Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Калифорни муж 8 цагаас өмнө хичээл орохыг хориглосон анхны муж боллоо


АНУ-ын Калифорни муж хичээл эхлэх цагийг хойшлуулсан анхны муж болжээ. Мужийн захирагч Гавин Ньюом ахлах ангийн хичээлийг 08:30 цагаас өмнө, дунд ангийн хичээлийг 08:00 цагаас өмнө орохыг хориглосон хуулийн төсөлд өнгөрсөн ням гарагт гарын үсэг зуржээ. 

Уг хуульд тусгаснаар Калифорни мужид үйл ажиллагаагаа явуулдаг сургуулиуд 2022 оноос өмнө дээрх өөрчлөлтийг үйл ажиллагаандаа бүрэн дагаж мөрдөх ёстой гэнэ. Одоогийн байдлаар Калифорнигийн төрийн өмчит дунд болон ахлах сургуулиудын 80 орчим хувь нь 08:30 цагаас өмнө хичээлээ эхлүүлж байгаа аж. Харин Боловсролын статистикийн үндэсний төвийн мэдэгдсэнээр АНУ-ын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиуд дунджаар 07:59 цагт хичээлээ эхлүүлж байна (2011 оны байдлаар) гэжээ. 

Хичээлийн цагийг хойшлуулснаар сурагчдын ирц нэмэгдэж, хожигдох нь багасаж, хичээлийн дундуур унтах нь буурч, сурлагын үзүүлэлт сайжрахын зэрэгцээ хүүхдүүд сэтгэл хямралд өртөх, мансууруулах бодис хэрэглэх эрсдэл багасаж буйг судалгаагаар тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор, сүүлийн жилүүдэд 'Start school later' гэх мэт олон нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөж, хичээлийн цагийг хойшлуулахыг шаардаж байсан юм. 

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) өнгөрсөн онд гаргасан тайланд, тогтмол 8 цаг унтаж амардаг сурагчид сурлагын үзүүлэлтийн хувьд үеийнхнээсээ илүү, хичээлд хамрагдалт сайн байдаг гэжээ. Гэвч дунд ангийн сурагчдын 60 хувь, ахлах ангийн сурагчдын 70 хувь нь хангалттай унтаж амардаггүй ба цаашлаад энэ нь тэдний сурлагын үзүүлэлт болон бие, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.