Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Иллюстрэшн хөтөч: Гэрээсээ ажиллахад тань туслах шинжлэх ухаанч 6 зөвлөмж


Иллюстрэшнийг Прина Шах


Гэрээсээ бүтэн цагаар ажиллах нь цар тахлаас үүдэн дэлхий нийтийн амьдралд гарч буй томоохон өөрчлөлтүүдийн нэг билээ. Монголын Улсын хэмжээнд гамшгийн бэлэн байдал зарласан эдгээр өдрүүдэд байгууллагууд зайнаас ажиллахыг эрмэлзэж байна. 

Шинэ долоо хоногийг эхлүүлэхээр зэхэж буй уншигчид гэрийнхээ аль хэсгийг ажлын талбар болгох вэ? Буйдан дээр суух уу эсвэл, гал тогоонд уу? Дуу чимээ, хүүхдүүдийн дуусашгүй хүсэлтийн хажуугаар хэрхэн ажлаа хийх вэ гэхчлэн олныг эргэцүүлж буй болов уу. 

Тэгвэл гэрээсээ үр бүтээлтэй ажиллахад тань туслах зөвлөмжүүдийг хүргэж байна. 

ӨРӨӨНДӨӨ ХАНГАЛТТАЙ ГЭРЭЛ ОРУУЛ

"Хүн бүр харилцан адилгүй ч гэрээсээ ажиллах үед баримтлах нийтлэг зарчмууд бий. Тухайлбал, нарны гэрэл. Өрөөндөө цэвэр агаар оруулж, гадаад ертөнцтэй аль болох ойр байх нь сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг" гэж сэтгэцийн зөвлөх эмч, доктор Т.Б.Баламурали ярьжээ.

Нарны гэрэл нь тархинд серотонин хэмээх дааврыг ялгаруулах хөшүүрэг болдог байна. Уг даавар нь хүнийг тайвшруулж, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэл санаа өөдрөг байх, айдас түгшүүрийг намжаахад тусалдаг аж.

Тиймээс ширээгээ аль болох цонхны ойр байрлуулж, хөшгөө бүрэн нээж, цонхоо гадна болон дотор талаас цэвэрлэж, үзэгдэх байдлыг сайжруулахыг доктор Т.Б.Баламурали зөвлөжээ. 

Түүнчлэн толины ойлтыг ашиглан өрөөндөө гэрэл нэвтрүүлж, ханаа цагаан, цайвар өнгөөр будах замаар өрөөндөө илүү их гэрэл нэмэх боломжтой гэжээ.

Холбоотой мэдээлэл: Судалгаа: Ажилчдын эрүүл оршихуйд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг хүчин зүйлд цэвэр агаар, байгалийн гэрэл багтжээ

ДУУ ЧИМЭЭНЭЭС ӨӨРИЙГӨӨ ТУСГААРЛА

Хүний тархи гаднаас хүлээн авч буйг чимээг хэрхэн хөрвүүлдэг тухай Ноттингемийн Их Сургуулийн доктор Ребекка Дьюи сонирхолтой тайлбар өгчээ. Түүний тайлбарлаж буйгаар тархины өөр өөр хэсгүүд янз бүрийн чимээ, дуу авианы өөрчлөлтийг танихаар тасралтгүй ажиллаж байдаг гэнэ. "Тийм учраас төвлөрч ажиллахад дуу чимээ хамгийн их саад болдог" гэж тэрбээр ярьсан байна. 

Стресстэй дуу чимээ нь тархины амигдала (amygdala) гэж нэрлэгддэг хэсэгт айдас түгшүүрийн дохио өгдөг байна. Харин тэр дохиог гипоталамус (hypothalamus) гэх тархины өөр нэг хэсэг мэдэрч улмаар цусан дахь адреналины хэмжээ нэмэгддэг гэжээ. Товчоор бол таны цусны даралт ихэснэ гэсэн үг юм. 

Гэхдээ дуу чимээ тухайн хүнд ямар утга илэрхийлж байгаагаас хамаараад харилцан адилгүй нөлөө үзүүлдэг гэнэ. Жишээ нь, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ уйлахыг тэвчих нь яг ижил хэмжээтэй машины дууг тэвчихээс илүү хэцүү байдаг. 

Иймд гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс дуу чимээнд сатаарахгүйн тулд хамгийн наад зах нь чихний бөглөөс хэрэглэх нь зүйтэй юм. Цаашлаад зөөлөн тавилга (хөшиг, бүтээлэг зэрэг даавуун материалаар хийгдсэн чимэглэлийн хэрэгслүүд), зузаан хивс, хүнд хөшиг зэрэг дуу чимээ шингээгч эд зүйлсдээ анхаараарай. 

ЭМХ ЦЭГЦТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛ

Эмх замбараагүй байдал нь стрессийн даавар болох кортизолын түвшинг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Учир нь эмх замбараагүй байдал тархинд зөрчилдөөний өдөөлт бий болгож, улмаар тархи үр ашиггүй дохионуудыг шүүхийн тулд илүү их ачаалалтай ажиллах шаардлагатай болдог байна. 

