Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

IT инженерийн эрчимжүүлсэн LEAP хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн элсэлт явагдаж байна


Олон улсын боловсролын салбар дахь зах зээлийн судалгаа, шинжилгээ хийдэг ICEF Monitor байгууллагаас мэдээлснээр, 2030 он гэхэд Япон улс мэдээллийн технологийн салбар дахь ажлын байрыг нөхөхөд 550 мянган инженер шаардлагатай болно гэжээ. STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ дэлхий даяар нэмэгдэж буйг илтгэх ганцхан жишээ энэ юм. 

Тэгвэл Нест Академи Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн програмист бэлтгэх 2 жилийн эрчимжүүлсэн Leap хөтөлбөрийнхөө хоёрдугаар ээлжийн элсэлтийг авч байна. Тавдугаар сарын 6-нд Засгийн газрын шийдвэр гарч, УОК, ЭМЯ-аас тавьж буй шаардлагыг хангасан 10 хүртэлх тооны сурагчтай сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээхийг зөвшөөрсөн билээ. Иймд LEAP хөтөлбөр нэг ангидаа ердөө 10 хүн хамруулах тул сонирхсон залуус амжиж бүртгүүлээрэй.   

Богино хугацаанд мэдээллийн технологийн мэргэжилтэн болж, дэлхийн хаанаас ч технологийг түүчээлэн ажиллах боломжийг нээж буй LEAP хөтөлбөр талаар зарим мэдээллийг хүргэж байна.

1. НЕСТ Академи дэлхийн шилдэг их сургуулиудтай эн тэнцүү мэдээллийн технологийн боловсролыг монгол залууст олгодог 

Нест Академи Монголоос мэдээллийн технологийн салбарт тэсрэлт хийх нэг түмэн инженер бэлтгэх зорилготойгоор 2018 онд байгуулагдаж, хоёр дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Тус академийг Цахиурын хөндийд ажиллаж буй монгол залуучууд үүсгэн байгуулж, сургалтын агуулгын стратегийг хариуцан ажиллаж байна. Иймд зах зээлд гарч буй өөрчлөлт, том корпорацуудын шинээр ажилтан авахдаа тавьдаг шаардлагыг харгалзан үзэж, тухай бүрд нь сургалтын хөтөлбөртөө тусгаж чаддагаараа онцлог юм.

2. LEAP хөтөлбөр ямар зарчмаар хичээллэх вэ? 

Эрчимжүүлсэн, практикт суурилсан Leap хөтөлбөр нь хичээлийн дөрвөн улиралтай бөгөөд нэг улирал дөрвөн сар үргэлжилнэ. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нэг ангид 10 хүртэлх тооны залуусыг хамруулах юм байна. Мөн LEAP хөтөлбөр ажлын өдөр бүр сургалт явуулах бөгөөд нэмэлт давтлага, төсөл дээр ажиллах боломжийг олгодог. 

3. Хэн хамрагдах боломжтой вэ? 


Ирээдүйд мэдээллийн технологийн салбарт ажиллах сонирхолтой 18-35 насны залууст тусгайлан санал болгож байна.

4. 2 жилийн хичээлийн хөтөлбөрөөр ямар ур чадварыг эзэмших вэ? 

Нэгдүгээр шат: Програмчлалын суурь мэдлэг, ур чадварыг 100 хувь практик дээр эзэмшиж, front-end, back-end хөгжүүлэлт хийнэ. Хөтөлбөрийн төгсгөлд багаар ажиллан, бүрэн хэмжээний вэб аппликэйшн хөгжүүлж ур чадвараа сорино. 

Хоёрдугаар шат: Мэргэжлийн түвшинд дотоодын зах зээлд full-stack хөгжүүлэлт хийх ур чадварыг эзэмшинэ. Сурагчид олон талын мэдлэг, туршлагыг эзэмшиж, дотоод мэдээллийн технологийн компанид ажиллах боловсон хүчин болж төлөвшинө.

Гуравдугаар шат: Олон улсын болон дотоодын хамтрагч старт-ап компаниудад дадлага хийн онолын мэдлэг, техникийн ур чадвараа бататгана. Ингэснээр сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг цаг алдалгүй эзэмшиж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шинэлэг арга технологиос суралцана. 

Дөрөвдүгээр шат: Олон улсын түвшинд бүтээгдэхүүн хөгжүүлж, технологи болон бизнесийн салбарынханд өөрийн ур чадвар, бүтээгдэхүүнийг танилцуулж сурна. Дэлхийн түүчээ технологийн компаниудад ажиллах ур чадварууд энэ улиралд эзэмшинэ. 

5. LEAP хөтөлбөрийн давуу талууд

LEAP хөтөлбөрт хамрагдсан залуус суралцах хугацаандаа ITZONE, GrapeCity Mongolia зэрэг хамтрагч байгууллагуудын нэрэмжит тэтгэлгийг хүртэх, цалинтай дадлага хийх, олон улсын төсөлд оролцох боломжтойгоороо давуу юм. Түүнчлэн амжилттай төгсөгчид дотоодын компаниудад урилгаар ажилд орох, Америкийн технологийн компаниудын ажлын байранд зуучлуулах боломж нээгдэх юм байна.

Хөтөлбөрт хамрагдсан залууст НЕСТ Академийн 4 жилийн хөтөлбөрийг 2 жилд багтаан судалж, богино хугацаанд практикт суурилсан туршлага хуримтлуулах ховор боломжийг олж авах нь ээ. Мөн олон жилийн туршлагатай мастер багш сургалтыг удирдан явуулах ба сүүлийн үеийн техник, технологиор бүрэн тоноглогдсон сургалтын танхим, Лавива рестораны бэлтгэсэн өдрийн хоол гээд амжилттай суралцах бүхий л бололцоо, орчин нөхцөлийг бүрдүүлжээ. 

Хөтөлбөрт бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

НЕСТ Академийн фэйсбүүк хуудас болон инстаграм хуудсаар зочлоорой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.07.20 103.242.47.6

sn ene jil surgalt ywuulhuu

0 Хариулах


DR MAXWELL 2020.05.22 162.158.158.66

Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай бөгөөд бид таны бөөрөнд 200,000 долларыг бэлнээр өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр дамжуулан бидэнтэй холбоо барина уу. Имэйл: [email protected] Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL

1 Хариулах