Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Аравны онцлох: Сүүлийн 10 жилд нийгмийг донсолгосон 10 сэдэв


2010 он: Асашёорюү зодог тайлав

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, анхны монгол Ёкозуна, Асашёорюү Д.Дагвадорж 2010 оны 10 дугаар сарын 3-нд зодог тайлж, сумогийн ертөнц болон үзэгч түмний дунд шуугиан дэгдээв. Тэрээр аварга хүний ёс жудаг, сахилга батыг алдаж, хүнд гар хүрэн танхайрсан үндэслэлээр олны хараанд өртөж, зодог тайлах эхлэл нь тавигдсан юм. 17 настайдаа арлын орныг зорьж, эрэмгий барилдаанаар сумогийн дэвжээнд аархан, улс үндэстнийхээ нэрийг өндөрт өргөж явсан түүнээр бахархах нэгэн байхад, хийсэн болгоомжгүй үйлдэлд нь халаглах нэгэн ч байсан юм.

2011 он: Б.Хурцыг Лондонд баривчлав

Бусдын гарт цаг бусаар амь үрэгдсэн С.Зориг агсны хэргийн тухайн үеийн сэжигтэн Д.Энхбат агсныг Франц улсаас баривчилж ирэх даалгавар гүйцэтгэсэн тагнуулчдын үйл ажиллагаа 2011 онд ийн олон улсын анхааралд өртсөн юм. Д.Энхбатыг Европын Холбооны газар нутгаас 3 улсын хил дамнуулан нууцаар авч ирсэн явдал нь Европын Холбооны нутаг дэвсгэр дээр хүн хулгайлж, эрх чөлөөнд нь халдсан гэмт хэрэгт тооцогдсон учир Б.Хурцыг Лондонд ажлын айлчлал хийх үед нь баривчилжээ. Тэрээр тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагааны тухай олон улсын Засгийн Газар хоорондын уулзалт хэлэлцээрт оролцохоор Британийн талын урилгаар явж байсан юм. Англичуудын хувьд Франц Германтай хамтран ажиллах олон улсын гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу өөрийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн хэрэгтэн, сэжигтнийг баривчилсан нь энэ аж. Тэд Б.Хурцыг 10 сар хорьсны эцэст Германд хүлээлгэн өгч, Германы хууль шүүх сар хагасын дараа эх оронд нь суллан буцаасан явдал энэ оны сэдэв болж байжээ.

2012 он: Дэлхий сүйрэх сургаар Монголчууд лаа шүдэнзээ бэлдсэн нь

Эртний Маячуудын цаг тоолол 2012 оны 12 дугаар сарын 21-н хүрээд дууссан нь энэ өдөр цэнхэр гараг маань сүйрэхийг зөгнөж буй хэмээн дэлхий даяар шуугисны нэгээхэн хэсэг нь Монголд тусгалаа олж 2012 оны өвөл бид хэсэг бужигнасан түүхтэй билээ. Амнаас ам дамжих энэ цуу яриаг шоолох хүмүүс олон байсан авч зарим олны танил эрхмүүд хэвлэлийн хурал хийж цуу яриаг бататган, олон нийтийг хот суурин газраас дайжин явахыг уриалж эхэлснээр хүмүүст түгшүүр төрүүлсэн юм.  АНУ-ын Үндэсний Сансрын Агентлаг НАСА хүртэл энэ яриа худал цуу болохыг батлан мэдэгдэл хийсэн авч олон нийтийн санаа бодол тогтворжоогүй юм. Ийнхүү лаа шүдэнзээ бэлдэж, зуслангийн байшиндаа бүгсэн хүмүүс 12 сарын 22нд амьд мэнд байсандаа баярласан болов уу, гонсгор хоцорсон болов уу?

2013 он: T-Батаар ‘эх орондоо’ ирлээ

Эрт балар цагт манай орны нутагт амьдарч байсан үлэг гүрвэл Тарбозаурус Батаарын 70 сая жилийн настай чулуужсан араг ясыг Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд оруулах гэж байхад нь Америкт амьдардаг палентологич монгол бүсгүй мэдэж, албаны хүмүүст дуулгаснаар, засгийн газар нэхэмжлэл гарган, эх оронд нь буцааж авч ирсэн билээ. Нэг сая доллараар зарах гэж байсан тус араг ясыг палентологичид мөнгөн дүнгээр үнэлж баршгүй хосгүй үнэт олдвор гэж дүгнэсэн байдаг. Үлэг гүрвэлийн олдвор зарж хөлжсөн Америк эр 2007 оноос эхэлж Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн араг яснуудыг хууль бусаар хил давуулж эхэлсэн ба үүнд нь Монгол хүмүүс оролцож, эх орныхоо өв олдворыг буруу гараар оруулахад туслаж байжээ. Энэ явдал ийн илэрч, Батаар болон бусад олон үлэг гүрвэлүүд гэртээ харьж ирсэн юм. 

