Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жагсаалт: Хөл хорионы үед хүмүүст хамгийн ихээр хань болж буй 5 зүйл


Энэ хэдэн өдөр юм юм л хийж үзлээ. Эвлүүүлдэг толоом тоглолоо, хуучин үйлээ эмхэлж, номоо уншиж дуусгах гээд хэрэндээ л завгүй байлаа. Гэхдээ хүмүүст юу хамгийн их хань болж, өдөр хоногийг сайхан өнгөрүүлэхэд тусалсан бэ гэдгийг та эндээс уншаад туршаад үзээрэй.


1. Мэдээж ном.

Ерөөсөө л та хамгийн үр дүнтэй цагийг өнгөрүүлэх тухай бодож байгаа бол ном унш. Адал явдалтай, гунигтай, зөгнөлт, хөгжилтэй гээд ямар ч хамаагүй ном уншиж, тэр ертөнцөөр тасралтгүй аялаарай. Бид энэ онд орчуулагдан гарсан номын нэрсийг танд хүргэж байсан. ЭНД дарж сонирхох боломжтой шүү.

2. Кино, шоу ертөнцөөр тасралтгүй аялаарай.

Энэ хугацаанд ёстой юм юм л үзлээ. Хэзээ ч бусад үед үзэхээргүй байсан киногоо хүртэл эхлүүлчихсэн сууж байдаг юм билээ. Netflix, HBO зэргээс авахуулаад үзэх боломжтой кино олдох бүрд шагайсаар, хэдэн ч кино үзэв. Гэхдээ цаг хугацаа үнэхээр гоё өнгөрч байгааг хэлэхгүй байх аргагүй. Аймшгийн кино үзэн айж, инээдмийн кино үзэж инээх болгондоо би хажуугаар нь юу ч бодохгүй байгаа гээч. Та ч бас боломжоороо олон кино үзээрэй!

3. Шинэ шинэ хоолны жорууд.

Гэртээ байхад хөргөгч, ор хоёрын хооронд бяцхан жим татаж байгаа биз? Гэртээ идээд л хэвтээд байхгүй бол өөр юу хийх билээ дээ. Шинэ жорууд туршиж үзээд, гоё гоё хоол хийж идвэл өдөр ч үр дүнтэй, таашаалтай өнгөрнө. Та ЭНД дарж олон төрлийн жор сонирхоод, дагаж хийгээд үзээрэй.

4. Дасгал хөдөлгөөн хийх 

Энэ бол маш чухал. Та огт хөдөлгөөнгүй байгаад байж болохгүй. Тиймээс идэвхтэй хөдөлгөөн хийж, биеийн чилээгээ заавал гаргаарай. Иймэрхүү бичлэгүүд танд маш их тус болно. Ядаж 10 минут дагаад хийгээд байвал бие хөнгөрөөд сайхан болно.

5. Гэр бүлийн тоглоомоор наадах 

Би саяхан дэлгүүр ороод толгоомын тасгаар явж байхдаа UNO хөзрийг олж харсан юм. Гэртээ аваачаад тоглотол ямар хөгжилтэй байж, уур амьсгал хэрхэн гоё болсон гээч. Ингээд л бид эвлүүлдэг тоглоом, хөзөр, Sequence, шатар, янз бүрийн хөлгөн тоглоомоор гэрээ дүүргэж, өдөр болгон хөгжилдөж, өрсөлдөх болсон юм. Цаг хугацаа үнэхээр хөгжилтэй, өрсөлдөөнтэй өнгөрнө шүү! Та бүхэн ч бас тоглоомоор тоглоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
7 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
8 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.