Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

2009 VS 2019: Сүүлийн 10 жилд бидний амьдралд гарсан өөрчлөлт


2020 он хаяанд ирж, хүн төрөлхтөн ахин нэг шинэ арвантай золгох ойртож буй энэ үед бид сүүлийн 10 жилд дэлхий дахины болоод Монголын нийгэм, улс төр, урлаг спорт, эдийн засаг, шинжлэх ухаанд тохиосон томоохон үйл явдлуудыг тоймлон нэрлэж “Аравны онцлох” булангаа цувралаар бэлтгэж байна. Энэ удаа өдгөөгөөс 10 жилийн өмнөх өөрсдийн амьдралаа эргэн харж, 2009 онд Монголын нийгэм ямар байсан, өнөөдөр ямар болсныг харьцуулан дүгнэхийг хичээлээ. 

Аравхан жилийн өмнө огт байгаагүй соёл, хэрэглээ, хэрэгцээ шаардлага бидэнд өнөөдөр олноор бий болжээ. Технологийн хөгжлийн эрин ирсэн тул амьдрал техник технологоос хараат боллоо. Гар утас, таблет, компьютер энгийн хэрэглээ болж, мэдээлэл технологийн бизнес хүчээ авч, хүний өдөр тумын зан үйлд асар их өөрчлөлт гарав. Энэ бол дэлхий нийтийн чиг хандлага. Харин технологоос гадна ямар өөрчлөлт, үйл явдал манай нийгэмд тохиож, цаашдын хувь заяанд хэрхэн нөлөөлснийг сүүлийн арван жилээр тоймлосон эхний жагсаалтыг хүлээн авна уу. 

1. Долларын ханш

2009 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн ам.долларын ханш 1452.74 төгрөг байсныг Монгол Банкны статистик мэдээнээс харж болно. 2014 онд их хурлын зарим гишүүд доллар 2000 төгрөгт хүрвэл холбогдох хүмүүст хариуцлага тооцно хэмээн сүржин зарлаж, Монгол Банкны тухайн үеийн ерөнхийлөгч тийм зүйл болбол огцорно гэж мэдэгдэж байсан юм. Мөн 2016 онд, хэрэв доллар 2500 төгрөгт хүрвэл Засгийн Газар огцрох ёстой гэж ярилцлага өгөх улс төрчид ч байсан. Харин өнөөдөр энэ ханш 2715.22 төгрөгийг зааж, нэгэн аравны хугацаанд долларын ханш хоёр дахин нэмэгдсэн байх юм. 

2. Сошиал медиа

Та санаж байвал бид 2009 онд Hi5, MySpace, Hotmail, Yahoo Messenger зэрэг платформд бүртгэлтэй ‘маш энгийн амьдралтай’ хүмүүс байлаа. Hi5-д зураг хөргөө хуваалцаж, дуртай дуу хөгжмөө wall дээрээ татан эгшиглүүлж, мессенжерээр харилцаж, torrent сайтаар хөгжим, кинонуудаа татаж үзээд л сэтгэл хангалуун явдаг байв.

Тэр үед Фейсбүүк бидний хувьд цоо шинэхэн зүйл байлаа. Тус платформ ч өөрөө энэ л үед дөнгөж like товч, найзаа tag-лах функцыг нэвтрүүлж байсан байна. Монголд 2008 оноос эхлэн хүмүүс мэр сэр бүртгүүлж, 2010 оноос залуусын дунд идэвхтэй хэрэглээ болсон ба 2014-2015 онд нийгмийн сүлжээнд бүртгүүлэгчид огцом өсөж, өнөөдөр Фейсбүүк бидний хувьд харилцаа холбоо, мэдээлэл сурталчилгааны гол хэрэгсэл болтлоо дэлгэрчээ.

