Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ICT EXPO: Toki аппликэйшний бүүтээр зочлох 6 ШАЛТГААН


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO-2020” өнөөдөр эхэллээ. Юнител Групп энэхүү үзэсгэлэнд аппликэйшний дараагийн үеийг тодорхойлох Toki хэмээх цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Өмнө нь нэг аппликэйшнээс нэг л төрлийн үйлчилгээ авдаг байсан бол одоо ганцхан аппликэйшн татаад өдөр тутмын бүх үйлчилгээг авах боломжтой боллоо. Та Toki аппликэйшнийг гар утсандаа татсанаар чатын бүх төрлийн үйлчилгээг авахаас гадна 10 мянга гаруй байгууллагын мэдээллийг нэг дороос харж, дуудлагын олон төрлийн үйлчилгээнээс сонгон үйлчлүүлж, онлайнаар дэлгүүр хэсэн, бараа бүтээгдэхүүн, хоолоо хүргэлтээр захиалах боломжтой. 

Toki төлбөр тооцооны хамгийн хялбар бөгөөд ухаалаг шийдэл бүхий шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу юм. Түүнчлэн хэрэглэгчтэйгээ ойр байх, харилцаа холбоогоо сайжруулахад туслах байгууллагуудад зориулсан Toki чат ботыг ч давхар нэвтрүүлжээ.

Та 10 сарын 9,10,11-нд Мишээл Экспо төвд болж буй 'ICT EXPO 2020' үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Toki аппликэйшний өвөрмөц бүүтээр зочилж, хувийн туслахтайгаа сонирхолтой байдлаар танилцаарай. 

PHOTO BOOTH:  Хамгийн түрүүнд таныг AR камераар Toki-той хамт сельфи даруулах боломжтой зургийн бүхээг угтах болно. Инстаграмдаа оруулах өнгөлөг, сонирхолтой зургийг энд даруулаад QR код уншуулж, зургаа хэдхэн секундын дотор гар утсандаа татаж аваарай.   

ЗурагТайлбар




INFORMATION ZONE: Мэдээлэл өгөх хэсэгт Toki-гийн бүүтээр зочлоод юу юу хийх боломжтой вэ гэдгийг 3D-ээр танд танилцуулах болно. Мөн бүүтээр зочлоод олон төрлийн гэнэтийн бэлэг авах боломжтой ба ингэхийн тулд юу хийх ёстойг энэ хэсэгт зочилсноор мэдэж авах юм.   

ЗурагТайлбар





EXPERIENCE ZONE: Хоол, унаа, хүргэлт, захиалга гэх мэт өдөр тутмын үйлчилгээг өөр өөр апп, сайтаар орж захиалдаг байсан өдрүүд аль хэдийн ард үлджээ. Ганцхан Toki аппликэйшн байхад хэнээс ч, юу ч асууж сураглахгүйгээр хүссэн бүх үйлчилгээгээ авах боломжтой гэвэл та итгэх үү? Хэрэв та аппликэйшнийг хараахан татаж амжаагүй бол туршилтын хэсгээр зочилж томоос том дэлгэцэн дээр Toki-г бүрэн утгаар нь туршиж үзээрэй. 

Нэг гоё юм хэлье! Юнителийн хэрэглэгчид Toki аппликэйшнийг ашиглавал дата унахгүй. Бас Toki-гоос Юнителийн дугаартай хэрэглэгч рүү залгах боломжтой.    

ЗурагТайлбар



COFFEE CORNER: Бүүтээр зочилсон хүмүүсийг дайлан буланд тавтай морил. Toki аппликэйшнийг татаж аваад ус, шоколадаар, Toki Mongolia пэйж дээр лайк дараад кофегоор, tokimongolia инстаграм хуудсыг дагаад амтат зайрмагаар үнэгүй дайлуулаарай.   

Дахиад нэг гоё мэдээ... Аппликэйшнээ татаж авснаар Юнителийн 10GB дата , Юнивишнээс 10 кино үзэх эрх, Гэр интернетийн 50GB дата, 10,000 U-Point онооноос аль нэгийг сонгож бэлэг болгож авна!

TOKI SHOP: Энэ хэсэгт Toki шувууны нэрийн бүтээгдэхүүнийг 90%, 100% хөнгөлөлттэй үнээр авч болох нь ээ. Тодруулбал, 8 төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь үнэгүй, 6 төрлийн бүтээгдэхүүний 90 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой аж. 

HUMAN CRANE: Бэлэгтэй бөмбөлгийн эрэлд гарахад бэлэн үү? Toki аппликэйшнийг татаж бүртгэлээ үүсгээд, нэг найздаа урилга илгээсэн хэрэглэгч Human crane тоглоомыг тоглох юм байна.   


Toki аппликэйшнээс ямар ямар үйлчилгээ авч болох вэ? 

  • Дуудлагын үйлчилгээ: Такси, хана тааз өрөмдлөгийн үйлчилгээ, дуудлагын сувилагч, хүүхэд асрагч, жолооч зэрэг 19 төрлийн дуудлагын үйлчилгээ.
  • Өөрийгөө хөгжүүлье: Англи хэлний шинэ үг сурах хичээлийг утсан дээрээ авч, сургалтын төвүүдийн мэдээллийг харж болно. 
  • Юу байна: Цаг агаарын мэдээ, агаарын чанарын үзүүлэлт, сайтуудын өдөр тутмын мэдээ, спортын мэдээлэл. 
  • Төлбөрөө төлье: Юнител, Юнивишн, Гэр интернэтийн төлбөрөө Toki-оор төлөөрэй.
  • Ойрхон газрууд: Дэлгүүр, ресторан, АТМ, шатахуун түгээх газар, үсчин гоо сайхан, кофе шоп, эмийн сан болон бүх төрлийн үзвэр үйлчилгээний газруудыг харах.
  • Тасалбар захиалах: Кино, жүжиг, тоглолт шоу болон үзвэр үйлчилгээний тасалбар захиалах.
  • Өлсөөд байна: Ресторан, хоолны газруудын байршил цагийн хуваарийг харж болно. Мөн хүргэлтийн хоол ч захиалах боломжтой.
  • Дэлгүүр хэсье: Нэгэн зэрэг олон төрлийн дэлгүүрээр онлайнаар “аялж”, хялбар аргаар, хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан аваарай.
  • Toki Чат: Өөр хаана ч байхгүй стикерүүдийг ашиглан найзуудтайгаа чатлахаас гадна групп чат үүсгэн уулзалтаа төлөвлөж, байршлаа илгээн, тооцоогоо хувааж, файл ч илгээж болно. 
  • Дуудлага хий: Toki чат ашиглан аудио болон видео дуудлага хийгээрэй.
  • Дата ав: Аппликэйшнээ ашиглан Юнителийн дата худалдан авч болно.
  • Тооцоогоо хуваах: Найзуудтайгаа групп чат үүсгэснээр тооцоогоо хувааж төлөх.
  • Toki хэтэвч: Онлайн дэлгүүрүүдээс худалдан авалт хийх, шимтгэлгүйгээр шилжүүлэх, тооцоогоо бусадтай хувааж төлөх боломжтой. 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
6 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
7 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.