Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хайртай хүмүүсийнхээ сүүлчийн мөчийг гэрэл зурагт буулгасан 20 түүх


Бид хэзээ хамгийн сүүлд тэр хүнтэй уулзаж байгаагаа ухаардаггүй. Бүх зүйл маш гэнэтийн бас урьдчилан таамаглах аргагүйгээр тохиодог. Энэ зургууд танд хайртай хүмүүсээ өдөр болгон анхаарч байхыг ухааруулж, гүн сэтгэгдэл үлдээнэ гэж найдаж байна.

1. Энэ бол миний 96 настай эмээ болон 100 настай өвөө хоёрын зураг. Эмээ минь энэ зургийг даруулснаас хэдхэн цагийн дараа нас барсан юм. Тэд гэрлээд 77 жил болсон.

2. "Өвөө минь нас барахаас долоо хоногийн өмнө авсан зураг. Би асрамжийн газар луу өвөөгийнхөө дуртай шар айргийг нууцаар оруулж өгч байсан юм."

Photo Credit: Reddit

3. "Миний үеэл Геригийн хамгийн сүүлчийн зураг. 2001 оны есдүгээр сарын 11-нд буулгасан зураг."

Photo Credit: Reddit

4. "Миний сайн найз өөрийн хүү, охин хоёртойгоо салах ёс хийж байгаа нь. Тэр хорт хавдраас болж маргааш орой нь нас барсан."

5. "Ээжийгээ өнгөрсний дараахан би 'Google Earth' дээрээс түүний байшинг харахыг хүсэж хайсан юм. Гэтэл ээж минь тэр зураг дээр үлдсэн байсан."

6."Аавынхаа таблетыг ухаж байгаад түүний хамгийн сүүлд авсан зургуудыг олж харсан."

7. "Ах минь коллежид сурахаар болоод явж байх үеийн зураг. Энэ бол түүний хамгийн сүүлчийн зураг байсан. Согтуугаар жолоо барьж явсан хүнээс болж ах минь энэ хорвоог орхисон юм. Би түүнийг өдөр бүр санадаг."

8. "Өвөө минь эмээг амьсгал хураах хүртэл дэргэдээс нь холдоогүй. Эмээ минь нэгэн даваа гарагт 95 насандаа өөд болсон."

9. "17 настай дүү минь бууны суманд өртөж нас барахаас хэдхэн долоо хоногийн өмнө."

10. “Үзэсгэлэнтэй ээж минь өвчин нь улам хүндэрч, амиа алдахаасаа өмнө авахуулсан зураг.”

11. "Аав минь өчигдөр нас барсан. Дөнгөж л өнгөрсөн долоо хоногт тэр Хятад руу аялж, хулсны баавгайтай зургаа авахуулж байсан."

12. "Миний хамгийн сайн найз хуримын үеэр авахуулсан зурагт сүүлчийн удаа орсон юм. Тэр тархины үхжилттэй болсон байлаа. Өөрт нь мэдрэгдэж байгаа хачин мэдрэмж, өвдөлтийн тухай ганц ч үг хэлээгүй юм. Биднийг хуримын арга хэмжээгээ дуусгаад очиход тэр такси дуудаж гэртээ харьсан байсан. Мэс засал хийх ямар ч боломжгүй болсон байсан. Энэ зурган дээрээс та түүнийг аль нь болохыг хараад мэдэх байх."

13. "Өвөө минь хэдхэн хормын өмнө нас барчихлаа. Энэ зургийг бид өчигдөр дарсан."

14. "Би ээжийнхээ сүүлчийн зургийг шивээс болгож хийлгүүлсэн."

15. "Том охиноо тэвэрч суугаа нөхрийн минь сүүлчийн зураг."

16. "Энэ бол ээжийн минь хамгийн сүүлчийн зураг."

17. "Хэдэн долоо хоногийн өмнө аав минь гэрийн эмчилгээнд орсон үеийн зураг. Тэр Бреди гэдэг мууртай байсан. Пүрэв гарагийн орой өвчинтэйгөө хийсэн тэмцлээ эцэслэсэн.

18. "Нөхрөө онгоцны буудал дээр хүргэж өгөх үедээ би түүний зургийг сүүлчийн удаа авч байгаагаа мэдээгүй. 4 хоногийн дараа тэр зочид буудлын өрөөндөө амьсгал хураасан байсан. Хэн ч надад юу болсон тухай хариулт ирээгүй. Охин минь аавыгаа алдсан. Би энэ бүхнийг даван гарах гэж чадлаараа хичээж байна."

19. "Өвөөгийн минь сүүлчийн зураг. Тус эмнэлгийн эмч шонхор шувуу тэжээдэг байсан болохоор нэг өдөр авчраад, өвөөтэй минь танилцуулж байсан."

20. "Эмээ минь зочдод зориулан бэлдсэн хоолныхоо дэргэд сууж байгаа нь. Яг 9 минутын дараа бид түргэн тусламж дуудаж байсан."

Эх сурвалж: Reddit

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
2
17 цагийн өмнө
"Soulmate"-ээ өөртөө татах 5 арга
3
20 цагийн өмнө
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
2
224
3
1
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2019.08.30 64.119.21.217

Nadad ch bas minii ohin zurhnii uvchnuur ungursun ter dunguj 10 nastai bsan minii ohinii suulchiin zurag emnelgiin oron deer ineechihsen hevtej bsan zurag tgd mini ohin taalal tugssun

0 Хариулах


Narhan 2019.08.29 78.22.49.224

Nadad ch bas eejiin min zurag bdag namaig udej gargaj ogson turhuur ni huleej bgaa geed zurhee tugjchiheed 6 jiliin daraa gerluugee oroh geed bosgo davj chadahgvi bh uneheer hetsuu bdag ym bilee

0 Хариулах


Зочин 2019.08.24 64.119.20.143

нулимс урсчихлаа

0 Хариулах


Зочин 2019.08.24 66.181.161.58

Neg uduriin daraa ter uchigdur l end bsn, 7 honogiin daraa ter turuu 7 honogt end bsn, sariin daraa ter sariin umnu l end bsn, jiliin daraa ter jiliin umnu l end bsn gj bodoh hamgiin hetsu zurh shimshruuldeg

0 Хариулах


Зочин 2019.08.23 192.82.66.25

nadad bas iim zurag bdg. odoo bodohoor setgel owdood, dahij gargaj irj harah zoriggui bdg. baigaa deer ni l hairlaarai

0 Хариулах