Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Их Британийн хамгийн заваан өрөөнүүдийн зураг таныг гэрээ цэвэрлэхэд хүргэнэ


Та унтлагын өрөөгөө хараад заримдаа "Би яагаад цэвэрхэн байлгаж болдоггүй юм бол оо" гэж гайхаж, өөрийгөө буруутгаж үзсэн үү? Гэхдээ энэ 16 зураг таныг шууд л өрөөгөө цэвэрлэхэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Bed SOS гэх компани Их Британийн 2020 оны хамгийн заваан өрөөг тодруулж, ялагч болсон хүнд 400 еврогийн үнэтэй ор үнэгүй бэлэглэсэн байна. Тэдний зарын дагуу 300 гаруй хүн зураг илгээсэн бөгөөд шилдгүүдийг сонирхуулж байна.


1. Клэйр гэх эмэгтэй хүүгийнхээ өрөөнд орж ч зүрхэлдэггүй гэдгээ хэлжээ. 

2. Шагналыг Хойд Ирландын нэгэн сууринд амьдардаг Сара гэх бүсгүй хүртсэн байна.

3. Шар айрагны хайрцаг, бүтэн пицца, хувааж хаясан талх...

4. Молли МкАллистер гэх бүсгүйн явуулсан зураг гэнэ.

5. Өрөөг цэвэрлэхэд 52 ширхэг хогны хар уут ашигласан гэсэн. 

6. Хувцсаа хийх хангалттай шүүгээ байхгүй гэж хэлсэн Оливиа гэх бүсгүйн өрөөний зураг. 

7. Ямартай ч хүүхэд нь бүх тоглоомоороо тоглодог нь ойлгомжтой.

8. Одри гэх бүсгүй уг зургийг "Энэ миний хувьд цэвэрхэн байгаа нь юм шүү" гэх тайлбарын хамт зургаа явуулжээ.

9. Өсвөр насны хүүгийнхээ өрөөний зургуудыг бараг цомог болгож явуулжээ.

10. Маш олон гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцас өлгөсөн өрөөний зургаа явуулсан Николь гадаад үзэмжээ анхаардаг шигээ өрөөгөө анхаарах ёстойг маш олон хүн шүүмжлэн хэлжээ.

11. Хүүхэд нь бүх зүйлийг 5 минутын дотор л нураадаг гэнэ. ХҮүхдүүдийн өрөө ер нь ийм болох нь амархан гэдгийг хүн бүр мэдэх байх.

12. Аннека гэх бүсгүй хувцсаа янзлахад хүндрэлтэй байдгаа хэлжээ.

13. Хүүхдүүдийнхээ нурааж хаясан зүйлийг хараад тэсдэггүй, хурдхан нүүгээсэй гэж боддогоо Анжела бүсгүй нуулгүй хэлжээ.

14.

15. Грэйс гэх бүсгүй харин ч өрөө нь цэвэрхэн байгааг тодотгон хэлсэн байсан.

16. Зой гэх бүсгүй охиныхоо болон түүний найз залуугийн хамт амьдардаг өрөөний зургийг тэмцээнд өгчээ.

Энэ бүх зургийг харахад тэсэхийн аргагүй, бүр уур хүрмээр санагдахгүй байна гэж үү? Өрөөгөө цэвэрхэн байлгаж, тав тухтай байж, хог хаягдал бага, эмх цэгцтэй байгаарай. Хэрэв таны өрөө дээрх зургууд шиг харагддаг, нэлээн төстэй байвал бүтэн өдрийг зориулаад эрс өөрчлөлт хийхийг хүсье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
11 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.