Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зимбабве Монголоос дээрдэх үү? буюу хоёр орныг харьцуулсан 3 үзүүлэлт


 “Зимбабве бол Монгол шиг эрх баригчид руугаа ‘дайрч’, санасны зоргоор хүчирхийлэл үйлддэг газар биш.” гэж Зимбабвегийн дэд ерөнхийлөгч хэлсэн тухай сайтууд мэдээлэв. Яагаад тийн хэлснийг товч өгүүлье.

1980 онд тусгаар тогтнолоо олсон Зимбабве улсад өнөөдрийг хүртэл 40 жилийн турш төрийн эрхийг “Африкийн Үндэсний Холбоо” нам дангаараа барьж буй юм. Он удаан төрийн сэнтийд сууж буй тус намыг эсэргүүцэн, “Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн” нам эрх баригчидтай дайн зарлаж, залуусын хөдөлгөөн өрнүүлээд байгаа билээ. Энэ явдалтай холбоотойгоор тус улсын дэд Ерөнхийлөгч Константино Чивенга Үндэсний конференцэд үг хэлэхдээ Ардчиллын төлөөх хөдөлгөөн ард түмнийг төрийн эсрэг турхирч, хүчирхийлэл үйлдэх замаар төрийн эрх авахыг санаархаж байна хэмээгээд, “Зимбабве бол Монгол шиг эрх баригчид руугаа ‘дайрч’, санасны зоргоор хүчирхийлэл үйлддэг газар биш.” гэж хэлэв.

Тэр чухам ямар үйл явдлыг эш болгон Монголыг жишээлэн дурдсан нь тодорхойгүй юм. Зарим хэвлэлд дэд ерөнхийлөгчийг Монголын 1930-аад оны улс төрийн их хэлмэгдүүлэлтийн тухай ярьсан байх магад хэмээжээ. Ямартай ч өнөөдрийн хувьд бид өөрсдийн төлөөлөл болгон сонгосон хүмүүсээ шүүмжлэх, сайшаах нь нээлттэй, ардчилсан, тайван амгалан улс оронд амьдарч буй билээ. Харин энэ улсын хувьд анхны ерөнхийлөгч агсан Канаан Банана нь 1980 онд ерөнхийлөгчийн албанд томилогдонгуутаа ард иргэд өөрийнх нь нэрийг шоолохгүй байх тухай хууль баталж асан байх юм. Ер нь бид үнэхээр тэдэнтэй харьцуулахаар улс орон мөн эсэхийг дараах гурван баримтаас үзэж дүгнээрэй. 

1. Авлигын индекс

2012-2018 оны дэлхийн авлигын индексийн дундаж үзүүлэлтээр, нийт 180 орноос Монгол улс 93 дугаарт жагссан бол Зимбабве 160 дугаар байрт орсон байна.

2. Хэвлэлийн эрх чөлөө

2019 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр, мөн л 180 орныг жагсаахад Монгол 70 дугаар байрт, Зимбабве 127 дугаарт оржээ.

3. Төрийн эрх баригчид

Зимбабвегийн Ерөнхийлөгч агсан Роберт Мугабе 1987 оноос 2017 онд нас нөгчих хүртлээ 30 жил ‘хаан ширээнд’ суусан бол Монгол Улс 1990 онд Ардчилсан засаглалт парламентаа байгуулснаас хойш 5 ерөнхийлөгч, 15 ерөнхий сайд, 7 парламентын нүүр үзжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
12
3
1
0
1
1
8

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.20 202.21.109.54

Zimbabe yrunhiilugchiin helsen ug bol unendee bid turiin tolgoig ard tumend uguhguie shuud zer zewseg agsana l gej bga ym. Manaih shig taiwan zamaar turiin erh zasaglalaa uurchluhguil gesen utgatai ug.

1 Хариулах


Зочин 2019.12.22 202.55.188.33

Хаха

0 Хариулах


Зочин 2019.12.18 66.181.161.8

Наад нөхөр чинь Хятадад суугаад олж авсан боловсрол нь Монгол байсан байхдаа Хятадын түүх Монголоос эхтэй шүүдээ. Аргагүй биздээ ганц толгойг гэрэлтүүлсэн мэдлэг нь Монгол болж таарсанд Нанхиадуудыг бууруутгахаас эд ямар буруутай гэх үү

0 Хариулах


Зочин 2019.12.18 108.45.90.140

Захын ядуу буурай улсын дэд ерөнхийлэгч манай улсыг ингэж доош хийж бгаа нь монгол олон улсад ямар нэр хүндтэй бгааг харуулж бгаа хэрэг

0 Хариулах


Зочин 2019.12.17 202.131.226.182

Zimbabwe-iin goverment site-uudiig hack-datsgaaya bugdeeree!

1 Хариулах


Зочин 2019.12.17 202.9.46.240

2 sunuugchuu yawuulchihna shvv sdakuudaa

1 Хариулах


Зочин 2019.12.16 64.119.23.92

Hen iluu baih ni unendee chuhal bsh urdahaa sain hiigeed ulsaa hogjuuleed manai ard tumen sain saihan baiwal l bidnii mor shuudee bid ali neg ulsaas dor ch bai deer ch bai tr asuudal bsh gol ni oorsdiinhoo asuudliig mdeed trigee zow manage hj chadaj bh ni l hamgiin cchuhal

0 Хариулах


Зочин 2019.12.16 103.26.194.139

Yahnav dee. Manai balai uls turchid ch bas busad ulsiig dord uzej jishee avdag sh d. Uul ni tegej bolohgui. Bodloo dotroo l hadgalah heregtei, hervee ene ni uls turiin shinjtei bol... Ingej hoyr ulsiin hoorond yas hayh hereg baihgui. Bid hyatad solongos shig hugjil muutai orniig dord uzdeg oron boloh yosgui. Bid busad buh ulsiig hundetgedeg uls baij sain nertei baih bolno. Ugaasaa uursduu ch neeh saihan oron bish dee, jaahan l deer yum baina zailuul.

0 Хариулах


Уншигч 2019.12.16 64.119.23.54

Манайхан л бие биенээ, өөрсдийгөө муулаад байгаа болохоос болж байгаа, бүтэж байгаа, бүтээж байгаа нь бас олон шүү. Болохгүй бүтээхгүй байгаа нөхөд удахгүй үхээд өгнө. Сайхан цаг ирнэ ээ манайхаан. Бүгдээрээ бие биенээ хүндлээд, болгож бүтээхийн төлөө хичээвэл аяндаа л сайжраад явах юм шүү

0 Хариулах


Зочин 2019.12.17 66.181.161.103

Харин тийм ээ, манайхан уул нь нэг зөв гольдролдоо орчихвол массаараа аягүй айкю сайтай хүмүүс шд кк

0 Хариулах


Зочин 2019.12.16 103.26.194.139

Huuheddee suudlaa avligadaad uldeechihgui l bol

0 Хариулах