Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Их Британийн боловсрол, соёл, спортыг таниулах ‘’Inspire Me Festival" өдөрлөг болно


Их Британийн элчин сайдын яам гурав дахь удаагаа ‘’Inspire Me Festival" боловсрол, соёл, спортын өдөрлөгийг есдүгээр сарын 21-нд ’’Үндэсний соёл амралтын хүрээлэнд‘’ байрлах ‘’White Rock Centre’’-д зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь хэдийн залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон билээ. 

Энэ жил ‘’Pingu’s English’’, ‘’Cambridge Assessment International Education’’, “London Academy of Music and Dramatic Art” мөн “Anglia Examination” зэрэг хэд хэдэн боловсролын байгууллагууд хүрэлцэн ирж Их Британийн бүхий л шатны боловсролын мэдээллийг өгөх бөгөөд тэр дундаа хэрхэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах вэ, "IELTS"-ийн шалгалт хэрхэн өгөх вэ, Монголд Британи сургалттай сургуульд хүүхдээ хэрхэн элсүүлэх вэ зэрэг олон асуултын хүрээнд зөвлөгөө өгөх юм.

Их Британийн парламентийн гишүүн, Монгол-Их Британийн худалдааны тэнхимийн дарга Жон Гроган тус өдөрлөгт уригдан оролцож байгаа бөгөөд бизнесийн салбарынханд зориулж, илтгэл тавих аж.  

Монгол улсад суугаа Их Британийн Элчин сайд Филип Малон ‘’Бид ‘’Inspire Me Festival"-ийг зохион байгуулахын зэрэгцээ тэр Их Британийн боловсролын салбарыг онцлон сурталчилах болсондоо баяртай байна. Та Их Британид очиж суралцах эсвэл Монголдоо Их Британийн сургалтын хөтөлбөрөөр суралцахын алийг нь ч сонгосон манай улс олон улсад танигдсан чанартай боловсролыг танд олгох болно. Та манай фестивальд хүрэлцэн ирснээр Их Британийн боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад зогсохгүй олон сонирхолтой арга хэмжээнд оролцож, амтат хоол зооглон цагийг зугаатай өнгөрөөх боломжтой’’ гэжээ.

"Inspire Me Festival"-ийн хүрээнд: 
⦁ Их Британийн Их сургуулиудийн танилцуулга
⦁ Их Британид сурах боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл
⦁ Боловсрол, карьерийн талаарх лекцүүд
⦁ Хэрхэн IELTS-н шалгалт өгөх талаар мэдээлэл
⦁ Их Британийн хоолны соёлын арга хэмжээ
⦁ Чивнинг тэтгэлгийн мэдээлэл
⦁ Стэнд-ап комеди болон хамтлаг дуучдийн тоглолт
⦁ Рагби, крикет спортын булан зэрэг арга хэмжээнүүд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
17 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.