Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Humans of UB: Улаанбаатарынхан утаа, өмхий хоёроос салж чадсан уу?


Улаанбаатарт ажиллаж, амьдарч буй хүн бүхний жилийн жилд яригддаг “мөнхийн” сэдэв нь утаа, цэвэрлэх байгууламжийн үнэр, замын түгжрэл. Энэ асуудлыг шийдчихвэл иргэд, оршин суугчдын амьдралд гэгээ татуулж, тэд нийслэл хотдоо аз жаргалтай амьдран суух нь гарцаагүй. Энэ жил нийслэлийн тулгамдсан асуудал болох цэвэрлэхийн үнэр, утаа бодит байдал дээр хэр байгааг иргэдээс асууж, "Humans of UB" булангаа бэлтгэлээ.

Ч.Энхбаатар (СХД-ийн 31 дүгээр хорооны оршин суугч)

Цэвэрлэх байгууламжийн үнэр энэ өвөл огт үнэртсэнгүй. Ноднин өвөл нэлээн үнэртэж байсан энэ жил овоо гайгүй байна. Дулаарахаар л яг мэдэгдэнэ. Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүй болголоо гэсэн мэдээ гарч байсан. Үнэргүй болж байвал л сайхан байна. Утаагүй, үнэргүй байх нь нийслэлчүүдийн хүсэл юм даа. Энэ жил агаарын бохирдол хамаагүй буурсан шүү дээ. Зарим улс санаатайгаар нүүрс түлээд байгаа тал бий. Ингээд байвал утаа санасны хэмжээнд буурахгүй байж магадгүй юм. Гэхдээ хүмүүс сайжруулсан нүүрсийг түлээд сурчихжээ. Яах вэ, нийслэл маань хөгжиж л байна даа.

Т.Нармандах (СХД-ийн 18 дугаар хорооны оршин суугч)

Манай 5 шард цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр аймаар үнэртдэг байсан. Автобусны буудлаас гэр лүү алхаж байхад ч үнэртэнэ. Манай гэрийн цонх баруун талдаа байдаг болохоор дулааны улиралд онгойлгочихоор салхилангуут үнэрээс нь болоод хааж, битүүлэхээс өөр аргагүй болдог байсан юм. Энэ жил бодоод байсан чинь гайгүй байгаа юм байна. Зун, намар болохоор л бодит байдал нь мэдэгдэнэ дээ. Ер нь энэ жил Улаанбаатарын утаа, өмхий хоёр мэдэгдэхүйц багассан шүү.    

Д.Мөнхцэцэг (ХУД-ийн 3 дугаар хорооны оршин суугч)

Ноднин, уржнанг бодвол цэвэрлэх байгууламжийн үнэр гайгүй л болсон. Огт үнэргүй болсон гэж хэлж болохгүй байх.  Баруун тийшээ үнэр үнэртэж л байна билээ. Харин өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд сайхан болсон шүү. Утааны хувьд энэ өвөл харахад харьцангуй гайгүй болсон байна. 

Т.Дөлгөөн (БГД-ийн 2 дугаар хорооны оршин суугч)

Агаарын бохирдлын хувьд энэ жил мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. Манайх хороололд байдаг л даа. Яг утаатай бүс. Жаахан хүйт оров уу үгүй юу утаа аймаар байдаг байсан. Одоо бол маш хүйтэн үед л утаатай бусад үед харьцангуй утаагүй байна. Хүмүүсийн хэрэглээтэй холбоотой юу, сайжруулсан түлшнээс болж утаа багасаж байна уу гэдгийг нь бол мэдэхгүй. Би ханиад хүрчихээд масктай явж байна. Ер нь утаа 100 хувь арилаагүй тохиолдолд маскаа зүүх л хэрэгтэй. Цэвэрлэх байгууламжийн үнэр гайгүй болчихож л гэж бодоод байгаа. Байрлалаасаа хамаарч байх шиг санагддаг. Энэ жил яг үнэнийг хэлэхэд машины угаар л үнэртэж байна. Өөр зовиур ёстой алга.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.