2014: Марко Поло кинонд монгол жүжигчид тоглов

“The Weinstein Company” болон “Netflix Inc” компани хамтран бүтээсэн Марко Поло цувралд монгол жүжигчид тоглож, авьяас чадвараа харуулсан сайхан мэдээтэй жил 2014 он байлаа. Тус бүтээлд жүжигчин Б.Амарсайхан Хубилай хааны дүү Аригбөхийн дүрийг бүтээсэн ба монгол талын продакшны ажлыг жүжигчин М.Оргил хариуцаж, нийт 30-аад монгол жүжигчин оролцон тогложээ. 2016 он хүртэл 2 улирлын 20 анги толилуулсан Хубилай хааны тухай тус бүтээлд 34 орны 700 хүнтэй баг ажиллаж, эхний улирлын продакшнд 90 сая доллар зарцуулснаараа хамгийн их хөрөнгө зарцуулсан цуврал бүтээл гэгдэж, “Хаан ширээний тоглоом” цувралын дараа хоёрт жагсдаг аж.

2015: Нэрт сэтгүүлч Л.Болормаа таалал төгсөв

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн томоохон төлөөлөгч, нэрт сэтгүүлч Л.Болормаа агсан 2015 оны 11 дүгээр сарын 20-нд таалал төгсөж, сэтгүүл зүйн салбарт хүнд гарз тохиосон юм. Өнөөдөр сониноос ажлын гараагаа эхэлж, өдөр тутмын сонины ‘буцалсан халуун’ гал тогоонд боловсорч гүйцсэн мэргэжлийн сэтгүүлч тэрбээр “Mongolian Mining Journal” сэтгүүлээ нээгээд удаагүй байхдаа таалал болсон нь харамсалтай. Энэ явдлаас өмнөхөн сэтгүүлч зарим улс төрчдийн тухай таагүй баримтуудыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагааны хүрээнд илчилж байсан нь түүний нас барсан явдлыг улс төрийн захиалгат байж болзошгүй хэмээн хардах үндэс болсон юм. Гэвч албаны хүмүүс гадны нөлөөгүй хэмээн дүгнэсэн билээ. 

2016: С.Зоригийг ‘хөнөөсөн’ этгээдүүдэд шүүхээс ял оноов

'Хөнөөсөн' гэдэг үгийн яагаад хашилтанд авсныг уншигч түмэн гадарлаж буй биз ээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насанд хүрсэн хэрэг тэртээ 1998 онд нийгмийг цочроож, түүнээс хойш энэ сэдэв 18 жилийн турш огт мартагдаж бүдгэрэлгүй, ард түмэн алуурчдыг ‘нэхсэн’ хэвээр байсан юм. Тэгвэл 2015 онд гэнэтхэн эл хэргийг үйлдсэн хэмээх гурван хүнийг баривчлан хорьж, 2016 онд шүүхээр таслан ял оноосон юм. С.Зоригийн амийг хөнөөсөн гэж үзэн Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсан нь олон нийтийг асар их эргэлзээнд хөтөлсөн гэнэтийн явдал болов. Мөн хууль хүчнийхэн хэргийн захиалагч бий бөгөөд одоогоор шалгаж байна хэмээн чулуу хөөлгөсөөр өдий хүрсэн юм. Ийнхүү шийдвэрлээд удаагүй байтал эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх баримтууд ар араасаа хөвөрч, хууль зүйн сайд Ц.Нямдорж тэргүүтэй албаны хүмүүс мэдэгдэл хийн, эрүүдэн шүүж буй бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлж сенсаац дэгдээсэн нь саяхных билээ. Энэ явдалтай холбоотойгоор хэрэгт татагдаж, ял авсан дээрх гурван хүнийг суллах тухай асуудал одоо яригдаж буй. Ийнхүү хууль шүүх, төр засагтаа итгэх ард түмний итгэл алдарсан нэгэн явдал болов. 

2017: “Нүдээ нээ” хүчирхийллийн эсрөг үндэсний хөдлөлгөөн эхлэв

Энэ онд олон нийтийн оюун санааг донсолгож, нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн хүчирхийллийн хэргүүд олноор гарч, бага насны хүүхэд, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах бодит шаардлага тулгараад буйг нийтээрээ ухаарсан юм. Хүүхэд бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн аймшигт хэргүүд биднийг нүдээ нээхийг сануулснаар, “Лантуун Дохио” ТББ, “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ хамтран “НҮДЭЭ НЭЭ” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж, олон нийтийн аян өрнүүлэв. Улмаар төв талбайд нэгдсэн жагсаал зохион байгуулж, нийгмийн анхаарлыг нэгэн зүгт зуурхан боловч хандуулж чадсан юм. 

