Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Жагаа: Өөрийг нь хайрладаг хүмүүс байдаг гэдгийг үргэлж санаж яваасай


Кам аут /come out/ буюу өөрийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааг дотнын хүмүүстээ илэрхийлэх нь ЛГБТ хүмүүст тулгардаг томоохон даваануудын нэг билээ. Өнөөдөр та бүхэндээ ЛГБТ хүмүүсийн төлөөлөл болох Золоогийн үеэл болох Жагаатай (Нэрийг товчилсон болно) хийсэн ярилцлагыг хүргэж байна.  

-Сайн байна уу, та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Жагаа гэдэг. Өнгөрсөн жил МУИС-ийг төгсөөд саяхан анхны ажилдаа орсон. Үеэл ах маань надад хоёр жилийн өмнө гей буюу эрэгтэй хүнд татагддаг гэдгээ илэрхийлж байсан.

-Үеэлтэйгээ өнгөрүүлсэн бага насныхаа талаар дурсаач?

-Би төрсөн цагаасаа хойш гурван үеэл ахтайгаа өссөн. Золоо бид хоёр багын сонирхол нэгтэй, дуулж бүжиглэж бас хувцас загвар сонирхдог байсан учраас бусдыгаа бодвол дотно. Золоо гадаа гарч тоглохдоо дугуйны ард сундлаад явдаг, надад үргэлж анхаарал тавьж, хамгаалдаг байсан. Золоо одоо ч гэсэн миний хамгийн их итгэдэг, маш сайн найз маань.

-Өмнө нь ЛГБТ хүмүүсийн талаар хэр мэдээлэлтэй байсан бэ?

-Ерөнхийдөө бол зөв мэдлэг, мэдээлэлтэй байсан. Гэхдээ биеэрээ уулзаж, дотно ярилцаж байгаагүй. ЛГБТ хүмүүс ямар сэтгэл зүйтэй байдаг бол ч юм уу, ямар саад бэрхшээл тулгардаг талаар мэддэггүй байсан. Тийм ч учраас Золоог кам аут хийсний дараа түүнийг илүү ойлгож эхэлсэн.

-Кам аут хийхээс нь өмнө гадарлаж байсан уу. Өөрт чинь хэрхэн кам аут хийсэн талаарх түүхээ хуваалцаач?

-Тухайн үед бид хоёр хэсэг холбоогүй байж байгаад сонин хачин хуваалцахаар уулзсан. Тэгэхэд үеэл ах маань нэг зүйл хэлэх гээд л зориглож чадахгүй байгаа нь мэдрэгдсэн. Тавгүйтээд байн байн босож зогсоод хувцсаа хэд хэд янзалчхаад л… Ерөнхийдөө өмнөх 3,4 жил байгаа байдлыг нь анзаараад гадарлаж байсан юм. Өөрт маань яг хэлэх гээд байна уу даа гэсэн зөн төрсөн учраас “Та надад гей гэдгээ хэлэх гээд байгаа юм уу” гээд шууд асуусан. Тэр зөн маань ч зөв болж таараад Золоо надаас “Чи яаж мэдсэн юм бэ” гэж баярлаж асууж байж билээ.

(Зураг: Ted.com)

-Та тэр үед яаж хүлээж авч, юу мэдэрсэн бэ?

-Би хэлэх гэж байгааг нь урьдаас мэдэж байсан мөртлөө гайхаж хүлээж авсан. Би нийгмийн цөөнх бүлгийн хүмүүс, тэр дундаа ЛГБТ хүмүүсийг ойлгодог хүн л дээ. Гэхдээ гэр бүлийн маань хамгийн хайртай хүн эдгээр хүмүүсийн нэг байх үед дотор маань “Би яаж харьцах ёстой вэ, энэ хүнд хайртай хэвээрээ шүү, хэцүү үед дэргэд чинь байна“ гэдгээ яаж ойлгуулах вэ гэж бодсон.

Золоо надад кам аут хийхдээ их айдастай байгаа нь мэдрэгдсэн. Анх удаа болохоор хэнд, яаж илэрхийлэхээ мэдэхгүй байх шиг байсан. Хэлж байгаа анхны хүн нь түүний хамгийн итгэдэг хүн байх нь мэдээж. Тухгүй сэтгэгдэл төрүүлчихвэл түүнд маань маш хэцүү санагдана. Гэхдээ огт эвгүй санагдаагүй ээ.

-Кам аут хийснийх нь дараа яаж дэмжиж байсан бэ?

-Бид хоёр юу ч тохиолдож байсан хоорондоо их ярилцдаг. Ярилцахдаа ямар нэгэн шүүмж, тогтсон ойлголтыг тулгахгүйгээр нэгнийхээ яриаг сонсдог. Одоо нөхөрлөж байгаа хүмүүс нь Золоотой ижил сонирхолтой хүмүүс учраас сайн дэмжиж байгаа юм шиг санагддаг.

-Бусад ЛГБТ хүүхдүүдийн гэр бүлийн гишүүдэд хандаж үг хэлбэл?

