Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ихэнх хүн мэддэггүй ч заавал үзэх ёстой 10 Европ аймшгийн кино


Ойрд үзэх шинэ, содон кино хайж, хүлээж байна уу? Тийм бол энэ жагсаалт танд туслах болно. Та ихэнхийг нь огт үзээгүй, дуулаагүй байх хэмээн таамаглаж байна. Энэхүү жагсаалтыг та бүхэндээ "Taste of Cinema" сайтаас хүргэж байна.


10. Hagazussa (2017)

15-р зууны үеийн Европыг дүрслэн харуулах уг кино таны өмнө нь үзэж байсан аймшгийн кинонуудаас тэс ондоо байх болно. Учир нь энэ кино уур амьсгалдаа таныг татан оруулж, тэр мэдрэмжээс гарч чадахгүйд хүргэх болно.

9. Frontier(s) (2007)

Найруулагч Хавьер Женсийн тус бүтээл Франц улсын Парис хотод сонгуулийн дараа хүмүүс жагсаж буй үйл явдлаар эхлэх болно. Тус жагсаалд оролцсон хэсэг этгээдүүд хотоос дүрвэж, эцэстээ Белгийн нэгэн дэн буудалд толгой хоргодож эхэлдэг. Энэхүү кино бол маш их хүчирхийлэл, аймшигт хэрцгий үйл явдал гарах хүнд бүтээл юм. Жүжигчдийн чадвар тус кинонд тийм сайн биш байж болох ч кино бүхэлдээ танд үзүүштэй санагдах болно.

8. The Borderlands (2013)

Аймшигт үйл явдлын тухай бичлэг олдож буй кинонууд олон байдаг шүү дээ. Гэхдээ тус бүтээл таны өмнө нь үзэж байсан тийм төрлийн кинонуудаас арай дээр байх болов уу. Ватиканы сүмээс ер бусын явдал судалдаг хэсэг хүмүүсийг нэгэн жижигхэн сүм рүү илгээснээр үйл явдал эхэлдэг байна. Ийм төрлийн бүтээлүүд дундаа сайнд тооцогдож, мөн аймшигт төгсгөлөөрөө олонд таалагдсан тус киног сонирхоод үзээрэй.

7. Schramm (1993)

"Nekromantik" киног найруулснаараа танигдсан найруулагч Йорг Буттгерайтын богинохон хэдий ч сэтгэл тавгүй болгох кино. Цуврал алуурчин үхлийнхээ өмнө хүчирхийлэл, айдас дүүрэн амьдралаа эргэн харж, санаж буй тухай энд гарна. Мэдээж аймхай, бага сага зүйлээс тавгүйтэж, дотор нь муухайрдаг хүмүүст тохиромжгүй. Үзэхээсээ өмнө шийдвэрээ зөв гаргахыг зөвлөж байна.

6. Goodnight Mommy (2014)

Энэ киног арай олон хүн мэдэх болов уу гэж бодож байна. Ээжтэйгээ цуг алслагдсан тосгонд амьдарч буй ихэр хөвгүүд яваандаа мэс заслаас гарч ирсэн ээжийгээ өөрсдийнх нь ээж биш, өөр хүн байна хэмээн таамаглаж, сэрдэж эхэлж буй тухай энэ кинонд өгүүлдэг. Үзэхээсээ өмнө киноны тухай олон зүйл уншиж, мэдэж аваагүй нь танд илүү кайфтай байх болов уу.

5. Man Bites Dog (1992)

Бага өртгөөр хийсэн сонирхогчийн кино маягийн бүтээл хэдий ч хийц нь үнэхээр л баримтат кино шиг харагдах нь танд айдас мэдрүүлнэ. Кино зураг авалтын баг жинхэнээсээ цуврал алуурчныг дагаж, хэргээ үйлдэж байгааг нь баримтжуулж авах мэт сэтгэгдэл танд төрүүлэх болно. 

4. Calvaire (2004)

Нэгэн залуу машин нь эвдрэх үед хүн суурьшаагүй шахам газар нэгэн өрөө хөлслөн суух болно. Гэвч бүх явдал эндээс л эхэлдэг. Кинонд хүчирхийлэл, хэрцгий хэсгүүд их тул мөн л аймхай, эмзэг хүмүүс үзэхгүй байхыг зөвлөж байна.

3. Borgman (2013)

Энэхүү бүтээлийг зарим хүмүүс "Parasite" (2019) киноны аймшгийн хувилбар хэмээн үздэг. Нэгэн нууцлаг, гэр оронгүй эр баян тансаг айлын амьдралд орж, тэдний амьдралыг өөрчилж эхэлдэг. 

2. Raw (2016)

Швед улсад нээлтээ хийх үеэр нь хүмүүс бөөлжиж байсан гэдэг. Мэдээж хэт эмзэг хүмүүс үзэх хэрэггүй гэж зөвлөнө. Найруулагч өөрийн анхны киногоороо ийнхүү шуугиан тарьсан нь цаашид ч ирээдүй байгааг харуулсан бөгөөд өнгөрөгч 10 жилийн шилдэг аймшгийн кинонуудын дунд энэхүү кино бичигдэж байна.

1. Xtro (1982)

Энэхүү "B" зэрэглэлийн кино маш олон кино сонирхогчдын сэтгэлд үлдсэн байдаг. Аймшгийн киноноос авахыг хүсдэг төрөл бүрийн мэдрэмжийг та эндээс авч болно. Нэгэн залуу харийнханд олзлогдох бөгөөд эхнэр, хүү хоёр нь түүнийг алга болсон жилүүдэд бүхнийг мартан үргэлжлүүлэн амьдрахыг хичээж байсан ч нэг л өдөр залуу эргэн ирэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
20 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.07.17 172.69.252.139

эдгээр киног олж үзэхийн тулд хаанаас олж үзэх вэ?

0 Хариулах