Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Жокер"-ийн дүр тэмцэгчдийн бэлгэ тэмдэг болж байна


Жүжигчин Хоакин Фениксийн гол дүрд нь тоглосон "Жокер" кино үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгэж, нээлтээ хийсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьсан. Үзэгчид киноны үйл явдал, агуулгыг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлан мэтгэлцэж буй. Тус бүтээлээс нийгмийн бослого тэмцэл, сэтгэцийн эрүүл мэнд, хүн хоорондын харилцаа гэхчлэн үзэгчдийн хүлээж авах өнцөг харилцан адилгүй. Гэхдээ WarnerMedia Артурын дүрийг "баатар" мэтээр дөвийлгөж харуулахыг зориогүй гэдгээ мэдэгдсэн. 

Гэвч Жокерийн дүр энэ жилийн Хэллоуны баярын трэнд өмсгөл гэхээсээ дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй тэмцэл, эсэргүүцлийн хөдөлгөөний бэлгэ тэмдэг болж байна. 

Хонконгчууд өөрсдийгөө Засгийн газар, чинээлэг давхаргынханд үл тоомсорлогдсон, сэтгэл дундуур нийгмийн бүлэг хэмээж, Хонконгод одоо өрнөж буй үйл явдал Готам хотынхтой төстэй байна гэжээ. Эхэндээ тайван замаар өрнөж байсан Хонконг дахь эсэргүүцлийн жагсаал яваандаа ширүүсч, энгийн иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан билээ. Улмаар нийгмийн тайван байдал алдагдаж, жагсагчид гудамж талбай, дэлгүүр, ATM-ийг эвдлэн сүйтгэж байгаа юм. 

Үүнээс үүдэн Хонконгийн Засгийн газар олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны үеэр нүүрний баг зүүхийг хориглоод байна. Харин тэмцэгчид Жокерийн баг өмсөж, зарим нь бүр Жокертой адил нүүрээ будан жагсаалд оролцож байгаа аж. 

Кимми Вүү гэх оюутан "Артур өөрийнх нь ярьсныг огтхон ч анхаарч сонсохгүй байна гэж сэтгэлзүйч эмчдээ хэлдэг. Хонконгийн Засгийн газар яг л ийм байна. Иргэдийн тавьж буй шаардлага ойлгомжтой байтал Засгийн газар үүнийг огтхон ч сонсохгүй байна" гэж ярьжээ. 

Тэгвэл Хонконгод болж буй эсэргүүцэл, хөдөлгөөнийг гэрэл зургийн хальснаа буулгаж байгаа Дикон Луи "Нийгмийн эд баялгийн дийлэнх хэсгийг эзэмшиж буй чинээлэг бүлэгт үл тоомсорлуулж буй нийгмийн цөөнхийг кинонд харуулсан. Тэдэнд уур бухимдал, сөрөг сэтгэл хөдлөлөө зохистойгоор илэрхийлэх боломж байгаагүй... цөхрөлөөс л болж Жокер галзуурч, улмаар тэрслэн босохоор шийдсэн болов уу" гэж CNN-д өгсөн ярилцлагагдаа дурджээ. Тэрбээр Жокертой адил нүүрээ будсан, зохиомжит зургаа инстаграмд тавьжээ.

Жокерийг тэмцлийн бэлгэ тэмдэг болгож байгаад дургүйцэх иргэд ч байна. Учир нь, иймэрхүү дүр төрх сөрөг үр дагавар үүсгэж, нөхцөл байдлыг улам дордуулна гэж тэд үзэж байгаа аж. 

Түүнчлэн Ливаны нийслэл Бейрут хотод авлигын эсрэг жагсаал болж байгаа бөгөөд зарим иргэд Жокертой адил нүүрээ будан, эсэргүүцлээ илэрхийлж байна. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
3
21
1
0
4
5
7

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.01 66.181.161.104

Kino humuusiin setgel zuid mash ih nuluuldug ym bn

0 Хариулах


Зочин 2019.11.05 192.82.72.121

Kinoniho utga uchrig oilgoson irged uursdigu adil nuhtsul baidald orson baina gej uzej nuure adil budsan bn. Kino uzed setgel zuid ni nululud, uurchlugdud boslogo gargaj baiga bish.

0 Хариулах


Зочин 2019.11.01 202.9.42.251

Жокер л ингэж нөлөөлж бга байх.

0 Хариулах


Зочин 2019.11.01 192.82.72.83

asuusiimu orkoo

5 Хариулах


Зочин 2019.11.03 202.180.223.34

uurta sta we

0