Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна


НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.  

Төв аймгийн зүүн хэсэг, Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно. Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ “Баяр наадмын өдрүүдэд амралт зугаалгаар явж байхдаа хамт явж буй хүмүүстээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, ялангуяа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна. Машин техникийн аюулгүй байдлыг бүрэн хангах, хөдөө орон нутагт зорчсон талаарх мэдээллийг ар гэрийнхэндээ өгч байх, утсан холбооны найдвартай байдлыг хангах зайлшгүй шаардлага үүсч байна. Энэ сард ихэнх нутгаар аадар, усархаг бороо орох төлөвтэй байна. Одоогийн байдлаар Төв аймгийн ихэнх нутгаар үргэлжилсэн усан бороо орж, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Төв аймгийн Лүн сумын замд машин зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд үер, усны дуудлагатай байна. Геодези, усны барилга байгууламжийн газраас үзлэг шалгалт, хэмжилтүүдийг хийж, замын усыг соруулах, аюулгүй болгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна” гэсэн юм.        

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Улсын Онцгой комиссоос шийдвэр гарч, теле баяр наадмыг зохион байгуулахаар болсон. Иймд иргэд усархаг, аадар бороотой баяр наадмын өдрүүдэд аль болох гарахгүй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байгаа. Онцгой байдлын газраас нийслэл хотод байгаа гамшгийн зарлан мэдээлэх самбарт иргэддээ сэрэмжлүүлэг мэдээг хүргэх болно. Бид 09:00, 12:00, 15:00, 18:00 цагуудад үер, усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээг хүргэнэ. Иргэдийн хувьд сэрэмжлүүлэг мэдээнд анхаарч, ажил, амьдрал, амралт зугаалгаа зохицуулахыг хүсч байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.