50 гаруй насны эмэгтэй АНУ-ын Мэрилэнд дахь их сургуулиудын хотхоноор хүүгийнхээ зургийг барьж, болзоонд явах санал охидоос асуусан маш олон дуудлага, гомдол цагдаагийн байгууллагад ирсэн тухай "New York Post" мэдээлэв.Тоусаны их сургуулийн хэчнээн охидоос хүүтэй нь болзоонд явахыг асуусныг одоогоор тогтоогоогүй ч цагдаагийн байгууллага оролцох хэмжээний их байжээ. Хэдийгээр цагдаагийн газраас түүнд ямар нэг хэрэг тулгаагүй, шийтгэл үзүүлээгүй боловч дахин ийм явдал гаргахгүй байхыг хүссэн аж.Сургуулийн хотхонд тухайн ээжийн зургийг хэвлэн тарааж, эмэгтэй оюутнуудад анхааруулсан гэнэ. Мөн Тоусаны их сургуулийн цагдаагийн газраас оюутнуудад имэйл явуулахдаа "Нүдний шил зүүсэн, цэнхэр жийнс, эрээн цамц, алаг алчууртай 50 гаруй насны эмэгтэй хотхоноор явж буй эмэгтэй оюутнуудад хүүгийнхээ зургийг үзүүлэн, болзоонд явах сонирхолтой эсэхийг асууж байгаа тухай маш олон гомдол бидэнд ирсэн. Тиймээс оюутнууд сонор, сэрэмжтэй байна уу!" хэмээсэн байна.
Newsfeed
Их сургуулийн хотхоноор явж, хүүдээ болзоот бүсгүй хайсан ээж цагдаагийн хараанд оржээ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
27
6
1
6
0
0
2
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Голден ретривер“ төрлийн найз залууд байдаг 7 шинж
Эмэгтэйчүүд найз залуугийнхаа зан чанарыг Голден ретривер нохойтой харьцуулж эхэлснээр энэхүү нэр томьёо ТикТок дээр алдаршсан юм.
Эрчүүдэд зориулсан Баасан ахын “Төрсөн өдрийн зурхай”
Өнөөдөр уух уу, эс уух уу
Одод “өнгөрсөнд” буцаж, залуу өөртэйгөө уулзав
“Тэр үед ба одоо” гэсэн цуврал зураг
Таны логик сэтгэлгээг хөгжүүлэх сонирхолтой 8 таавар
Та дараах таавруудыг тааж, тархиа цэнэглээрэй.