                                                                                                         Гэрэл зургийн эх сурвалж: undesten.mn

3.Төрийн эрх баригчид

2009 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр 2013 онд улиран сонгогдсон бөгөөд энэхэн аравны найман жилд нь төрийн тэргүүний суудалд заларчээ. Өдгөө энэ суудалд дахин Ардчилсан намын нэр дэвшигч сонгогдож шинэ арвантай золгох гэж байна. 

Харин 2008 оны парламентын сонгуулиар төрийн эрх авсан МАН сөрөг хүчинтэйгээ хамтран Засгийн Газраа байгуулж, намын дарга асан С.Баярыг Ерөнхий сайдад томилсноор 2009 онд МАН засаг тэргүүлж байж. Түүнээс хойш бид таван Ерөнхий сайдын нүүр үзэж, өнөөдөр намын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий Сайдын алба хашиж, МАН парламентад үнэмлэхүй суудал эзэлж байна. 

4. Оюутолгойн гэрээг үзэглэв

Энэ онд болсон үйл явдлуудаас хамгийн анхаарал татахуйц нь Оюутолгойн гэрээнд талууд гарын үсэг зурж, 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэхээр болсон явдал юм. Түүнээс хойшхи нэгэн аравны хугацаанд энэ сэдэв нэг ч өдөр мартагдаж, хуучирсангүйгээр үл барам улс төрийн гол сэдэв, хэрүүл маргааны онцлох бай, тэр ч байтугай хэд хэдэн улс төрчдийг баривчлан хорих шалтгаан болов. Өнөөдрийн байдлаар Оюутолгойн ил уурхайгаас олборлосон хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулж, зэсийн баяжмал болгон дэлхийн зах зээлд нийлүүлж буй юм. Гүний уурхай барьж байгуулах ажлын төсөв ороод төслийн нийт санхүүжилт 14 тэрбум доллараар хэмжигдэж буй бөгөөд Дубайн гэрээний дагуу бид 2034 оноос ногдол ашиг авч эхлэх билээ. 

5. Олон нийтийн газар тамхи татахаа болив

2013 оны гурав дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Монголчууд хаа дуртай газраа тамхи татдаг зуршилтай байлаа. Ресторан, бар, үзвэр үйлчилгээ, албан байгууллага, олон нийтийн ямар ч газар ороход тамхины үнэр, утаа нэвт шингээд гардаг байсныг одоо бодоход үнэмшмээргүй. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу эл өдрөөс эхлэн олон нийтийн газар тамхи татсан этгээд торгууль төлөх болсноор хаа сайгүй утаа униар суунаглан байдаг нь дурсамж болж үлджээ. Тус хуулийг санаачлан хэрэгжүүлсэн хэн бүхэнд баярлалаа. 

                                                                                                     Гэрэл зургийн эх сурвалж: Монцамэ агентлаг

6.Хөгжмийн наадмууд өргөжсөн нь

2009 онд бидэнд өөрсдийн гэсэн томоохон хөгжмийн наадам зөвхөн "Playtime" байв. Тэр жил энэ наадмыг арваад мянган хүн үзэж, 200 орчим уран бүтээлч оролцсоноос тав нь гадаад хамтлаг байсан бол энэ жилийн Playtime гурван өдөр үргэлжилж, 30 гаруй мянган хүн үзэж, 300 гаруй уран бүтээлч оролцсоноос 80 нь гадаадын уран бүтээлчид байлаа. Түүнчлэн хөгжмийн наадмууд төрөлжин хөгжиж, жилээс жилд үзэгч олонтой болж буй. Одоогийн байдлаар XMF, Хүннү мюзик фестивал зэрэг наадмуудыг зохион байгуулж байна. 

