Хойд Ирландад амьдардаг Эшлей Мюррей хэмээх бүсгүй хайртай нохойныхоо сүүлчийн өдрүүдэд зориулж онцгой арга хэмжээ зохион байгуулжээ. Түүний тэжээдэг Марли нэртэй кокер спаниэль үүлдрийн нохой гемангиосаркома гэх хорт хавраар өвдсөн аж. Харамсалтай нь, эмчилгээ бүтэлгүйтэж, Марлид ердөө 7 хоногийн нас үлдсэн талаар эмч нар түүнд дуулгажээ. Ингээд Эшлей тэр даруй фэйсбүүкт эвэнт үүсгэж, Марлигийн сүүлчийн зугаалгыг хийхээр шийдсэн байна.

Гайхалтай нь, Кроуфордсберн цэцэрлэгт хүрээлэнд болсон арга тус хэмжээнд 350 хүн 400 гаруй нохойтойгоо иржээ. Санаанд оромгүй олон хүн Марлид дэмжлэг үзүүлэхээр ирсэнд итгэж ядан басхүү баярлаж байна гэж Эшлей ярьсан байна. Нохойнд хайртай эдгээр хүмүүс Марлигийн зугаалгад нэгдээд зогсохгүй, амьтан хамгаалах Dogs Trust байгууллагад 600 орчим долларын хандив өгчээ.

"Хүүхдээ алдсан, аав минь нас барсан, 10 жилийн турш хамт амьдарсан хүнээсээ салсан гээд миний амьдралын хамгийн хүнд үеүдэд Марли дэргэд минь байсан" гэж Эшлей ярьсан юм. Тиймээс тэрбээр үнэнч анд, гэр бүлийн гишүүнийхээ сүүлчийн зугаалгыг дурсамжтай байлгахыг хүссэн хэмээжээ.


Эх сурвалж: Daily Mail