UBLife Logo
Дэлхий

Инстаграм супер модель Белла Хадидын сториг устгасандаа уучлал хүсчээ

Б.Саруул
Б.Саруул
Инстаграм супер модель Белла Хадидын сториг устгасандаа уучлал хүсчээ

Палестин - Нидерланд гаралтай супер модель Белла Хадид энэ долоо хоногт аавынхаа пасспортын зургийг оруулж, палестин хүн гэдгээрээ бахардаг хэмээгээд "Өнөөдөр бүгдээрээ эцэг, эхийнхээ хаана төрснийг постолъё. Төрсөн газраараа бахархдаг гэдгээ тэдэнд сануулъя" гэсэн тайлбартай стори оруулжээ. 

Гэвч удалгүй Инстаграмаас олон нийтийн удирдамжийг зөрчсөн гэх үндэслэлээр энэ постыг устгасан аж. Харин Белла Хадид Инстаграмаас ирсэн мессежийг скрин шот хийгээд "Аавын америк пасспорт дээр төрсөн газар нь Палестин гэж бичигдсэний төлөө Инстаграмаас сториг минь устгажээ. Инстаграм дээр палестин хүн байхыг зөвшөөрөхөө больчихсон хэрэг үү? Энэ надад доромжлол юм шиг санагдаж байна. Хүмүүсийг чимээгүй болголоо гээд тэдний түүхийг арчиж чадахгүй" гэжээ. 

Энэ явдалтай холбогдуулан Инстаграмын хэвлэлийн төлөөлөгч "Бид хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг хамгаалахын тулд Инстаграм дээр паспортын дугаар гэх мэт хувийн мэдээллийг нийтлэхийг зөвшөөрдөггүй. Энэ тохиолдолд паспортын дугаарын мэдээллийг бүдгэрүүлсэн байжээ. Тиймээс энэ постыг устгах үндэслэлгүй юм. Бид уг контентыг буцаан сэргээж, гаргасан алдааныхаа төлөө Беллагаас уучлал хүссэн" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Aljazeera

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
2
0
0
1
6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.