Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Их, дээд сургуулийн лекцийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэнэ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр "КОВИД-19" цар тахал дэлхийн 216 улсыг хамарч, 16.6 сая хүн халдвар аваад байна. Манай улсын хувьд энэ вирус гаднаас зөөвөрлөгдөж, өнөөдрийн байдлаар 218 хүн эдгэрсэн байгаа. Гэвч Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлөө хэвээр хадгалан хугацааг энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. Манай улс цар тахлын эрсдлийн үнэлгээгээ өнгөрсөн 7 хоногт дахин хийж “өндөр” гэсэн үнэлгээ хэвээр батлагдсан.

Нөхцөл байдал амаргүй, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед иргэндээ тасралтгүй чанартай боловсрол олгох, мэдлэгийг баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэхээр шийдвэрлэж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан шийдвэр гаргалаа. Шийдвэртэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, холбогдох газрын дарга нарын хамт мэдээлэл хийлээ.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн хичээлийг танхимын болон танхимын бус /теле болон цахим хичээл/ хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгэн зэрэг эхэлнэ.

Олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан бүх шатны танхимын сургалтыг нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-оос хэтрэхгүй байхаар тооцож дараах байдлаар эхлүүлэхээр боллоо. Үүнд:

1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс
2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс
3. Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны Даваа гарагаас эхлүүлнэ.

Танхимын сургалт зохион байгуулахад халдвар, хамгааллын дэглэм баримтлах, хичээлийн тоо, хичээллэх өдөр, нэг бүлэгт ногдох хүүхдийн тоог тус тус бууруулахаар шийдвэрлэсний дагуу дараах төлөвлөлтийг хийв.  

Эрүүл мэндийн яамны зөвлөмжөөр халдвар гарч болзошгүй эрсдэлийг 50 хувь бууруулах зорилгоор сум, баг, тосгоны ерөнхий боловсролын сургууль танхимын хэлбэрээр хичээлийг зохион байгуулах бол аймгийн төв, нийслэлийн сургуулийн хичээлийг 3 өдөр танхимаар, 2 өдөр танхимын хэлбэрээр явуулахаар төлөвлөлөө.

Улсын хэмжээнд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах,  цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүхэлд нь хамруулах бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл зохион байгуулна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын онолын хичээлийг цахимаар, үйлдвэрлэлийн дадлага сургалтыг 7 хоногт 2-3 өдөр танхимаар зохион байгуулна.

Их, дээд сургууль, коллежийн онолын хичээл, лекцийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, танхимын багтаамжаас хамаарч семинар, лабораторийн хичээлийг явуулна.

Суралцагч, багш, ажилтныг халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай журам, заавар, удирдамж, зөвлөмжийг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөр, хураамжийг эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр сар, улирлаар төлөх уян хатан зохицуулах арга хэмжээ авна.

Бид өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж амьдарч байна, нийгмийн амьдралын хэв маяг бүхэлдээ өөрчлөгдсөн, энэ хүнд цаг үед хичээл эхлүүлэх шийдвэр гаргаж байгааг иргэн бүр, эцэг эх, хүүхдүүд ойлгон зохион байгуулалтыг хүлээн авах хэрэгтэй. Нөхцөл байдал сайжрах үед хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжих боломжтой.  

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр орчмын бүс, өрөө, тасалгаанд халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжих багаж төхөөрөмж зэрэгт шаардагдах зардлыг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж шийдвэрлэхээр боллоо.
Хичээлийн жилийн бэлтгэл хангахтай холбоотой үйл ажиллагааны талаар БШУЯ долоо хоног бүр дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
2
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.08.01 172.69.252.139

buuruulah n zow

0 Хариулах


Зочин 2020.08.01 172.69.252.139

buruulah n zow

0 Хариулах


Hutsaa 2020.08.01 172.69.252.139

Tolboro dagaj 5%yumu10% buuruulra uulan esergeere baidaggui l yu m bhd neg talasa l zow ld ghdl 1 sarin hcl hoosorhne uur hureh yuma

0 Хариулах


M 2020.07.31 162.158.6.199

Tsahimaar lekts oroh um bol ih surguuliin tulburiig buuruulah uu???

0 Хариулах