Гамшигт нэрвэгдсэн австраличуудад туслахаар Холливудын нэр хүндтэй жүжигчдээс эхлээд томоохон бизнесменүүд, сошиал медиа нөлөөлөгчид хувиасаа хандив өгч, дагагчдаа ч бас туслахын уриалж байгаа юм. Тэгвэл Кэйлин Вард хэмээх сошиал медиа нөлөөлөгч, загвар өмсөгч бүсгүй түймэртэй тэмцэж буй австраличуудад "өвөрмөц" аргаар ойн туслахаар шийджээ.
Тэрбээр өнгөрөгч бямба гарагт твиттертээ 10 доллараас дээш хандив өгсөн хүн бүрт нүцгэн зургаа үзүүлэхээ амласан байна. 10 долларын хандив бүрт нэг нүцгэн зураг илгээх бөгөөд ийм "урамшуулал" хүртэхийн тулд хандив өгсөн гэдгээ скрин шот хийж батлах ёстой гэжээ.
Вард эхэндээ ганц хоёр мянган долларын хандив цуглах болов уу гэж таамаглаж байсан ч түүнийг жиргэсэн даруйд олон зуун хүн хандаж эхэлсэн гэнэ. Тиймээс бүсгүй олон зуугаараа ирж буй хүсэлтүүдийг ангилан ялгахын тулд дөрвөн хүн хөлсөлсөн байна. Одоогоор, түүний жиргээг 80,000 хүн RT хийж, 195,000 хүн лайк даржээ.
Ингээд нөлөөлөгч бүсгүй ердөө гурав хоногийн дотор 700,000 долларын хандив босгож чадсан тухайгаа даваа гарагт мэдээлсэн байна.
Кэйлин Вард хандивын аянаа твиттерээс эхэлсэн боловч удалгүй инстаграмын дагагчдадаа мөн адил санал тавьжээ. Гэвч нийтлэлийн бодлогыг зөрчсөн гэх үндэслэлээр түүний инстаграм хаягийг идэвхгүй болгожээ.
Эх сурвалж: Insider