-Бид нар бусдыг юу хийснийх нь төлөө шүүмжилж болох хэдий ч тухайн хүнийг хэн байгаагаар нь шүүмжлэх эрхгүй гэж боддог. Тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзээд үзэл бодлоо тулгах биш, ойлгохыг хичээж, сонсдог байгаасай гэж хүсдэг.

Нийгэмд дийлэнх нь уламжлалт сэтгэлгээ буюу хосуудыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс байх ёстой гэсэн ойлголт байдаг. Мэдээж ЛГБТ хүүхдүүдийг хүн бүр шууд ойлгож, хүлээж авахгүй байх. Хамгийн дотнын, хайртай хүмүүс нь ойлгоод, сонсоод, дэмжвэл хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа хамгийн зөв зүйл шүү гэж захья.

(Зураг: IG: queer.artsy.tired)

-Золоогийн ирээдүйг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Уншиж байж магадгүй шүү дээ.

-Золоо заримдаа ''Mуу хүн, буруу зүйл хийж байна, хайртай хүмүүсийнхээ хүссэн хүн нь биш” гэх мэтчилэн өөртөө хэт хатуу хандах гээд байдаг. Ингэж бодохгүйгээр өөрийг нь хайрладаг хүмүүс байдаг гэдгийг үргэлж санаж яваасай, жаргалтай бас тухтай болгодог зүйлсээ хийж амьдраасай гэж хүсдэг. Заавал бусдын адил том амжилт гаргаад, үлгэр дуурайл болох шаардлагагүй гэж боддог. Мэдээж тийм байвал сайн. Гэхдээ өөртөө л хамгийн жаргалтай хүн байгаасай бас өөртөө битгий хатуу хандаасай гэж хүсдэг дээ.

-Бидэнтэй өөрийн үзэл бодол, түүхээ хуваалцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд хэлэхийг хүссэн зүйл байгаа болов уу?

-Бусад хүмүүсээс өөр байлаа гээд тэр хүнийг гадуурхаж, ялгаж болохгүй. Бид нар ямар нэгэн байдлаар хайрлагдахын тулд, хүн байх гэж л төрсөн. Тийм учраас хэнийг ч ялгалгүйгээр ойлгодог байгаасай гэж хүсэж байна.

Урьж оролцуулсанд баярлалаа, амжилт хүсье.

“YouthLEAD Mongolia” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй аюулгүй гэр бүлийн орчин бий болгох төслийн хүрээнд бэлтгэв. Илүү олон ЛГБТ хүмүүсийн кам аут түүхийг ЛГБТ Төвөөс эрхлэн гаргадаг ''Mongolian Queer Podcast''-оос сонсоорой. Мөн хэрхэн кам аут хийх талаар Залуус эрүүл мэнд төвөөс эрхлэн гаргасан ''Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, бусдад илэрхийлэх'' гарын авлагыг уншаарай хэмээн зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
18
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Кеннад хайртай 2023.04.11 66.181.164.251

Кенна энэ коммэнт дээр зөв хэлжээ

0 Хариулах


KKi 2020.12.28 162.158.7.102

Сайн уу? Жагаагийн үеэл ахыгаа гей гэдгээ хэлэх гэж байхад нь гадарлачихсан байсан болохоор шууд асуусан гэдэг нь их амар санагдлаа. Хэрвээ миний эргэн тойронд ЛГБТ хүмүүс кам аут хийхээс айж, санаа зовж байгаа бол шууд асуучихвал нөгөө хүндээ ч амар байх юм байна гэж бодлоо. Хүүхдээ хорьж, ахыгааа үгүйсгээгүй, хүнийг хүнээр нь хүлээж авсан үйл явдлыг ярилцлага болгосонд баярлалаа XD Бусад хүмүүсд хэрэг болно байх гэж найдаж байна

0 Хариулах


Анги хосын жор 2020.12.16 172.69.45.135

Хүнийг ойлгож чаддаг хүнийг ямар ч хүн хайрлах шалтгаангүй сэтгэл татам байдаг.Хэзээд бид нэг нэгнийхээ эмзэглэл төрүүлэм зүйлээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй.

0 Хариулах


Өкө 2020.12.15 172.69.252.151

ЛГБТИК+ хүмүүс ч гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтой. Тэдгээр нь л итгэл үзүүлээд, хайртай гэдгээ илэрхийлчихвэл замын хэн ч элдвээр хэлсэн өлхөн даваад гарчихна даа. ❤️

0 Хариулах


Kenna 2020.12.15 172.69.135.163

ЛГБТИК+ хүмүүсийн тухай бид ярихдаа үргэлж тэдний хүрээлэл, гэр бүл, найз нөхдийг мартчихдаг. Нэг хүн өөрийгөө таньж мэдэж, кам аут хийж, өөрийнхөөрөө амьдрах бүх үед тэдний ойр тойрны хүрээлэл хамт шилжилтэнд ороод явж байдаг билээ. Ганцхан хүний асуудал биш дор хаяж 10-20 хүний амьдрал юм шүү дээ. Сайхан ярилцлага болжээ.

0 Хариулах