Украины Ерөнхийлөгчийн сонгуульд 41 настай комедиан Володимир Зеленский ялалт байгуулсан талаар олон улсын хэвлэлийнхэн мэдээлж байгаа билээ.
Зеленский санамсаргүй байдлаар Украины Ерөнхийлөгч болж буй багшийн тухай өгүүлдэг "Слуга Народа" нэртэй телевизийн цувралд тоглож олонд танигдсан байна. Тэрбээр сонгуульд дээрх телевизийн цувралтай ижил нэр бүхий намаас нэр дэвшиж, 73 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Энэ "завшаан"-ыг тохиолдуулан монголчууд дараагийн Ерөнхийлөгчид комедиан залуучуудаас "сойх" тухай сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Тодруулбал, комедиан Б.Идэр-Од, Б.Батбилэг хоёрын хэнийг Ерөнхийлөгч болгох тухай "маргаан" дэгдээд байгаа юм. Энэ тухайд комедиан Б.Идэр-Од "Бөхөөр үздэг юм билүү гэж бодогдоод, сэтгэлээр унаад байсан юм...Комедиануудыг бас хүмүүс их дэмждэг болсон юм байна, ашгүй" гэжээ.

Хүмүүсийн жиргээ, сэтгэгдлээс сонирхуулахад:
1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Та Батаа, Идэрээ хоёрын хэнийг дэмжих вэ? Саналаа өгөөрэй.