Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кенийн парламент гишүүн онгоцонд унгахыг хязгаарласан хууль санаачилахыг шаарджээ


Өнгөрсөн сард Кенийн парламентийн гишүүд агаарын тээврээр зорчих үед үйлдэгдсэн гэмт хэргийг зохицуулах хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг хийжээ. 

Энэ үеэр парламентийн гишүүн Лилиан Ачиенг Гого онгоцонд унгах тухай асуудлыг зохицуулсан хууль санаачлахыг шаардсан гэнэ. Тэрбээр "Онгоцонд хийгээ гаргах тухай асуудлыг хүмүүс ихэвчлэн үл тоомсорлодог. Гэхдээ үүнийг зохицуулахгүй бол бусад хүмүүсийн тав тухыг алдагдуулаад зогсохгүй хөлөгт аюултай байдал үүсгэж болзошгүй" хэмээгээд үүнийг шийдвэрлэхийн тулд хөлгийн гишүүд гэдэсний хий дарах үйлчилгээтэй эм, бэлдмэлийг тогтмол авч явж, шаардлагатай үед зорчигдыг хангадаг байх хэрэгтэй гэжээ. 

Түүнчлэн Ачиенг Гого зарим зорчигчид нислэгийн үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг тухай дурдаад эрүүл мэндийн бичиг үзүүлсний дараа согтууруулах ундаа авдаг болох санаачилгыг дэвшүүлсэн байна. 

Үүний өмнөхөн парламентийн нэгэн гишүүн хэлэлцүүлгийн танхимд унгаснаас болж "агаар бохирдуулсан" хэмээн буруутгагдаж, улмаар гишүүдийн хооронд маргаан үүссэн аж. Харин хурал даргалагч Эдвин Какач нэн даруй агаар цэвэршүүлэгч авчрахыг үүрэгдээд, хурлыг түр завсарлуулжээ. 

Хэдийгээр парламентийн танхим дахь эвгүй үнэр арилсан ч Лилиан Ачиенг Гого тэргүүтэй гишүүд онгоцонд унгахыг хязгаарлах тухай санаачилгын талаар ярилцаж, ширүүн хэлэлцүүлэг өрнүүлжээ. 

Эх сурвалж: BBC, Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
6
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.