Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Жон Агвуноби: Энэ хэцүү цаг үед нийгэмдээ туслах, тэднийг дэмжих нь бидний үүрэг


Herbalife Nutrition компанийн Гүйцэтгэх захирал Жон Агвунобигийн коронавиурсийн цар тахлын үед юунд анхаарч ажиллаж байгаа талаарх яриаг хүргэе.  


Өнөөдөр COVID-19 цар тахал дэлхий даяар маш олон хүний сэтгэлийг түгшээж, тодорхойгүй байдлыг бий болгоод байна. Үүсээд буй нөхцөл байдал нь урьдчилан таамаглах боломжгүй бөгөөд хүн бүрт сорилтыг авчирсан цаг үе гэдгийг бид ойлгож байна. Хэдийгээр хүнд, хэцүү цаг үе тохиож байгаа ч энэ нөхцлийг эерэгээр хүлээн авч, зөв зүйл хийж, бусдад туслан өөрсдийн гайхалтай тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл, бүтээлч байдлаа дэлхий даяар харуулж байгаа хүмүүс бидэнд маш их урам зориг өгч байна.

Herbalife Nutrition компанийн хувьд бид гишүүд болон ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй байдлыг анхаарч, ажилласаар байгаа билээ. Үүнээс илүү чухал зүйл байхгүй.

Түүнчлэн дэлхий даяар нийт 94 орны сая сая хүнд шим тэжээл, эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүнээ хүргэдэг олон улсын компанийн хувьд энэ хэцүү цаг үед нийгэмдээ туслах, тэднийг дэмжих нь бидний үүрэг хариуцлага юм.

Хэрэгцээг чухалчлан, шаардлагад нийцүүлэх нь

Засгийн газрууд коронавирусийн халдвараас үүссэн хямралын үед авч буй арга хэмжээний нэг нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, түгээдэг, борлуулдаг бизнесүүдийг зайлшгүй хэрэгцээт бизнесийн ангилалд оруулж байгаа явдал юм. Энэ нь бидэнд дэлхий даяар эрүүл шим тэжээлийн хэрэгцээг ханган, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжийг олгож байна.

Компанийн зүгээс Засгийн газраас гаргаж буй бүх шийдвэрүүдийг сайтар судалж байгаа бөгөөд бүх шаардлагад бүрэн нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид урьд өмнөхөөсөө ч илүүтэйгээр шим тэжээл дутагдаж буй хүмүүст туслах хариуцлагаа ухамсарлаж байгаа бөгөөд дараах зүйлсийг шат дараатайгаар авч хэрэгжүүлээд байна.

Үүнд:

Нийгмээ дэмжих

Дэлхий даяар олон хүнд бүрэн хүрч үйлчлэх нь бидний хамгийн чухал үүргийн нэг. Herbalife Nutrition компани нь COVID-19 цар тахлын сөрөг үр дагаврыг арилгах арга хэмжээ авч буй ашгийн бус байгууллагуудыг дэмжин ажиллаж байна. Бидний хамтран ажиллаж буй ашгийн бус байгууллагууд эмнэлгүүдэд эрүүл мэнд, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхээс гадна зарим зорилтот бүс нутагт нэн шаардлагатай хоол хүнсээр хангах ажлыг зохион байгуулж байна.

Үйлдвэрлэл, түгээлт, нөөцийн стратегиа ягштал баримтлах

Шим тэжээлийн хэрэгцээгээ хангах, хувийн дэмжлэг авах тал дээр манай гишүүдэд найдаж буй үйлчлүүлэгчдэдээ хүссэн үйлчилгээг нь тогтмол үзүүлэх боломжийг хадгалж үлдээхийн тулд үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, түгээлтийн төвүүдээ ажиллуулж байна. Эрүүл мэндийн зөвлөмжүүдийг дагахын зэрэгцээ үйлдвэрлэл хэвийн явагдаж байна.

Түүнчлэн бид урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүссэн ч бизнесээ үргэлжлүүлэн явуулахад хүрэлцэхүйц бүтээгдэхүүнийг нөөцтэй байх стратеги баримтлан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдал, коронавирусийн цар тахал үргэлжлэх хугацаа зэргээс шалтгаалан бүтээгдэхүүний нөөцөө нэмэгдүүлэхээр зорьж байна.

Технологийн хүчин чадлыг бүрэн ашиглах

Эдийн засгийн нөхцөл байдлыг эергээр ашиглах нь одоогийн энэ үед хамгийн чухал болоод байна. Манай гишүүд бол чадварлаг бизнес эрхлэгчид бөгөөд шинийг санаачилсаар ирсэн нь өнөөдөр ч мөн технологийг ашиглан үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх шинэ арга зам олоход нь чухал нөлөө үзүүлж байна. Гишүүдэд мэргэжлийн сургалт олгох зориулалттай зарим арга хэмжээ болон тэдний үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох, фитнес үйл ажиллагаануудыг танхимын бус онлайн хувилбарт шилжүүлснээр урьд өмнөхөөс олон хүн хамрагдах боломжтой болсон.

Мэргэжилтнүүдийнхээ үнэн зөв, баттай мэдээлэлд тулгуурлах

Манай эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн, фитнесийн мэргэжлийн дасгалжуулагч нарын гайхалтай баг урьд өмнө байгаагүйгээр их эрэлт, хэрэгцээтэй болоод байна. Тэд гишүүд, ажилтнууд болон олон нийтэд үнэ цэнэтэй боловсрол, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр цаг нартай уралдан ажиллацгааж байна. Мөн тэд манай компанийн блог болон сошиал хуудсуудаар дамжуулан өдөр бүр хэрэгцээтэй мэдээллийг үргэлжлүүлэн хүргэсээр байх болно.

Энэ цаг үед та бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ халамжлах юм. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтай байснаар бид өөрсдийн эрүүл мэнд, сайн сайхандаа маш үнэтэй хувь нэмрийг оруулж чадна. Манай ажилтнууд, гишүүд энэ хүнд, хэцүү цаг үед сайн шим тэжээлээр хангах бидний зорилтыг бүрэн биелүүлэн ажиллаж байна. Тэд цаашид ч гэсэн үргэлжлүүлэн энэ эрчээрээ ажиллаж, энэ хэцүү цаг үеийг хамт туулан гарна гэдэгт миний зүгээс огт эргэлзэхгүй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.