UBLife Logo
Дэлхий

Канье Уэст, Ким Кардашиан нар салахаар шийджээ

Канье Уэст, Ким Кардашиан нар салахаар шийджээ

E! News сайтын анхлан мэдээлснээр Канье Уэст, Ким Кардашиан хоёр салж буй мэдээлэл интернетэд тархлаа. Тэд 2020 оны хагасыг гэрлэлтийнхээ ноцтой асуудлуудыг шийдэхээр өнгөрүүлсэн ба тус тусдаа байхдаа зөвлөгөө хүртэл авч, мэргэжлийн хүнд хандсан гэжээ.

Нэгэн эх сурвалж "Тэд хамтдаа хэдэн сар байж чадахааргүй тийм байдалд хүрсэн. Хүүхдүүдийнхээ төлөө нэг нэгэнтэйгээ уулзаж байсан ч тусдаа амьдарч байсан. Ким энэ гэрлэлт бүтэхгүй болсныг өөрөө мэдэж байгаа. Аль дээрээс л мэдэж байсан" хэмээн E! News сайтад мэдээлжээ.

"Ким хүүхдүүдийнхээ төлөө зөв шийдвэр гаргаж байгаа эсэхэд баттай байхыг хүссэн. Тэр Каньег үргэлж анхаарах боловч үр хүүхдүүдээ л хамгийн сайн сайхныг мэдрүүлэхийг хүсэж байгаа. Одоо тэр хүүхдүүдээ л бодож байна. Шийдвэр гаргахад түүнд хэцүү байгаа" хэмээн нэмж хэлжээ.

Тэд 2014 онд гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон билээ. 

Хосын зүгээс ямар нэгэн тайлбар, тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч одуудтай холбоотой 2021 оны эхний шуугианы эзэд тэд болж магадгүй нь.

Эх сурвалж: Vanity Fair, Buzzfeed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
7
1
6
45
6
6
11

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.