Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Инстаграмын алдарт "виртуал" од Микела Соуса


Lil Miquela нэрээр олонд танигдсан Микела Соуса нь 19 настай уран бүтээлч, модел, виртуал дүр юм. Микелагийн зохион бүтээгч нь робот техник, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн "Brud" хэмээх баг билээ. Хамгийн анх 2016 оны дөрөвдүгээр сард түүний инстаграм хаягийг нээж байсан бөгөөд өдгөө түүний хаягийг дагагчид 1 сая хол давсан. Тэрбээр өөрийн инстаграмдаа өдөр тутмын хувцаслалт, хэв маягаа илэрхийлдэг байна. 

ЗурагТайлбар



Зарим хүмүүс түүний дүрийг Их Британийн загвар өмсөгч Эмили Бадороос сэдэвлэн бүтээсэн гэж цуурдаг билээ. Тэдний нүүрний хэлбэр, богино чолк, нүүрэн дээрх сэвх мөн биеийн галбир зэрэг нь адилхан учир хүмүүсийг ингэж таамаглахад хүргэсэн биз. 

Түүнчлэн Микела R&B, электро поп чиглэлээр нийт 5 сингл дуу гаргасан бөгөөд хамгийн анхны "Not Mine" дуугаа 2017 оны наймдугаар сард цацаж байжээ. Тухайн үед тус дуу нь Spotify аппликэйшны шилдэг дууны жагсаалтын 8-р байранд бичигдэж байжээ. Тэрбээр хамгийн сүүлд "Money", "Sleeping In" хэмээх хоёр уран бүтээлээ долдугаар сарын 31-нд цацсан юм.

Микела Prada, Chanel, Coach, Balenciage гэх мэт брендүүдийн моделиор ажилладагаас гадна, Highsnobiety, V magazine гэх мэт сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан удаатай. Мөн тэрбээр "Time" сэтгүүлээс эрхлэн гаргадаг энэ оны "Интернэт дэх хамгийн нөлөө бүхий 25 хүн" жагсаалтад орсон юм. Сонирхуулахад түүний Белла Хадидтай хамтран тоглосон Келвин Клайн брэндийн сурталчилгаа нь багагүй шуугиан тариад амжсан билээ.

Бэлтгэсэн: С.Мөнхзул

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
16 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
18 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.