Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Инстаграмаа "дур булаам" харагдуулах 7 арга


Бид инстаграмыг өдөр тутам ашиглах болж, өөрсдийгөө илэрхийлэх нэг том суваг болгон хэрэглэх болсон. Тийм ч учраас таны инстаграм руу орж үзсэн хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлж, анхны сэтгэгдлийг гоё үлдээх зөвлөгөөг сонирхуулж байна.   

1. Өнгөө зөв сонгох 

Таны инстаграм руу орж үзээд л шууд уур амьсгалыг нь мэдрэхээр байвал сайн. Нэг өнгийг, филтерийг сонгодог байвал тун сайн.

2. Зохиомжийг бодолцох

Ороход дандаа л хүний царай эсвэл дандаа нохой муурны л зураг байвал ямар харагдах бол? Оронд нь та бүх зүйлийг бодолцож, хаана юу харагдах, хэдэн зургийн араас юуны зураг орох зэргийг бодолцож үзээрэй. 

Бас мэдээж зураг авахдаа тэр зүйлсийнхээ байрлал, үзэмжийг анзаараарай. Хажууд нь цэцэг байвал гоё уу? Тэмдэглэлийн дэвтрийн хажууд аяга кофе, өөр юу байх вэ гэх мэт.

3. Хэмжээ, харагдах өнцгийг бодох 

Зургийн хэмжээгээ анхнаасаа бодож байж зургаа дараарай. Хэт босоо зураг эсвэл жижигхэн харагдахаар зураг байвал онцгүй болж мэднэ. Дээр байрлаж байгаа зурагтайгаа шууд холбоотой, нийлж харагдаж байна уу эсвэл яг тус бүр нь онцгойрч байна уу гээд л. 

4. Гэрэл сүүдэр, филтер хамгийн чухал. Гол нь өндөр чанартай зураг байх тусмаа л дээр. 

Сайн авсан зураг сайн янзлагдах боломж өндөр гэдгийг бодох хэрэгтэй. Бүрсийсэн зураг оруулахаас аль болох зайлсхийгээрэй.

5. Зураг янзалдаг хамгийн гоё аппликэйшнүүдийг татаж авах 

Таны хамгийн энгийн зураг хүртэл гоё харагдах боломжтой. Түүний тулд маш олон аппликэйшн татаж, устгаж бас дахин татаж үзэх хэрэгтэй болно доо. 

6. Нэг өнгө төрхийг бүтээх

Энэ бол маш үр дүнтэй, таатай арга юм шүү. Зураг болгоноо та нэг уур амьсгалтайгаар авч, оруулдаг болбол гүйлгэж үзэхэд ч уйдахааргүй, харагдах байдал ч сайхан.

7. Хүрээ хийх бол яг нэгийг л сонгож аваад, түүнийгээ хийх

Та зураг болгондоо янз бүрийн хүрээ (frame) нэмдэг бол түүнийгээ дагнаарай. Хамаагүй цэвэрхэн харагдах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
16 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
16 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
12
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.