7. Утаатай тэмцсэн 10 жил

Сүүлийн 10 жилд бидний тасралтгүй тэмцсэн нэг зүйл бол яах аргагаүй гэр хорооллын утаа. 2008 оноос эхлэн төр засаг маань утааны эсрэг шат дараатай арга хэмжээ авч, 2016 оны байдлаар улс нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж нийлсэн 550 тэрбум төгрөг утаанд зарцуулсан ч энэ өвлийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй юм. 10 гаруй жил утаа хэмээн халагласаар, энэ жилээс л түүхий нүүрсний оронд шахмал түлш хэрэглэж эхэлсэн нь агаарын чанар мэдэгдэхүйц сайжирахад нөлөөлөх бодит ажил боллоо. Ингээд бид дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын түрүү ‘магнайд’ жагсахаа байв. 

8. Дэлхийн контентууд Монголд

10 жилийн өмнө гэхэд бид телевизийн ямар шоу нэвтрүүлгүүд узэж байснаа саная. "Оддын Эрэлд" шоуг шимтэн үзэж, дараа нь 2009 оноос "Universe Best Songs" шоу нэвтрүүлгийг эрчимтэй үзэж, авьяастнуудын эрэлд нийтээрээ ‘морддог’ байв. Өөрсдийн хийж бүтээсэн дотоодын бүтээлүүдээ голдуу толилуулж байсан. Харин өнөөдөр бид дэлхийн хэмжээний контентуудыг эрхийн дагуу худалдан авч, бүтээж үзэгчдийн хүртээл болгож байна. "Авьяаслаг Монголчууд", "The Voiсe", "Яг түүн шиг", "Мongolia’s Next Top Model", "Ахлах тогоочийн заавраар" зэрэг олон шоу нэвтрүүлгүүд оргил цагийг эзэлж, телевизийн бүтээл гэгч нь улам хөгжингүй, сонирхолтой болжээ. 

холбоотой мэдээ
1
27 минутын өмнө
Гэрэг: Улаанбаатар ямар үнэтэй вэ?
2
38 минутын өмнө
Европын Холбооноос зарласан төслийн уралдаанд "Монгол Экологи Төв" шалгарчээ
3
1 цагийн өмнө
Л.Чинбат: Хүнсний салбарын бизнесээс гарахаар шийдлээ
санал болгох
1
27 минутын өмнө
Гэрэг: Улаанбаатар ямар үнэтэй вэ?
2
1 цагийн өмнө
Л.Чинбат: Хүнсний салбарын бизнесээс гарахаар шийдлээ
3
2 цагийн өмнө
"The Conjuring 3: The Devil Made Me Do It" 2020 оны есдүгээр сард гарна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
3
0
3
0
2
0
9

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 3 өдрийн өмнө 150.129.141.78

Toriin alba danhaij ilsiin mongo hulgailj offshored nuusan n ih boljee. Ulsoon or heden arav dahin ihessen.

0 Хариулах


Зочин 2019.12.04 103.87.255.110

Үргүй зардал нь тоймоо алдсанаас өөр зарлаад байх юм алга даа... FUCK!

1 Хариулах


Zochin 2019.12.04 192.82.71.172

Shalitai hugjsun yum alga bnda

1 Хариулах


LoL 2019.12.04 202.9.46.43

Zahialgatai ym bichdeg boloo yu daa

1 Хариулах


Болдоо 2019.12.04 202.21.116.26

1. 2007 онд facebook-тэй байлаа. 2. $ - 1270 төгрөг байжээ

0 Хариулах


fk 2019.12.04 202.9.46.144

yeye haaan l uudag bsan bzde haha

0 Хариулах


Ganaa 2019.12.03 64.119.19.214

2009 ond coffee shop gedeg oilgolt barag baidaggui bailaa.

0 Хариулах


Зочин 2019.12.04 202.126.89.12

coffee shop gj bdg bsn shuu. Harin ter n Pivonii gazar

0 Хариулах


Зочин 2019.12.03 202.126.89.27

тийн тээ, нээрэн. Тэр үед тэгээд юу уудаг байсын бээ бид? Ye Ye? Nescafe? kk.

0 Хариулах


Зочин 3 өдрийн өмнө 103.229.122.55

City coffee gej neg gazar baisan shd

0