UBLife Logo
Дэлхий

Их Британийн бүх сургууль, коллеж сурагчдадаа ариун цэврийн хэрэглэл үнэгүй олгодог боллоо

Б.Саруул
Б.Саруул
Их Британийн бүх сургууль, коллеж сурагчдадаа ариун цэврийн хэрэглэл үнэгүй олгодог боллоо

Их Британид энэ долоо хоногоос эхлэн сургууль, коллежийн оюутнуудыг үнэгүй ариун цэврийн хэрэглэлээр хангаж эхэллээ. Их Британийн Засгийн газар сарын тэмдгийн талаарх нийгэмд тогтсон хандлага, ойлголтыг өөрчлөх, охидын сурч боловсрох нөхцөлийг хангах зорилгоор уг кампанит ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Учир нь, охид ариун цэврийн хэрэглэл худалдаж авах санхүүгийн чадамжгүйн улмаас сарын тэмдэг ирсэн үед хичээлээ таслах нь элбэг байдаг байна. 

Тиймээс Их Британи улс өнгөрсөн жилээс эхлэн дунд сургуулийн сурагчдыг үнэ төлбөргүй ариун цэврийн хэрэглэлээр хангаж эхэлжээ. Харин энэ жил хүрээгээ тэлж ахлах сургууль, коллежийн оюутнуудыг хамруулахаар болжээ.

Хүүхэд, гэр бүлийн сайд Мишель Донелан "Сарын тэмдэг бол өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Үүнээс болж охид, эмэгтэйчүүд сурч боловсрох боломжоо битгий алдаасай гэж бид хүсэж байна. Хүн бүр ариун цэврийн хэрэглэл худалдан авах боломжгүй байгааг бид ойлгож байна. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр эмэгтэй оюутан, сурагчид хичээлдээ саадгүй явна гэж итгэж байна. Мөн тэд ариун цэврийн хэрэглэл авчрахаа мартсан, сарын тэмдэг нь гэнэт ирсэн тохиолдолд санаа зовох зүйлгүй боллоо" гэжээ. 

2017 онд хийсэн судалгаагаар, Их Британид 14-21 насны залуу эмэгтэйчүүдийн 10 хувь нь ариун цэврийн хэрэглэл худалдан авах чадамжгүй нөхцөлд аж төрж байгаа нь тогтоогджээ. 

Хөгжиж буй орнуудад ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжгүй байдал бүр ч өндөр байна. Тухайлбал, Энэтхэгт охидын 20 хувь нь бэлгийн бойжилтын насанд хүрмэгцээ сургуулиа орхидог бөгөөд энэ нь сарын тэмдгийн тухай уламжлалт ойлголт болон ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжээс үүдэлтэй гэнэ. 

Холбогдох нийтлэл: Дэлхийн эмэгтэйчүүд: Тэд сарын тэмдэг ирсэн үед юу хэрэглэдэг вэ?

Эх сурвалж: Daily Mail 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.