Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

К-попоос өөр хөгжим сонсохыг хүссэн хүмүүст санал болгох Азийн 6 залуу уран бүтээлч


Азийн хөгжмийн урсгалын хамгийн том төлөөлөгчид бол к-поп уран бүтээлчид гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Гэвч Азийн хөгжмийн ертөнцийг дан ганц Blackpink, BTS, SuperM тэргүүтэй Өмнөд Солонгосын артистуудаар төсөөлөх нь өрөөсгөл юм. Иймээс бид хүч түрэн орж ирж буй Азийн авьяаслаг залуу уран бүтээлчдээс танилцуулж байна. 

Зуны плэйлистээ шинэчлээрэй!   

NIKI

Азийн Тэйлор Свифт гэж хэлж болохоор уран бүтээлч бол Индонезийн дуучин, ая зохиогч, продюсер NIKI юм. GenZ үеийн төлөөлөл болсон тэрбээр өдгөө 21 настай. 90-ээд оны уран бүтээлчид болох Boyz II Men, Aaliyah нараас урам зориг авч, өвөрмөц R&B стилийн дуунууд зохиож эхлэхээсээ өмнө тэрбээр YouTube-д ковер дуунууд оруулдаг байжээ. Өдгөө тэр 88rising компанитай гэрээ байгуулан шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байна.  

No Rome

Хэдхэн жилийн өмнө Ром Гомез (No Rome) Филиппиний Манила хотод арт - дизайны чиглэлээр ажилладаг байв. Харин The 1975 хамтлагийн креатив директор Сэмюэл Бургесс-Жонсон түүний уран бүтээлийг сонирхож, зурвас бичсэнээр Ром Гомез хөгжмийн салбарт хөл тавих боломж олджээ. Энэ явдлаас хэдхэн долоо хоногийн дараа Dirty Hit студи түүнд санал тавьж, Лондонд ирж ажиллахыг урьжээ. Удалгүй тэрбээр The 1975 хамтлагтай хамтран Narcissist хэмээх хит дуугаа гаргасан юм. 

Griff

Грифф бол Английн Уотфорд хотод төрсөн Хятад - Ямайк гаралтай уран бүтээлч. Өдгөө 19 настай. Хөгжмөө өөрөө продюсерлэхээс гадна клипнийхээ өнгө төрхийг тодорхойлж, стилиэ ч өөрөө бүрдүүлдэг GenZ үеийн авьяаслаг төлөөлөл юм. Грифф анхны дебют болох The Mirror Talk EP-ээ гаргаснаас хойш ердөө 12 сарын дотор BBC-ийн Music’s Introducing булангийн онцлох уран бүтээлчээр тодорчээ. 

Beabadoobee

Филиппиний Илойло хотод төрсөн Биа Кристи (Beabadoobee) бол хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирж буй бас нэгэн шинэ дуу хоолой юм. Тэр Coffee хэмээх анхны цомгоо гаргахын зэрэгцээ гар хийцийн DIY брэндээ үүсгэн байгуулаад амжжээ. Түүний Coffee дуу ТикТокт вайрел болж, Их Британийн хөгжмийн чартад 18 долоо хоногийн турш багтсан юм.

Rich Brian

Брайан Имануэль (Rich Brian) богино хэмжээний бичлэг оруулдаг Vine пламформ дээр хаяг нээж байхдаа англи хэл огт мэддэггүй байжээ. Индонезид амьдардаг 15 настай хүү Vine-аас тоо томшгүй олон видео үзэж, Childish Gambino, Tyler нарыг сонсдог байсан нь англи хэлээ сайжруулахад нөлөөлөөд зогсохгүй хөгжмийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь тусалжээ. Брайан өдгөө дөнгөж 20 настай ч Dat $tick хэмээх хит болсон анхны дебютээ гаргаж, 88rising компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. 

Yaeji

Электро хөгжмийг "хашрааж" буй залуу уран бүтээлч бол Солонгос - Америк гаралтай Кэти Йячжи. Тэр Нью-Йорк хотод төрсөн бөгөөд хөгжмийн карьераараа эхлүүлэхээсээ өмнө Америк, Өмнөд Солонгост амьдарч байжээ. Багаасаа олон янзын соёл дунд өссөн тэрбээр хип-хоп, поп, электро гэх мэт төрөл бүрийн хөгжмийн урсгалыг хослуулсан өвөрмөц бүтээл гаргадаг. Дрейкийн Passionfruit дуунд ремикс хийж Charli XCX, Grimes нарын хараанд өртөж байсан удаатай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
15 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
16 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
15
0
0
0
4
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.