Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Хайр ингэж харагддаг" гэх тэмцээнд шалгарч үлдсэн 30 гэрэл зураг


#Love2020 гэх гэрэл зургийн тэмцээн анх нэгдүгээр сарын 3-нд зохиогдож эхэлсэн бөгөөд 11,823 гэрэл зураг анх өрсөлдсөнөөс та бүхэндээ шилдэг 30 зургийг хүргэж байна.

1. "Аав минь ээжийг усанд оруулж байх үед би энэ зургийг дарсан юм. Ээж минь өвдөж, өөртөө анхаарал тавьж чадахааргүй болсон. Харин аав минь бүхий л хугацаанд түүнийг анхаарч байсан. Хэрэв би энэ зургийн тэмцээнд ялбал мөнгөө тэдэндээ өгнө өө." (Вьетнам)

2. "Миний ноход аз жаргалтайгаар зургаа даруулах гээд байж байгаа нь. Тэд бол үргэлж нэгнийхээ талд байх маш сайн найзууд." (Герман)

3. "Эгч дүүсийн хайр сэтгэлийг хамгийн тодоор харуулж буй нь. Хамгийн том эгч нь бусдыгаа өсгөж, боловсрол олгоход маш том үүрэг хариуцлага хүлээж байгаа." (Пакистан)

4. "Зулзагаа байнга өөртөө ойр байлгаж, түүндээ анхаарал тавьж байгаа нь миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн. Би өөрийн хүүхдийг хайрладаг шиг, тэр ч бас зулзагаа хайрлаж байсан. Эх үрийн хайр шиг ариун зүйл байхгүй биз ээ." (Герман)

5. "Зуны их аадар бороо, аянга шуургатай үед шувууны үүр ихээр сүйддэг. Харин энэ хүү бяцхан шувууг аварч, маш их хайраар өсгөж байна." (Энэтхэг)

6. "Тэдний зургийг дарахаас илүү яг одоо хайртай хүнтэйгээ байх мэдрэмж ямар болохыг үгээр илэрхийлэх л хэцүү юм. Таныг байгаагаар чинь хүлээн авч, биширдэг, юу ч болсон хайрласаар л байдаг, таныг сонголт биш шийдвэр гэж хүлээн авдаг хүнтэй та хэр олон таардаг вэ? Гэхдээ би нэг л зүйлийг хэлж мэднэ. Чи тэр хүнээ олох үед ямар ч үнээр хамаагүй өөртөө ойр байлгахыг хүсдэг. Би сандал дээр гараад тэдний зургийг дарах үедээ энэ мэдрэмжийг буулгаж чадах болов уу, төсөөлснөөр минь болох болов уу гэж бодсон ч үнэхээр тэгж чадсан юм." (Гана)

7. (Бангладеш)

8. "Гар урлалдаа алдартай нэгэн газра би зочлон очиход эмээгээ араас нь тэвэрчихсэн хүүтэй таарсан юм. Харин эмээ нь инээмсэглэж, намайг халуун дулаанаар хүлээн авсан. Хайр ингэж л харагддаг байх." (Индонез)

9. "Нэгэн ахлах сургуулиар зочлох үед хоёр жаахан охин инээлдэж, хамтдаа нөхөрлөлийн сайхан үеийг мэдэрч буйтай таарсан юм. Энэ насанд найз нөхдийн хайрыг мэдрэх нь үнэхээр чухал." (Мьянмар)

10. "Гэртээ харьж явтал бороо орж эхэлсэн. Энэ үед би борооноос нуугдахыг хичээн, хамтдаа зогсох ээж хүү хоёрыг харсан юм. Зүрхийг минь бүлээцүүлэх шиг л болсон." (Энэтхэг)

11. Нэгэн сүмээр зочилж явтал маш хөөрхөн муур байхыг бид олж харсан. Тэр гэр оронгүй нь тодорхой байсан бөгөөд мууранд хайртай найз охин минь түүнийг үрчлэн авч, бид хамтдаа өсгөхөөр түүнийг гэртээ авчирсан. (Мьянмар)

12. "Үеэлийнхээ хуримын зургийг дарах аз надад тохиосон билээ. Тэдний нэг нэгэн рүүгээ харж буй мөч үнэхээр гайхалтай." (Индонез)

13. Аавын хайр (Испани)

14. Гэр бүлийн цаг (Их Британи)

15. "Хэн нэгнийг хайрлах мөчид чамайг тойрон буй тэр үймээн самуунаас холдож, зөвхөн тэр мэдрэмжид л төвлөрөх боломжтой болдог. Тэр мөчид цаг хугацаа зогсож, бусад бүх зүйл чухал биш болдог." (Турк)

16. (Гүрж)

17. Бяцхан охин хайртай эгчийгээ хараад гүйн ирж үнсүүлсэн мөч. (Пакистан)

18. "Хайр бидний эргэн тойронд бий." (Индонез)

19. Хайрын бахдам төрх (Индонез)

20. "Эхийн хайр бол хамгийн хүчтэй холбоо. Миний хайрт эхнэр, дөнгөж төрсөн хүү хоёр минь энэ зурган дээр харагдаж байна." (ОХУ)

21. Дурсамж үлдээсэн сайхан мөчүүд хэзээ ч алга болдоггүй. (Австрали)

22. "Ганц бие эмэгтэй хүүхдүүдээ өсгөхийн тулд зах дээр гадил жимс зарж буй нь. Ажиллангаа хүүхдүүдээ харна гэдэг хэцүү ч түүнд хайр бас тэвчээр хангалттай их заяасан мэт." (Индонез)

23. Гэр бүлийн хайр (Франц)

24. Хайр бол хайр. (Нидерланд)

25. "Усанд орсны дараахан. Тэд нэг нэгэн рүүгээ хэрхэн харж байгаа нь миний сэтгэлийг хөдөлгөсөн юм." (Вьетнам)

26. Хайрыг хаанаас ч харж болно (Намибиа)

27. "Хосын хайр ямар хүчтэй болохыг мэдрүүлж чадсан гэж бодож байна. Шуурга айсуй ч нэгнийхээ гараас чангаар атгасан байхад бүх зүйл өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх боломжтой." (Португал)

28. "Хамгийн ихээр анхаардаг хүнтэйгээ цуг тойрон хүрээлэн буй бүхнийг хамтдаа мэдэрнэ гэдэг хайр юм." (Бали, Индонез)

29. "Тэнгисийн давалгааг хамтдаа сонсоод л сууцгаая." (Франц)

30. "Цагаан сараар би камераа аваад явж байхдаа би энэ хосыг олж харсан юм. Өсвөр насны гэнэн, сэтгэл догдлом хайрыг энэ зургаар харуулахыг хүссэн юм. Анх удаа хүнд дурлана гэдэг хамгийн сайхан, хэзээ ч мартагдашгүй мэдрэмж байдаг." (Вьетнам)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
8 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
10 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.