Орчны нөлөөллөөс хамаарч кортизолын хэмжээ үе үе огцом нэмэгдэх нь хэвийн зүйл боловч байнга давтагдвал сэтгэл түгшил, сэтгэл гутрал, толгой өвдөх, нойргүйдэх зэрэгт нөлөөлдөг аж. 

Жирийн үед гэртээ бага зэрэг эмх замбараагүй байхад зүгээр ч гэр ажлын орчин болж солигдсон бол аль болох цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байхыг эрхэмлээрэй.

ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙ

Өмнө нь бид ажилдаа явахын тулд ядаж л автобусны буудал руу алхдаг, гадуур уулзалт хийхийн тулд ийш тийшээ явдаг байсан. Харин одоо бидний олонх нь гал тогоо, унтлагын өрөө, ажлын ширээ, хөргөгч гэсэн "маршрут"-тай болж   , хүнийг бие махбод болоод сэтгэл санааны хувьд эрүүл байлгахад чухал үүрэгтэй хөдөлгөөний хомсдол бий болоод байна. 

Дасгал хөдөлгөөн хийхэд стресс тайлах, бие бялдар, оюун санааны эрч хүчийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг эндорфин хэмээх даавар ялгардаг бөгөөд энэ нь байгалийн гаралтай сэтгэлийн түгшүүрийн эсрэг нэг төрлийн эмчилгээ гэхэд хилсдэхгүй. Тиймээс дасгал хөдөлгөөнийг хэрхэвч орхигдуулж болохгүй. 

Хамгийн энгийн арга бол босоо ширээтэй байх юм. Нэг өдөр нь зогсоогоороо ажиллаж, дараагийн өдөр ширээнд сууж, ажлын хажуугаар багахан завсарлага авч, боломжтой бол гадагш гарч гэрийнхээ ойролцоо хэдэн минут алхсан ч болно. 

Түүнчлэн ажил эхлэхээсээ өмнө эсвэл дууссаны дараа тогтмол дасгал хийдэг зуршлыг бий болгох нь тустай. 

Холбоотой мэдээлэл: Гэртээ үр дүнтэй дасгал хийхэд туслах 4 бүтээлч арга

Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтын үед таныг ЭРҮҮЛ байлгах энгийн 5 дасгал

УРГАМАЛТАЙ ОЙР БАЙХАА БҮҮ МАРТААРАЙ   

Байгальтай ойр байж, амьд ургамалтай харьцах нь цусны даралт, сэтгэл түгшил, стрессийг бууруулдаг төдийгүй анхаарал төвлөрөл, нойр, ой санамжийг сайжруулдаг болохыг олон судалгаагаар баталсан байдаг. 

Тиймээс өөрийн ажиллаж байгаа хэсэг, ширээн дээрээ ургамал, зураг, байгалийн бусад объект (мод, чулуу) зэргийг тавих нь чухал нөлөөтэй юм. "Байгалийн гаралтай зүйлсийг харах нь тархинд завсарлага өгдөг. Эдгээр нь хүний анхаарал татсан, сарниулсан зүйлс биш учраас ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг" Суррейн Их Сургуулийн хүрээлэн буй орчны сэтгэл судлаач, доктор Элеонора Ратклифф ярьжээ.

Холбоотой мэдээлэл: Судалгаа: Ширээний ургамал стрессийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулдаг болохыг тогтоожээ

НИЙГМИЙН ХАРИЛЦААГ АЛГАСАЖ БОЛОХГҮЙ   

Гэрээсээ ажиллаж байхдаа стресстээд байгаа бол оффисын орчинд байдаг зүйлсээс юу дутуу байгааг анзаарч, түүнийг нөхөхийг хичээ хэмээн доктор Баламурали зөвлөжээ.

Зайнаас ажиллаж буй хүмүүсийн хамгийн санадаг зүйлсийн жагсаалтад "нийгмийн харилцаа" багтжээ. Хамт ажилладаг хүмүүстэйгээ яриа өрнүүлэх, хамт хооллох, мэндчилэх гээд төдийлөн анзаардаггүй байсан өдөр тутмын жижиг харилцаа бидний төсөөлж байснаас илүү үнэ цэнтэй аж. 

Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олонтойгоо нүүр туулж уулзахад бэрх. Тиймээс дотны хүмүүстэйгээ ганцаарчлан цаг тохироод цахимаар ярилцах, хамт хооллох, дасгал хийх гээд харилцаагаа аль болох утга учиртай, үр дүнтэй байлгахад анхаараарай. 

"Хүн бол нийгмийн амьтан. Дэлгэц рүү ширтэж, Зүүмээр уулзалт хийх нь дангаараа хангалтгүй юм" гэдгийг доктор Баламурали онцолжээ. 

Холбоотой мэдээлэл: Гэрээсээ ажиллаж буй хүмүүс хиймэл оффисын орчны чимээг сая саяараа сонсож байна

Холбоотой мэдээлэл: Гэрээсээ ажиллаж буй хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүргэх 5 ЗӨВЛӨГӨӨ

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.