Зургийн эх сурвалж: ikon.mn

2018: Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн хэрэг

Өнгөрсөн оны хувьд хамгийн их шуугиан тарьсан хэргээр ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан улс төрчдийн скандал тодров. Засгийн газраас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шалгалт хийтэл засгийн газрын болон УИХ-ын нэр бүхий гишүүд их хэмжээний зээл авсан нь тогтоогдсон юм. 2018 оны эхний хагаст гарсан албан ёсны мэдээгээр УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд зээл авсан нь батлагдаж, тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нар  зээл авсан учраас албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Мөн тус сангаас хувийн компанидаа зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнг ажлаас нь түдгэлзүүлэв. Ийнхүү төрийн алба хашиж байхдаа олноор үгсэн нийлж ард түмний мөнгөнд гар дүрсэн хүмүүсийн нэрс цааш улсын ерөнхий аудитор, ТЕГ-ын дарга асан, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга гэхчлэн хөвөрч өгөв. Хийсэн хэрэгтээ гэмших нэгэн байхад, мэдэн будилах зарим нь ч таарч, бүр хууль зөрчөөгүй байхад яадаг юм бэ хэмээн уурсах нь ч байлаа. Энэ явдал дараа дараагийн олон зээлийн сангийн зарцуулалтыг шалгах эхлэл болов. 

2019: Цэцийн дарга онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулан Солонгост баривчлагдав

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн сарын эхээр Korean Air компанийн нислэгээр Сөүл хотыг зорин явахдаа онгоцны үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрч, бэлгийн халдлага үйлдсэний улмаас Инчеоны нисэх буудалд саатуулагдсан юм. Энэ тухай мэдээлэл тархсан даруй Үндсэн Хуулийн Цэц хэргийг арын суудлын А-д тохон увайгүй мэдэгдэл хийв. Гэвч даравч далдайж, булавч бултайх үлгэрээр Солонгосын хууль хүчнийхэн, мэдээллийн хэрэгслүүд үнэн зөв мэдээлэл хийж, олон нийтэд асуудлын наад цаадхыг ялгаж харах боломж олдсон юм. Д.Одбаяр Солонгосын талд торгууль төлөн суллагдаж, эх орондоо эргэж ирсэн боловч олон нийтээс албан ёсоор уучлал гуйсангүй, даргын суудлаа өгсөн болоод цэцийн гишүүнээр үлдсэн юм. Энэ ёс зүйгүй явдлыг эсэргүүцэн хүмүүс нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн хэвээр байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
22 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
14
1
0
2
3
1
5

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.30 202.72.247.30

Бараг би энэ сэтгүүлчээс 10 онцлох үйл явдлыг бичихээр юм байна.

0 Хариулах


Зочин 2019.12.29 114.45.159.189

Өөр онцолчихоор үйл явдал болоогүй юм уу? Эсвэл энэ мэдээ оруулсан сэтгүүлч нэртэй хүний мэдлэгийн хүрээ нь энэ хэдхэн мэдээгээр хязгаарлагддаг юм уу? Ганц гэгээлэг үйл явдал нь гадаадад кинонд тоглосон тухай. Щааваас

0 Хариулах


togtokh 2019.12.29 66.181.161.94

Дэлхий сѳнѳнѳ гэдэгт итгэсэн, тэгэхдээ Монгол гэрт лаа асаагаад суусан хүмүүс ичгэвтэр. Гэтэл арваныг 0-9 гэж багцалж, тѳгсгѳѳд байгаа та бүхэн тэдний нэг байснаас зайлахгүй. UB life ичиг, ичиг! Сэтгүүлч нэртнүүд ичиг, ичиг!

0 Хариулах


Зочин 2019.12.14 202.9.46.4

Unen shuu ghd erdenetiig zasrsan bas oyutolgoi aria notstoi baigaagui muu

0 Хариулах


Hmm 2019.12.11 192.82.71.135

Sain l bichsen baina shuu dee. Ene comment bichsen humuus medeen deer garsan humustei holbootoi yum bhda

0 Хариулах


shuumjlegch 2019.12.11 66.181.161.124

uiddiimuu yadiin sheesnuud chine ene medee ntr gd oruultsan bga yum ni ish chaavaas tsaasan dr bsan bol bazaad bugsuu ch archhaargui niitlel niitleed zail zail

1 Хариулах


Kk 2019.12.09 202.9.46.156

Unfollow ub.life aria utgagui medeelel oruulsan bn ichij bn ta site iin umnuus

2 Хариулах