Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Канад жуулчин дэлхийг тойрон аялах гэж хураасан бүх мөнгөө Филиппин эмнэлэгт хандивлажээ


Жон Абу-Самра гэх нэртэй Канад жуулчин өнгөрсөн зургадугаар сард Филиппиний Палаван арлаар аялж явахдаа бэртэж, тухайн үед нэгэн эмнэлэг түүнд анхаарал халамж үзүүлжээ. 

Тэр хөлөө маш хүнд гэмтээж, түүнийг харсан иргэд ч шуурхайлан эмнэлэгт хүргэжээ. 

Түүний бэртэл аажмаар хүндэрч, тэр бүх хугацаанд эмнэлгийн бүх хүн түүнд чадахаараа тусалжээ. 

"Би эмнэлэгт очоод 30 минут ч болоогүй байх үедээ би сувилагчаас 'эрхэм ээ' гэх үгийг бараг 25 удаа сонссон. Би зүгээр л энгийн цамцтай, бараг л гудамжны хүн шиг харагдаж байсан ч тэд надтай эелдэг харьцсаар байсан" гэж тэр дараа нь ярилцлагадаа дурдсан байна.

Эмнэлэгт байх хугацаандаа тэр барилгын чанар, орчныг анзаарчээ. Хангалттай хүрэлцээгүй зай талбай, хуучирсан барилга, хүрэлцэхгүй байгаа тоног төхөөрөмж гээд олон асуудал тэнд байж. Эм тариа хүрэлцээгүй байгаа нь ялангуяа эмчилгээ хэрэгтэй хүмүүст хүндрэл учруулж байв.

Иймээс тэр өөрийн мөрөөдлийн аяллыг зогсоож, 1.2 сая ам.доллартай тэнцэх хэмжээний эм тариа, тоног төхөөрөмж бэлэглэжээ. 100 өдрийн турш аялахаар төлөвлөсөн аялал нь зогссон ч тэр эмнэлэгт гайхамшиг тохиож, хэрэгцээтэй бүх зүйл нь хүрэлцэн ирсэн байна. Тэр энэ бүх үйлдлээ "Би өөрчлөлт хийж, хүмүүст туслах дуртай. Би зүгээр л аялаад явж болох байсан ч тэр мөнгө энд илүү хэрэгтэй шүү дээ" гэж тайлбарлажээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
21
0
1
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.