Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жастин Трюдо Трампын тухай асуултад хариулахаасаа өмнө 21 секунд чимээгүй зогсов


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мягмар гарагт сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр түүнээс Ерөнхийлөгч Дональд Трампын тухай, жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглаж байгаад ямар бодолтой байгааг асуухад тэрбээр 21 секундын турш чимээгүй болсны эцэст өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. 

Жастин Трюдо мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг шууд дурдаагүй бөгөөд “Бид АНУ-д болж буй үйл явдлыг айдас, түгшүүртэйгээр тасралтгүй ажиглаж байна. Энэ бол нэгдэн нягтрах ёстой цаг үе. Мөн сүүлийн хэдэн арван жилд ахиц дэвшил гарсан ч шударга бус байдал үргэлжилсээр байгааг харж, түүнээс суралцах ёстой цаг үе ирээд байна. Түүнчлэн хар арьст канад иргэд ч өдөр тутамда ийм ялгаварлан гадуурхалтай нүүр тулж байгааг бид ухамсарлах хэрэгтэй. Учир нь манай систем эдгээр иргэдэд ялгавартай үйлчилсээр байна. Үүнийг бидний олонх нь олж хардаггүй. Бид энэ асуудлыг канад иргэний нүдээр харж, үүний эсрэг алхам хийх учиртай. Ялгаварлан гадуурхалын эсрэг нэгдэн нягтрах хэрэгтэй" гэжээ.

Торонтогийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Нельсон Висеман "Трюдо ийм асуулт ирнэ гэж төсөөлөөгүй байх. Миний бодлоор тэр хэрхэн Трампыг илт шүүмжлэхгүйгээр асуултад хариулахаа тунгаасан болов уу. Тэрбээр Трампыг дурдаагүй боловч хэлсэн үг нь түүнийг шүүмжилсэн агуулгатай байсан" гэсэн байна. 

Дашрамд дурдахад, Канад улсын экспортын 75 хувь нь АНУ-аас хараат байдаг аж. 

Эх сурвалж: AP

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
2
23 цагийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
3
Уржигдар
Ким Жон Уныг Монголд урилаа
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.