Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хар Баасан гарагийн хямдрал дусаагүйг батлах 7 баримт


Өнгөрсөн долоо хоногт дэлхийн олон оронд Талархлын баярын дараах хар Баасан гарагийг тэмдэглэж, худалдааны хямдралаар амьсгалсан амралтын өдрүүд өнгөрлөө. Жилд ганцхан тохиодог энэ өдрүүдээр амжиж худалдан авалт хийхийг хэн хүнгүй хүсдэг. Гэвч давчуу хугацаанд баригдан, хүссэн зүйлээ авч чадалгүй хоцрох нь бий. Тэгвэл Монголд хар Баасан гарагийн хямдрал дуусаагүй байна. Олон брэнд дэлгүүр бүх бараандаа 30-50 хувийн хямдрал зарласан хэвээр буйг харуулах 7 танилцуулгыг эндээс үзнэ үү. Эдгээрийн дотор Adidas, Levi’s, Reebok гэхчлэн томоохон брэндүүд багтаж буй нь бидэнд сэтгэл ханамжтай худалдаа хийх завшаан олгож байна. 

1. Adidas

Монгол дахь Adidas брэндийн дэлгүүр бүх бараандаа 50 хувийн хямдрал зарлажээ. Спортын хувцас хэрэглэл худалдаалдаг тус брэндийн хямдрал залууст таатай санагдах нь мэдээж.

2. Levi’s

Энэ брэндийн жинсэн хувцас, хэрэглэл чанартай, түүнээ дагаад үнэтэй байдаг. Тэгвэл Хүннү Молл дахь Levi's-ын тасаг бүх бараа нь 50 хувь хямдарсан гэдгийг дуулгахад таатай байна. 

3.ZKids 

Generation Z буюу Z үеийн төлөөлөл багачуудад зориулсан хүүхдийн хувцасны Zkids дэлгүүр Улсын их дэлгүүр, Хүннү Молл, Шангрила Молл худалдааны төвүүдэд тус тус салбартай. Энд охид хөвгүүдийн бүх хувцас 50 хувь хямдарчээ. Шинэ жилээр хүүхдүүдэд бэлэглэж ч болох хөөрхөн хувцаснуудын хямдралтай худалдааг та сонирхоорой. 

4. Reebok

Улаанбаатар дахь Reebok дэлгүүрийн бараанууд мөн л 50 хувь хямдарч хар Баасан гарагийн хямдралаа үргэлжлүүлж байна. Спортод дуртай, хичээллэдэг, спорт загвараар хувцасладаг хэн боловч зорьж очих deal-үүд буюу тохиролцоонууд таныг хүлээж байгаа шүү.

5. Jack Wolfskin

Энэ бол спорт аялалын хувцас, хэрэгсэл худалдаалдгаараа алдартай брэнд. 12 дугаар сарын 15 хүртэл бүх бараа нь 20-50 хувь хямдарсан тэднийхээр зочлоорой. Уулын, хээрийн, цасны аялалд бэлтгэж буй хүн бүр зорьж очих газар ийн хямдарсан нь завшаантай хэрэг. 

6.Adidas Young Athletes

Та Шангрила Молл дахь Adidas Young Athletes дэлгүүрээр зочилж амжсан уу? Өсвөрийн тамирчид, атлетик хүүхдүүдэд зориулсан тэдний хувцас хэрэглэлүүд 50 хувь хямдарсан байна. Хүүхдүүддээ шинэ жилээр бэлдэх бэлгийн санааг эндээс авч болох юм шүү аав ээжүүд ээ. 

7. Mont-bell

Аяллын хувцас хэрэглэл ихэнхдээ үнэтэй болоод чанартай байдаг. Тэгвэл хямдрал урамшууллыг нь алдаж болохгүй худалдаа бол бол эдгээр чөлөөт болон аяллын брэндүүд юм. Тэдний нэг Mont-bell дэлгүүр Шангрила төвд үүдээ нээж, худалдан авалт бүртээ бэлэг өгч байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
3
3 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.06 103.57.92.238

Black month bolj baidag shuu

1 Хариулах