Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жүжигчин Арми Хаммерын "гаж" мессежүүд ил болж, олныг цочирдууллаа


Өдгөө 34 настай алдарт жүжигчин Арми Хаммер "Call Me By Your Name" кинонд тоглосноороо ихээхэн алдар нэрийг олж авсан. Мөн өнгөрөгч оны зун эхнэрээсээ салсан тухай мэдээ нь олныг шуугиулаад байлаа.

Гэвч түүний шуугиан тасарсангүй. Инстаграмын чатаар "House of Effie" гэх хэрэглэгчтэй юу гэж чатласан тухай зургууд нь ил гарч, хүмүүс түүний гаж сонирхлыг мэдэж аваад байна.

Тус хэрэглэгчтэй 4 жилийн турш харилцсан гэх бөгөөд Армигийн илгээсэн ёс бус олон мессежийг ил болгосон юм. 

Тэрээр салсан эхнэрийнхээ тухайд нэгэн ярилцлагадаа "Феминист эхнэртэй ч гэсэн би харилцаандаа давамгайлагч байхыг хүсдэг тийм хүн. Би хүзүүг нь боож, үснээс нь татан зулгаах хүсэлтэй. Гэхдээ гэрлэх үед чиний бэлгийн дур хүсэл ч дагаад өөрчлөгддөг. Тийм муухай, хэцүүгээр гэсэн үг биш л дээ. Илүү дээр болдог. Гэхдээ л чи эхнэрийнхээ үсийг зулгааж болохгүй шүү дээ.." хэмээн ярьсан байдаг.

Мөн нэгэн ярилцлагадаа "Нэг бүсгүй надтай дотно харилцаанд орж байх үедээ намайг хутгалахыг оролдсон. 'Жинхэнэ хайр сорви үлдээдэг юм. Чамд алга' гэж тэр хэлсэн. Тэгээд л намайг мах хэрчдэг хутгаар хутгалах гэж оролдсон. Мэдээж би түүнээс салсан л даа. Гэхдээ 7 сарын дараа..." хэмээн ярьсан байдаг.

Түүний Инстаграм дээрх хэрэглэгчтэй харилцсан чатуудаас олон нийтэд цацагдсан нь:

Би бол 100 хувь каннибал. Би чамайг идэхийг хүсэж байна.

Чи миний үгийг дагаж, миний боол болж амьдарна. Би чамайг эзэмших болно. Энэ бүл миний хүсэл сонирхол. Миний тархи, сүнс, бие. 

Чи хүрч ирээд үхэн үхтэл минь миний өмч болж амьдармаар байна уу?Би чиний хуруунуудын нэгийг таслаад үргэлж халаасандаа авч явж, чиний нэгэн хэсгийг өөрийн мэдэлд байлгахыг хүсвэл?

Би чиний хэзээ идэж, хэзээ унтаж, хэзээ ***, хэзээ ариун цэврийн өрөө орохыг шийднэ. Бүх зүйлийг. Надад амла. Чи миний хэлснээс өөрийг хийх тухай хэзээ ч бодох ёсгүй.


2016 оноос 2020 оны хоёрдугаар сар хүртэл тэд ийм маягаар харилцсан гэнэ. Мөн "Би өөр ямар ч боол хүсэхгүй байна. Би хэзээ ч ийм хүчтэйгээр өөрийгөө мэдэрч байсангүй. Бас их согтуу байна. Гэхдээ чи минийх, би чинийх. Юу ч болсон бай бид эцсийг нь хүртэл явна. Чиний эзэн" хэмээх чат иржээ.

Үүнээс гадна Арми Хаммерын хуучин найз бүсгүй Жессика энэ бүх чатуудыг жинхэнэ хэмээн баталж байгаа гэнэ.

Энэхүү шуугианы тухайд эхнэр нь маш их цочирсон гэх бөгөөд маш олон эмэгтэй түүнд хандсан хэмээх мэдээлэл гарчээ.

Түүнийг интернет даяар шүүмжилж байгаагаас гадна зарим шүтэн бишрэгчид нь түүнийг өмөөрч байгаа юм. "Хүн болгонд өөрийн гэсэн бэлгийн дур сонирхол, мөрөөдөл байдаг. Тэр хэн нэгэн хүнийг үүнээс болж ноцтой гэмтээгээгүй  бол гэм хоргүй хэмээн бодож байна" гэсэн бол зарим нь үүнийг байж боломгүй зүйл, олны танил хүн ийм шуугианд өртөж, ийм зүйл бодож яваа нь аймшигтай хэрэг гэжээ.

Энэхүү шуугианаас болоод тэр сүүлд тоглохоор болсон кинондоо оролцохгүй болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
3
3
1
5
9
10
15

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.16 162.158.166.20

Алдартай хүний гуч шүү дээ.мөнгөтэй гар

0 Хариулах


Г 2021.01.16 172.69.252.133

Ярилцлага нтрдээ харилцааныхаа тухай яриад л~ за тэр яахав гэхэд эхнэр нтр ёоо за боль3

0 Хариулах


bi ch gsn bool chini bolii kkkk 2021.01.14 162.158.159.89

goy l bna sh dee

2 Хариулах


Bool chin bolii gesh 2021.01.14 162.158.166.20

Sexy2

1 Хариулах


Зочин 2021.01.14 162.158.165.165

yee odoo callmebyyourname iin gol dur soligdoh yum bnlda

1 Хариулах


Зочин 2021.01.14 162.158.165.161

yu gsn uguu call me by your name-iin 2r angi n garhjgmu

0 Хариулах


Зочин 2021.01.15 172.69.252.151

Зохиол нь үргэлжилдэг

0


Зочин 2021.01.14 172.69.135.121

Humuus ugaasaa dotroo gaj bodoltoi baidag l daa. Gehdee ene bas arai l aimar uu? Yg jinhneesee aimar gar bainshd

0 Хариулах