Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жорж Флоид коронавирусийн халдвартай байсан нь задлан шинжилгээгээр тогтоогджээ


Сэжигтнээр баривчлагдах явцдаа амиа алдсан 46 настай Жорж Флоидыг биед хийсэн бүрэн задлан шинжилгээний хариуг өчигдөр нийтэд мэдээллээ. Миннеаполис хотын Хеннепин тойргийн задлангийн эмч талийгаачийн ар гэрийн зөвшөөрөлтэйгээр 20 хуудас бүхий задлангийн тайланг ил болгосон бөгөөд энд Жорж Флоидын нас барсан шалтгаан болон түүний эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл багтжээ. 

Баривчлах явцад түүний хүзүүнд хүнд даралт учруулсны улмаас зүрхний шигдээс болсон нь задлан шинжилгээгээр тодорхой болжээ. Мөн түүний үхлийг хүн амины хэрэг гэж үзсэн байна. Түүнийг баривчилсан цагдаагийн ажилтан Дерек Човин гарыг нь гавлан газарт хэвтүүлээд хүзүүн дээр нь өвдөглөх үед Жорж Флоид "амьсгалж чадахгүй байна" хэмээн уйлж байсан нь камерын бичлэгт үлджээ. Гэвч Дерек Човин түүнийг хөдлөхөө болих хүртэл өвдөглөсөн хэвээр байжээ. 

Үүнээс гадна Жорж Флоид дөрөвдүгээр сарын 3-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон ч тухайн үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хүмүүсийн нэг байсан аж. Гэсэн хэдий ч энэ нь түүний үхлийн шалтгаантай холбогдолгүй гэж үзжээ. 

Задлангийн дүгнэлт гарсантай холбоотойгоор Миннесота мужийн прокурорууд Дерек Човинд тулгасан ялыг нэмэгдүүлж, хүний амины хэргийн хоёрдугаар зэрэг рүү шилжүүлжээ. Өмнө нь түүнийг санаандгүй тохиолдлоор хүний амь хөнөөсөн хэргээр яллахаар төлөвлөж байсан бол одоо санаатай хүний амь насыг хохироосон хэмээн буруутгаж байна. Мөн Жорж Флоидын үхэлтэй холбогдуулан гурван цагдаад шинээр хэрэг үүсгэжээ. 

Эх сурвалж: AP

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
9
4
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.