээ хангах 5 АЛХАМ
3
3 өдрийн өмнө
Гурван цаг тутамд үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.