Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“ИД ШИДТЭЙ ХАМТ ОЛОН” давалгааны тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

Та ид шидтэй хамт олны тухай сонссон уу?


Өнгөрсөн долоо хоногт нэгэн сайхан, гэгээлэг үйл явдал Khan Tower-т боллоо. Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрхийг хамгаалах зорилгоор “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлдэг билээ. Тус төслийн хүрээнд “Ид шидийн орон-2”-ын бүтээн байгуулалт ид үргэлжилж байх үеэр ХААН Банкныхан 100 хувь ид шидтэй хамт олон болсноо зарлаж, бусад байгууллагыг ч “ид шидтэй” болгохоор давалгаа эхлүүлж, шилжин явах тугийг “Таван Богд” группийн удирдлагад шилжүүлэв.

Та ид шидтэй хамт олны тухай сонссон уу?

ХААН Банкны 4500 гаруй ажилтан, албан хаагч 100 хувь ид шидтэй ах эгч, ид шидтэй хамт олон болсон юм. Тэд “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон” төслийг байгууллагаараа дэмжиж, ийнхүү "ид шид"-ийг бүтээжээ. ХААН Банк “Ид шидийн орон” төслийг анх 2017 онд дэмжиж, ажилтнуудын хандив, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийн дэмжлэгээр 10 сая төгрөг хандивлаж байв. Мөн 2019 онд манлайлагч, амжилтад тэмүүлэгч залуусын төлөөлөл болсон “Signature” харилцагчдаа “Ид шидтэй ах эгч” болохыг уриалснаар 1700 залуу ХААН Банкны хуримтлалын үйлчилгээг ашиглан энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн байна.

Тэд “Ид шидтэй хамт олон” давалгааг эхлүүллээ


Монголын хувийн хэвшлийн 3 дахь том ажил олгогч байгууллага болох ХААН Банк энэхүү санаачилгыг өөрсдөөсөө үлгэрлэж, “Ид шидтэй хамт олон” болохыг уриалан, давалгаа эхлүүлээд байна. Уг давалгааг хамгийн түрүүнд “Таван Богд” группийн удирдлагууд уриалгахан хүлээн авчээ. Тиймээс ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл өнгөрсөн долоо хоногт шилжин явах тугийг тус группийн Хүний нөөц хариуцсан захирал И.Баттуяад гардуулсан юм. И.Баттуяа хэлэхдээ "Энэ сайхан арга хэмжээнд урьсанд баярлалаа. Би “Таван Богд” группийнхээ 15 охин компанид ажилладаг 2900 гаруй ажилтнаа төлөөлж ирлээ. ХААН Банкны эхлүүлсэн энэ сайхан давалгааг цаашид амжилттай үргэлжлүүлнэ. Та бүхэндээ ажлын амжилт хүсье" гэсэн юм.

“Ид шидийн орон-2” төслийнхөнд гэнэтийн бэлэг барив

“Ид шидтэй хамт олон” шилжин явах туг гардуулах үеэр ХААН Банкныхан гэнэтийн бэлгээ задаллаа. Тэд “Ид шидийн орон-2” төсөлд зориулан тус барилгын номын сан, кофе шопыг нь иж бүрэн тохижуулахаа амлаж, хүрэлцэн ирсэн зочдод мэдээлэл өгсөн юм.

“Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлан ““Ид шидийн орон-2" төв маань Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд Улиастай, Шархад, Амгалан, Хужирбулан гэсэн 4 томоохон хэсгийг хамарсан 50 мянга орчим хүнд нөлөөлж болохуйц газар байрлаж байгаа. Хоёр жилийн өмнө Баянхошуу, Зүүнсалаа орчимд “Ид шидийн орон-1” төв маань баригдаж, үр дүнгээ маш сайн өгч, олон хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлт гарсан. Одоо баригдаж байгаа төв нь өмнөхөөс 3 дахин том, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн холимог анги гаргаснаар эдгээр хүүхэд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Мөн хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төв байгуулж сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, хуульчтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Хүчирхийлэл үйлдэх магадлалтай хүмүүсийн эрсдэлийг тодорхойлоод, өндөр эрсдэлтэй хүмүүстэй нь хамгийн түрүүнд ажиллана. Ингэснээр хүчирхийлэл гарахаас нь өмнө сэргийлэх боломжтой болох юм. Энэ төвд 5000 гаруй мод тарьсан шидэт төгөл хүртэл бий. Одоогийн байдлаар барилгын ажил 70 хувьтай явна. Эхний ээлжинд ямар ч байсан барилгаа нээж, хандив өгсөн бүх хүнд тооцоогоо гаргаж танилцуулахыг зорьж ажиллаж байна. Энэ төвийн номын сан, кофе шопыг ХААН Банкныхан 100 хувь тохижуулахаар болсонд маш их баяртай байна. Ийм сайхан санаачилгууд ар араасаа давалгаалж, хүүхэд багачуудад зориулан бүтээж буй бидний ажил нэлээд урагштай байна гэдэгт итгэлтэй байгаа” гэлээ.

Ч.Ганжавхлан баярласан сэтгэгдлээ сошиал хуудастаа илэрхийлсэн байна

Одоо тэд бүгд хамтдаа "Ид шидийн орон"-г бүтээхээр ажиллаж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
9 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
13 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.