Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жорж Р.Р.Мартин хөл хориог ашиглан "Game of Thrones" зохиолоо удахгүй бичиж дуусгана

Хүлээлт дуусах нь.


Коронавирусийн улмаас дэлхий даяар хаа сайгүй хөл хорио тогтоож буй энэ үед зарим хүмүүс уг байдлыг тун ухаалгаар, бүтээлчээр ашиглаж байна. Уйдаж суухын оронд эхлүүлсэн зүйлээ дуусгаж, бүтээлч байхаар шийдсэн Жорж Р.Р.Мартин маш удаан хүлээгдсэн "The Winds of Winter" зохиолоо маш идэвхтэйгээр бичиж байгаа бөгөөд удахгүй дуусна гэдгээ ч хэлжээ.

The Wrap, Not A Blog сайтад тэр, "Надад санаа зовж байгаа хүмүүст хандан хэлэхэд, тийм ээ миний нас өндөр гарсан учраас биеийн байдалдаа их анхаарч, болгоомжтой байгаа. Яг одоо би маш сайн байна. Хүмүүсээс хол хөндий газар өөрийгөө тусгаарлаж, над дээр ганцхан туслах ажилтан маань л ирж байна. Үнэнийг хэлэхэд би бодит амьдралаас илүү Вестерост бүх цагаа өнгөрүүлж, өдөр болгон бичиж байна. Долоон хаант улсад байдал харгис хэрцгий өрнөж байна. Гэвч магадгүй энд болж байгаа нөхцөл байдал шиг биш" хэмээн хэлжээ.

Сүүлчийн номыг хүлээн ядаж буй шүтэн бишрэгчдийн хувьд бол энэ агуу үйл явдал юм. 2011 онд "A Dance with Dragons" ном гарснаас хойш бараг 10 жил өнгөрөх гэж байна.

Харин бид удахгүй эцсийн бүлгийг унших боломжтой болох нь ээ! GOT цувралын наймдугаар бүлэг хүмүүсийн урмыг ихээхэн хугалсан учир номыг уншиж сэтгэлээ тайтгаруулах гэснэ хүмүүсийн хувьд одоо илүү сэтгэл догдлом хүлээлт л үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bb 2020.03.20 172.69.252.151

It’s not the last one, one more left “A dream of spring”

0 Хариулах