Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Капитолын үймээнд оролцсон иргэд ажлаасаа халагдаж, зарим нь ял сонсож магадгүй байна


Өнгөрсөн лхагва гарагт Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид АНУ-ын нийслэл Вашингтон хотод орших Капитолын ордон руу хүч түрэн орж, цагдаа, аюулгүй албаны ажилчидтай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн амиа алдаад байна. Ардчилсан засаглалтай АНУ-д ийм балмад, хэрцгий үйл явдал болсон нь дэлхий нийтийг цочроогоод байгаа юм. 

Нөхцөл байдал намжсаны дараа эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдийг олж тогтоох, зохих хариуцлага хүлээлгэх ажил эхэлжээ. Гэрэл зураг болон дүрс бичлэгт царай нь гарсан зарим иргэд уг үйл явдалд оролцсоны улмаас ажлаасаа халагдаад байгаа гэнэ. Тухайлбал, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Navistar компани Капитолын үймээнд оролцсон ажилтнаа халж буйгаа мэдэгджээ. Гэрэл зураг нь сошиал медиад тарсан уг ажилтан Капитолын ордонд нэвтрэхдээ ажлынхаа үнэмлэхийг зүүсэн байжээ.

Ажлаасаа халагдсан Navistar компанийн ажилтан (хар өнгийн цамц, улаан малгайтай эрэгтэй)

"Бид ажилчдынхаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө тайван замаар, хууль ёсны дагуу хэрэгжүүлэхийг дэмждэг боловч бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гаргасан хүнийг цаашид ажлын байраар хангах боломжгүй" гэж тус компани мэдэгдэлдээ дурджээ. 

Пол Дэвис

Эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцож байгаагаа олон нийтийн сүлжээгээр зарласан Пол Дэвис гэх Техасын өмгөөлөгч мөн л ажлаасаа халагдсан байна. 

Түүнчлэн өмнө нь Пенсильван мужийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Рик Сакконе Капитолын ордны гадаа байгаа зургаа фэйсбүүктээ оруулсан байжээ. Түүний одоо ажиллаж буй Сент-Винсент коллеж энэ явдлын дараа шалгалт явуулж, үр дүнд нь Сакконе ажлаасаа гарах өргөдлөө өгсөн болохыг коллежийн Маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах захирал Майкл Хустава мэдэгджээ.

Энэ мэтчилэн ажил олгогчид эмх замбараагүй байдал үүсгэж, Капитолын ордонд нэвтэрсэн ажилтнаа халах, чөлөөлөх шийдвэрүүдийг гаргасаар байна. 

Үүнээс гадна цагдаагийн офицер руу халдсан, эд юмс хулгайлсан (засгийн газрын мэдлийн зөөврийн компьютер хүртэл багтжээ), эвдэлж сүйтгэсэн гэх үндэслэлээр 60 гаруй хүн баривчлагдаад байгаа аж. 

Дүүргийн өмгөөлөгч Майкл Шервин "Прокурорууд одоогоор 55 хэрэг үүсгэсэн бөгөөд үүний 15 нь үймээн самуун, бослого гаргахтай холбоотой холбооны гэмт хэрэг. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ" гэж пүрэв гарагт сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ дурджээ. 

Бусдыг хуйвалдаан, үймээн самуунд уруу татсан, бослого гаргасан, Капитолын ордонд хүчээр нэвтэрсэн гэх мэт ноцтой гэмт хэрэгт холбогдсон иргэд буруутай нь тогтоогдвол 5 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй гэжээ. Үүгээр зогсохгүй холбооны засгийн газрын офицерийг зэвсгээр дайрч гэмтээвэл 20 жил хоригдох магадлалтай гэдгийг өмгөөлөгч Майкл Шервин цохон тэмдэглэсэн байна. 

Капитолын үймээний үеэр цагдаагийн албан хаагч амиа алдсантай холбоотойгоор Хууль зүйн яам хавтаст хэрэг нээсэн тухай NPR буюу Америкийн Үндэсний Олон Нийтийн Радио пүрэв гарагт мэдээлжээ.

Эх сурвалж: CNN, Fortune

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.08 162.158.6.133

Хамгийн их өдөөн турхирсан хүн нь өөрөө Дональд Трамп, түүнийг шүүхэд өгвөл таарна. 5 хүн амь эрсэдсэн тэр хүмүүсийн амь насыг ч бас хариуцах ёстой л байх даа.

0 Хариулах


Зочин 2021.01.08 162.158.7.182

Ugasa suudla ugsniih n daraa shuud heregt tatana gjinle medee unshjii ;)

0 Хариулах