Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ирэх зургаадугаар сард заавал үзэх ёстой онцлох 7 цуврал


Танд одоо л нэг кино үзэх хүсэл төрөөд, цаг зав гарч эхэлж байна уу? Эсвэл бүтэн 2 цагийн кино дуусгаж чадалгүй унтчихдаг, нэг киногоо хэд хэд таслан үздэг бол танд цуврал бүтээлүүд тохирно. Өдөрт нэг анги үзсэн ч болно шүү дээ. Юнивишнд HBO-ийн цувралууд шинээр нэмэгдсэн байна. Түүнээс онцлох бүтээлүүдийг сонирхуулж байна. 


1. Euphoria

Уг кинонд ахлах сургуулийн сурагчид болон тэдний эргэн тойронд өрнөх "галзуу" гэж хэлэхэд багадахгүй үйл явдлуудыг харуулна. Өнөө цагийн Z үеийнхний тод томруун жишээ хэмээн дурдах нь ч бий. Өнөө үед залуусын амьдралд юу өрнөж, ямар асуудлууд зонхилж байна, бидний хувьд төсөөлж чадамгүй тийм зүйлс залуу үеийнхний хувьд яаж энгийн л мэт болж хувирсан тухай эндээс үзээрэй. Өнгөрсөн оны зун гарч эхэлсэн энэ цуврал танд нэгийг бодогдуулах нь гарцаагүй.

2. Sharp Objects

"Эмми авардс", "Алтан бөмбөрцөг" кино наадмаас эхлээд цуврал бүтээлд шагнал гардуулдаг бүх л ёслолоос шагнал хүртэж, нэр дэвшиж байсан чансаа өндөр бүтээл. Оскарын шагналд нэр дэвшиж байсан Эми Адамс гол дүрийг нь бүтээсэн бөгөөд үйл явдал тэр чигтээ таны сэтгэл зүйгээр наадах болно. Сэтгэл зүйн хямралд орон олон жил хүнд байдалд орж, тэмцэж явсан бүсгүй төрөлх хотдоо эргэн очихдоо өсвөр нансы охидын үхлийн хэргийг сурвалжлах болдог тухай энд гарна. Жүжиглэлт, хар бараан үйл явдал, төсөөлөөгүй эргэлтүүд нь таныг өөртөө татаж, дэлгэцийн урдаас холдуулахгүй.

3. Watchmen

1980-аад оны үед үйл явдал нь өрнөдөг Алан Мурын комик номоос сэдэвлэгдсэн энэхүү цуврал 2019 оны аравдугаар сард олонд хүрсэн байдаг. Өмнө нь тус комикоор 90-ээд оны эхэн үед телевизийн цуврал хийх гэж оролдож байсан. Харин энэхүү цувралд комикоос 34 жилийн дараах үйл явдлыг харуулах болно. Засгийн газар, эрх баригчдын зүгээс гэмт хэрэгтнүүд хэмээн нүд үзүүрлэгдсэн "баатрууд" энэ удаа өөрсдийн аргаар үзэх болно.

4. His Dark Materials

Уг цуврал дөнгөж цацагдсан даруйдаа 424 мянган үзэлттэй болж, тэр өдөртөө нөхөж эсвэл давтаж үзсэн хүмүүсийг оруулаад нийт 700 мянган үзэлттэй болж, шуугиантайгаар гарч эхэлж байлаа. Зохиолч Филипп Пуллмэны шулам, шидэт араатан амьтад, мангасаар дүүрэн зөгнөлт номоос (Бидний мэдэхээр бол "Алтан луужин") сэдэвлэсэн тус цуврал адал явдалд дурлагч, зөгнөлт бүтээл сонирхогч хэн болгонд таалагдана. 

5. The Deuce

Алдарт жүжигчин Жэймс Франко, Мэгги Жилленхол нарын тоглосон уг цувралд 1970-80 оны Нью-Йорк хотыг харуулна. Насанд хүрэгчдийн кино, ДОХ, тухайн үед ихээр гарч байсан гэмт хэргүүд, шөнийн цэнгээний газрууд болон хар тамхины наймаа зэрэгтэй тэмцэх төслийн талаар уг кинонд гардаг. Нью-Йорк хотын шөнийн амьдрал, тухайн үеийн цэнгээний газрууд, далд бизнесийн тухай үзэхийг хүсвэл энэ цуврал танд яг тохирно. Учир нь энэ бол HBO-ийн нуугдсан эрдэнэ юм.

6. Boardwalk Empire

Бидний маш сайн танил, мундаг найруулагч Мартин Скорсезегийн найруулсан уг цуврал кино ямархуу байх нь тодорхой биз ээ. 

Жүжигчин Бобби Каннавэйл уг кинонд бүтээсэн дүрээрээ 65 дахь удаагийн Эммигийн шагналыг хүртсэн байдаг. 1920-иод оны үеийн дээрмийн бүлэглэлүүдийн холбоо, мөнгө болон эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцэлдээнийг илүү дутуу хачиргүй харуулж, таныг тэр үед аваачих болно. Та гэмт хэрэг төрлийн бүтээлд дуртай бол энэ танд яг тохирно.

7. Westworld

Хамгийн шилдэг нь хамгийн сүүлд гэдэг дээ. Өнөө үеийн хамгийн амжилттай яваа, дуулиан тарьж буй цувралуудын нэг бол гарцаагүй "Westworld" юм. Гуравдугаар сарын 15-нд гуравдугаар бүлгийн шинэ анги цацагдаж, гарч дуусаад удаагүй байгаа "час халуун" цуврал кино харин Юнивишнд хэдийн бүтнээрээ оржээ. Шилдэг, чансаа дээгүүр жүжигчид, өндөр төсвөөр бүтсэн уг цувралыг үзээд та юу гэж ойлгож, яаж хүлээж авах нь сонин. Учир нь энэ бүтээлийг үзээд юу ч ойлгож чадахгүй өнгөрөх нэгэн байхад шимтэн дурлаж, дахин дахин үздэг хүмүүс бас байдаг. Хайрла эсвэл үзэн яд. Энэ дүрэм уг шилдэг цувралд яг тохирно. Суут бүтээлүүдийн нэгийг та ч бас алдалгүй үзэж, бусадтай бодол сэтгэлээ хуваалцаарай.

Та бүхэн энэ цувралуудыг Юнивишнээс албан ёсны эрхтэй, чанарын өндөр түвшинд хийсэн монгол дуу оруулгатай, чанартай дүрс бичлэгтэйгээр хүлээн авч үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
3 өдрийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.05.31 172.69.252.137

Univisionii surtalchilgaa hiisen mal shuu en anhzaya gegch ni chaawaas

0 Хариулах


Зочин 2020.05.26 172.69.45.135

Zuger univision'd orson kinonuud um bishu ali deer uzcen kinog ireh sard uzeh uu haha

0 Хариулах