UBLife Logo
Дэлхий

Их Британи хүний амь хохироосон жолоочийг бүх насаар нь хорих хуулийн төслийг танилцуулав

Б.Саруул
Б.Саруул
Их Британи хүний амь хохироосон жолоочийг бүх насаар нь хорих хуулийн төслийг танилцуулав

Их Британийн засгийн газар жолоочдод тооцох хариуцлагыг нэмэгдүүлэхээр энэ долоо хоногт хуулийн төслийг танилцууллаа. Тодруулбал, хурд хэтрүүлж, уралдаж, жолооны ард утас ашиглаж яваад зам тээврийн осол гаргаж, хүний амь насанд хүрсэн жолоочид бүх насаар нь хорих ял оноохоор төлөвлөж байгаа аж. Согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад бусдын амь насыг хохироосон тохиолдолд мөн ижил ял оногдуулахаар уг шинэчлэлд оруулжээ. Үүнээс гадна анхаарал болгоомжгүйн улмаас жолоо барьж явахдаа бусдад хүнд гэмтэл учруулсан жолоочид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгажээ. 

Одоогоор дээрх зөрчлүүдэд оногдуулах хамгийн хүнд шийтгэл нь 14 жилийн хорих ял, хөнгөн нь торгууль байгаа юм. 

Хууль тогтоогчид энэ хуулийн шинэчлэлийг анх 2017 онд танилцуулжээ. Харин энэ долоо хоногт хийсэн мэдэгдлээр хуулийн хэрэгжилтийн хугацааг тодорхой болгоод байна. Шинэчилсэн хуулийн төслийг Их Британийн парламент ирэх оны эхээр хэлэлцэж, албан ёсоор эцэслэх аж. 

Мөн тус ялын шинэчлэл Англиас гадна Шотланд, Уэльст хамаарах юм байна. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.