Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Их Британийн боловсролын "Inspire Me" фестивалиас онцлох 9 зүйл


Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын шилдэг их, дээд сургуулиудад сурахыг зоригч хэн бүхэнд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь гүүр болсон “Inspire Me" фестиваль өнгөрсөн бямба гарагт “White rock center”-т зохион байгуулагдлаа. Залуусын хөлд дарагдсан энэхүү фестивалиас онцлох 10 зүйлийг хүргэж байна. 

Хөтлөгч Б.Төгөлдөр

1. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс нь боловсролын салбараараа дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд тэндэхийн болон монголын англи хэлний сургалтын төвүүд болон шилдэг их, дээд сургуулиудад суралцах бүхий л мэдээлэл энд төвлөрөв. Танхимын сургалтаас гадна онлайн сургалтын хөтөлбөрүүдийг залуус ихэд сонирхсон.  


2. Арга хэмжээний нээлтэд Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филип Малони, БСШУС-ын яамны дэд сайд Г.Ганбаяр нар оролцсон юм.  БСШУС-ын яамны дэд сайд Г.Ганбаяр "Энэ арга хэмжээ бол Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг дэлхийд тэргүүлэгч Их Британийн нэр хүндтэй сургуулиудад суралцахад шаардагдах зөв мэдлэг, мэдээллийг олгож байгаагаараа онцлог болж байна. Фестивалийг зохион байгуулсан Их Британийн элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье. Хоёр улсын дипломат харилцаа өргөжин тэлэхийн хэрээр боловсролын салбаруудын хамтын ажиллагаанд олон боломжууд нээгдэнэ. Монгол Улсын Засгийн газар ИБУИНВУ-ын боловсролын системийг эх орондоо нутагшуулах ажлыг 2008 оноос эхэлж, Кембрижийн хөтөлбөртэй улсын гурван сургууль байна. Үүний үр дүнд Монголын залуус дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад ямар ч хүндрэлгүйгээр суралцаж, чадвартай боловсон хүчин бэлтгэгдэж байгаа" хэмээсэн юм. 

3. Тус арга хэмжээ нь гурав дахь удаагаа Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй бөгөөд ИБУИНВУ-ын хамгийн том боловсролын үзэсгэлэн гэдгээрээ ихээхэн онцлогтой.

4. Фестивалийн үеэр ИБУИНВУ-ын  боловсролын байгууллагын төлөөлөгчидтэй нүүр тулан уулзаж, шилдэг багш, илтгэгчдийнх нь лекцийг сонсон нь маш сонирхолтой бөгөөд ховор завшаан байлаа.  

5. “White rock center” төвийн гадна талбайд ИБУИНВУ-ын хоолны үзэсгэлэн, номын худалдаа болов. Мөн спортын өдөрлөг зохион байгуулагдсан юм.

6. Өдөрлөгийн платинум ивээн тэтгэгч “Ногоон Жэйд” боловсролын төв нь хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 2013 онд байгуулагджээ. Монголын ирээдүй болсон хүүхэд залууст англи хэлний академик түвшний мэдлэг эзэмшүүлэх, түүнчлэн дэлхийн шилдэг 100-500-д эрэмбэлэгддэг тэргүүлэгч их, дээд сургуулиудад бакалавр, магистрын зэрэг горилон суралцах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмшихэд нь гүүр болон ажилладаг олон улсын албан ёсны боловсролын төв юм. Мөн тус байгууллага 13 орны шилдэг 260 гаруй их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг.

7. Тус боловсролын төвтэй хамтран 20 гаруй байгууллага ажилласан бөгөөд өөрсдийн үйл ажиллагааны танилцуулгыг хүрэлцэн ирсэн хүүхэд залууст хүргэж байлаа. Тухайлбал “The English of Ulaanbaatar”, “Studу UK”, “Pingu’s English”, “ESP foundation”, “Succedu” зэрэг байгууллагыг нэрлэж болно. 

8. Үйл ажиллагаа үндсэн гурван асарт явагдсан бөгөөд хоёр асарт нь Их Британиас хүрэлцэн ирсэн багш, илтгэгч, боловсролын салбарын төлөөллүүд лекц тавьсан юм. Хоёрдугаар асар буюу үндсэн асарт сургуулийн өмнөх насны хүүхдээс эхлээд их, дээд сургуулийн оюутан хүртэлх хөгжлийн үе шат, боловсролтой зөв иргэн болоход төрсөн цагаас нь эхлэн анхаарах талаар илтгэлүүд тавигдав.  Харин гуравдугаар асарт англи хэлний сургалтын зөв үе шат, Монгол дахь Их Британийн боловсрол, түүнийг цаашид өргөжүүлэн тэлэх арга зам, хамтын ажиллагааны талаар сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.

9. Мөн арга хэмжээнд амьд хөгжмийн “Recon” хамтлаг, реппер Цэцэ, Улаанбаатар дахь "Бритиш скүүл" сургуулийн найрал дууны дугуйлангийн хүүхдүүд урлагийн үзүүлбэр толилууллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
10 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
14 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.