Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж, хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан. Булгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах явдал түгээмэл гардаг байсан бол дахин боловсруулсан материалиар орлуулснаар ашиглалтын хугацаа уртсаж, дээрх зөрчил багасах боломжтой болж байна. Мөн тохижилтын ажлын хүрээнд явган хүний замыг байгалийн чулуу ашиглан хийж, булгийн усны найрлага, ашигт чанарын мэдээллийг байрлуулав.Нийслэлийн нутаг дэвсгэрт 82 булаг шанд бүртгэгдсэнээс одоогоор байнгын урсацтай 35-ыг нь хашиж хамгаалаад байна гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.
Нийгэм
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж, хамгаалалтад авлаа
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Маргааш 07:00-18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
Маргааш Автомашингүй өдөр.
Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулах юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган үргэлжилж байна.
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Туршилтын хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад бодит үр дүн гарчээ.